Istanbul trip

7/8/2013,
 Бэлэг задлах гээд байгаам шиг санагдаж байна....аль өвлөөс эхлээд маниусын ярьж төлөвлөж байсан аялал маань эхлэхэд 5 хоног үлджээ...хаа байсан 7 сар ингээд хаяанд ирчих гэж. Анхаасаа бол үүргэвчтэй аялал маягийн юм байсан, дайрах улс нь ч олон, үзэх юм нь их....ийн явахад эмэгтэйчүүд ядарна зүдэрнэ гэж гомдол мэдүүлсээр хугацааг багасан 26 хоног болгож, онгоцоор 2 ч удаа нисэхээр болж овоо дэвшил гарсан шүү. Уг нь Ховд руу микрээр явах байтал одоо Эрхүү рүү богоондоно гээд үүргэвчээ чемдаан болгож томруулж энэ тэр. Уг нь замдаа тэмдэглэл хөтлөөд догь явна гэж бодож байгаа, гэтэл усанд ороогүй 2 хоносондоо уур хүрч урвайж явсаар нэг мэдэхэд аялал дууссан байх бий вий дээ, тэгэхгүйм шүү. Цэвэрхэн байх бол амьдралын том асуудал биш гэж байнга өөртөө хэлж явнаа. Харин муу охиноо л санаж бэтгэрэх байх даа, бид 2 чинь уулзалгүй 2 хоноод уулзахаараа л хэн нь хэнийгээ эрхлүүлээд байгаа нь мэдэгдэхгүй бөөн үнсэлт үнгэлт болдог хүмс шүү дээ. Үүнээс гадна миний биеийг сайн байлгаарай Булхаааннн, уул нь эм тангаа ч базаасан л даа.
За за тэгээд сарын дараа гачин амьтан ирэх байх даа баярлах
бичсэн: Friska | уншсан: 292 удаа | төрөл: Элдэв зүйлс
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Эхнээсээ ийм байж болохгүй аян замд гарах гэж байж цоглог бай ай! Сайн яваад гоё яваад их сонинтой эргэж ирээд энэ улс орноо хөгжүүлээрэй! хэлээ гаргах
бичсэн Алмас цаг: 12:37, 7/9/2013 | Холбоос | |
нөгөөхдөө явцан уу?
гээлллл нөгөө л асуултаа асуух гэж орж ирлаашда. бэлэг мэлэг..
бичсэн хундага цаг: 08:53, 7/8/2013 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant
idiomatic-dormant