ай...

6/2/2009,

шинэ бичлэг...бичих гэснээ болилоо, бас болиод үргэжлүүллээ дээ.

...айсан, алдахаас айсан эмээгээ. цагаа тулахаар нулимсаа зоргоор нь урсгахаас өөр ямар ч чадалгүйгээ мэдэрсэн. нулимсаа ч барьж чадахгүй өөртөө  гутарсан. ингэж айж байсангүй, одоо айдгаа авдартаа хийсэн. миний эмээ намайг орхих болоогүй, таньд үзүүлэх ёстой зөндөө их юм байхад.

...тайвширсан, хэд хоног эмлэгт сахихдаа ядарсанаа ч анзаарсангүй. гэртээ ирж нам унтаад өглөө нь аавын будаатай цайг уугаад хөлс гарахад л ядарч гэж бодлоо.

...тэтгэлэгт сургалтанд хамрагдах хүсэлтэнд эерэг хариу ирж...баярласымуу яасын мэдкүү, ямартай ч нэг их бүтээсэй гэж хүлээгээгүй байсан ч бүтчихлээ. үнэгүй юманд нугасгүй гэж, амралтаа аваад явчихаад ирнэ дээ.

...яг одоогийн байдалдаа сэтгэл хангалуун биш бол хүн дурсамжаараа тэтгэгдэж амьдардаг юм бол уу, харин хангалуун бол өнгөрсөн бүхэн өчүүхэн мэт санагдаад. ахиад хоосроход одооны энэ бүхнээ дурсаж сэтгэлээ зугаацуулдаг байхдаа. гэхдээ би ахиад хоосормооргүй байна, энэ хэвээрээ...эсвэл бүр улам дүүрмээр. шуналын микроб:p




бичсэн: Friska | уншсан: 349 удаа | төрөл: Элдэв зүйлс
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Үүш би ердөөсөө ч дуурайж муурайсан юм байхгүй. Сэтгэгдэл бичих гэжийсэн тэгээд больсон. Тэгснээ үргэлжлүүлсэн. big grin
бичсэн gereltuya цаг: 04:09, 6/3/2009 | Холбоос | |
Фрээскийн цоглог эмээд эрүүл энхийг хүсье big hug Цоглогоороо л байгаарай гээд дамжуулчаарай winking
бичсэн xvv цаг: 04:02, 6/3/2009 | Холбоос | |
duurainaa yaadiin.
бичсэн Зэрэглээ цаг: 11:28, 6/3/2009 | Холбоос | |
ккк дуурайхгүй шүү tongue
бичсэн Friska цаг: 09:31, 6/2/2009 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих гэснээ болилоо. Тэгээд үргэлжлүүлж байна.Эмээгээ алдахааргүй болоод айдгаа авдрандаа хийсэн нь ямар сайхан юм бэ? Харин тэр дурсамжийн тухайд уу? Тийм байх. Санал бараг л нийлжийнэ.
бичсэн gereltuya цаг: 05:14, 6/2/2009 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant
idiomatic-dormant