замын тэмдэглэл №1 до Байкала

2013-08-12,
Явах замдаа өдөр бүр тэмдэглэл бичээд явах юм болсон яасан, ганцыг ч бичээгүй...ирээд зургаа үзэж суухнээ ганц хоёр зүйл сонирхуулвал зүгээр ч юм уу гэж бодлоо л. хэдэн сарын турш төлөвлөгөө, билет, буудал захиалах гээл нүсэр юм болж болж аялал маань наадмын дараа буюу 7 сарын 13-ны орой Эрхүү рүү галт тэрэгээр хөдөлсөнөөр эхлэлээ. 


Онгоцоор явахад бол роуминг асаачаад байдын, богооноор явсан чинь хил хаана гарч байгаа нь мэдэгдэхгүй нэг мэдэхэд роуминг асаахад оройтсон байлаа хөөрхий. Купенд 2 хоног яваад Эрхүү орсон, биднийг тур компанийн жижигхээн биетэй аятайхан бүсгүй тосч аваад шууд Байгаль нуур явах атусны билет өгч вокзал хүргэж өгсөн. Ингээд цаг орчим яваад Байгаль нуур дээр ирлээ.


Атуснаас буугаад таксигаар байрлах ёстой газраа хүргүүлсэн. Бид оросын виза авахын тулд заавал тур компаниар дамжих шаардлагатай болоод байсан юм, транзит виза авч болох байсан Орост байх хугацаа 72 цагаас илүү буюу 4 хоног болоод байсан тул ингэж 4 хоногийн аялал захиалсан юм. Биднийг хүлээж авсан Гостевой дом у Ольги гээд гоё айлын эзэгтэй ганцаараа амьдардаг, жуулчид хүлээж авч нэмэлт орлого олдог юм байна. 


хашаа нь их гоё оо, нил өвс ногоо...дотроо 00, душтэй...лагерийн байраа нэг иймэрхүү болгочихвол мөн сайхан аа.
нэг удаадаа 6 хүн хүлээж авах багтаамжтай юм уу. Бидэнд блинчиктэй гоё өглөөний цай бэлдэж өгч байсан. Ялаа шумуул байхгүй амар юмаа. Биднийг очихын өмнөх өдрөөс л дулаарч эхэллээ, байнга хүйтэн бороотой байсан гэж ярьж байсан. Хаа сайгүй л зун цаг богиносоод байгаа юм уу даа. Ингээд 3 хоног Байгаль нуурын эргээр зугаалж утсан загас идсэн шигээ өнгөөрөөлөө. Далайд сэлэх арай болоогүй, ус их хүйтэн байсан. 




Энэ хавиар юмны үнэ Монголтой яг адилхан шахуу...жуулчид нилээн их. Манай гэрт бас нэг Хонконг бүсгүй ганцаараа аялж явсан, яасан ч зоригтой юм. Ингээд 3 хоног жаргаж аваад цаашдын замдаа орсон доо.
бичсэн: Friska | уншсан: 402 удаа | төрөл: Дурсамжууд
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

goy yum bna lee
бичсэн Friska цаг: 09:56, 2013-08-20 | Холбоос | |
taniig baigali dalaid bn gesen zurag oruulhaar chen bi bur yag daraa jil yavna daa gej bodsondoo..
бичсэн dao цаг: 09:52, 2013-08-20 | Холбоос | |
баярлах
бичсэн Friska цаг: 10:33, 2013-08-19 | Холбоос | |
гоё шүү баярлалаа.
бичсэн xvv цаг: 19:15, 2013-08-17 | Холбоос | |
тэврэлт
бичсэн c цаг: 14:22, 2013-08-16 | Холбоос | |



:-)