Өвлийн тухай 2 шүлэг

11/18/2007,
Эхнийх нь Л.Өлзийтөгсийнх, 2 дахь нь Б.Галсансүхийнх.

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан.. цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг.

 

Өвөл чамайг өнөөдөр гашуудан оршуулавч

Өчигдрийнх шигээ дахиад л амь орно

Өвөл чамайг ирэхэд үл ялиг өтөлсөн би вээр

Өмнөөс чинь тосон хаалгаа хараал тавин тайлна.

бичсэн: Friska | уншсан: 3914 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(21) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Oor hogjiltei zuil
бичсэн Зочин цаг: 06:35, 12/18/2017 | Холбоос | |

Ovliin udesh tsas budran

Ongo ongoor gereld gyaltagagnan
Haashaa harsan hosuud l alhana
Hogjiltein argagui ichinguiren ineen
ирмэх
бичсэн Зочин цаг: 11:17, 11/29/2016 | Холбоос | |
sick миа инээх rolling eyes
бичсэн Зочин цаг: 11:36, 10/21/2010 | Холбоос | |
daitah gej baigaan uym shig dah dehtii
baildah gej baigaa uym shig beelii malgai geed
heregtei atlaa heregteu uymand heterhii ih sanaa zovno geeed Galsansuhiin bas neg murt sanaad orchihloo

laughing
бичсэн Зочин цаг: 05:57, 1/22/2009 | Холбоос | |
энэ өвөл даарахгүй нь, төөрөхгүй нь.
бичсэн Friska цаг: 11:27, 12/9/2008 | Холбоос | |
өвөл
алтан намар дуусч
алмаазан өвөл ирлээ
happy
бичсэн тулга (зочин) цаг: 10:40, 12/9/2008 | Холбоос | |
Удахгүй орох байлгүй дээ happy
бичсэн xvv цаг: 08:30, 11/19/2008 | Холбоос | |
1 жил 1 өдрийн өмнөх шүлэг юм биз дээ. бүх юм яг л хэвээрээ. өвөл дахиад л ирчихлээ. харин цас алга.
бичсэн ketchup цаг: 08:04, 11/19/2008 | Холбоос | |
Өвөл надад таалагддаг хөгжилтэй
Өнгөрч байгаа охин царай муутай ч байж магад
Өмссөн хувцасных нь цаанаас харахгүй
Өөрөө би хөөрхөн гээд л төсөөлчихнө tongue happy
бичсэн Админ цаг: 02:24, 11/19/2008 | Холбоос | |
happy
бичсэн Зочин цаг: 09:11, 11/19/2008 | Холбоос | |
өвөл - хүйтэн ихэмсэг цэвдэг зэвүүн.
бичсэн Friska цаг: 08:16, 1/3/2008 | Холбоос | |
ovol,,, anir gum
uzesgelen goo yag l amitad shig ichchihdeg bolohoor
zurh setgel mini ch nam gum, taivan,,, dogdlolgui bi yagl uhdel shig, esvel hen negen az jargaltai hunii suuder shig,,, durlalguigeer amidrah yamar anir gum be? hartsaa orgoh hereg ugui,,, hartsand hen ch , yu ch torohgui,,, bogtiin bogtiin alhsaar havartai zolgovuu ugui yu l ene chimee anirguig yasan iheer moroosoh bol... ovol, ovol, ovol,,,,
бичсэн tagtaa цаг: 07:57, 1/3/2008 | Холбоос | |
Сэтгэгдэл
Гунигмаа гунигаа хаа нэгтээ гээж Цэвдэгмаа болоод, бичих сэдэл төрүүлдэг бүх мэдрэмжийг ор тас мартаад...гэр ажил 2-ын хооронд гүйсэн завгүй хүн болсоон tongue
бичсэн Friska цаг: 09:53, 11/26/2007 | Холбоос | |
Сэтгэгдэл
Хатагтай Фрискаг магад шүү. yho;winking Гунигмаа-д яагаад апдэйт хийгдэхгүй байна аа.
бичсэн lobe22 цаг: 07:33, 11/22/2007 | Холбоос | |
Сэтгэгдэл
эрийг л нас дардаг шд, эмийг нас дарахгүй ээ, тэр тусмаа намайг big grin
бичсэн Friska цаг: 09:05, 11/21/2007 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant
idiomatic-dormant