аян замын тэмдэглэл №3 Кыргыз

8/19/2013,
 Шөнийн нислэг хүнийг жинхэнэ утгаар нь ядраадаг юм байна лээ, гэртээ унтаж байгаад нисвэл юу юм гэхээс маниус шиг 10 цагт онгоцны буудал дээр очиж 04.25-ийн нислэг хүлээх бол амаргүй даваа байна лээ. Ядаж байхад Эрхүүгийн буудлын тохь тух муутайг яана, сандал дээр нь ч хэвтэх боломжгүй. Ингээд нисээд үүрээр Кыргызийн нийслэл Бишкек хотод ирлээ. Бид хэдийн Кыргыз явдаг гол зорилго бол Иссыкул нуур дээр л очих...нуурын эрэгт байрлах хот нь Чолпан-Ата. Монголд байхдаа энэ хотод буудал захиалах гэж оролдсон боловч дүүрсэн гээд олдоогүй болохоор арай цаашлаад Каракол хотод захиалсан байсан юм. Ингээд нөгөө 2 панаалтай залуусаар Бишкекийн вокзал хүргүүлээд тэндээсээ Каракол орох автобусанд суугаад 6 цагийн турш явлаа. Бараг 500 км газар юм уу даа, харин зам нь маш сайхан, бас мини автобус маань тухтай тулдаа л шөнө нь нойргүй хонож онгоцноос шууд автобусанд суусан маниус энэ замыг туулсан даа

 
Ядарсандаа онгоцны буудал дээр ингээд л сууж байлаа...

Кыргызийн моднууд нь ийм сонин, дээш нь шувтарчихсан юм шиг. 

Ингээд урт замыг дэн дун нойрон дунд туулсаар Караколд ирээд хамгийн эхлээд хоол идлээ. Энд бүгд оросоор ярьдаг болохоор санаа зовох зүйлгүй, буудлын эзнээс юм идчихмээр газар сураглахад зааж өгсөн кафе нь дажгүй хоолтой дээр нь хямдхан. 

Энэ дээд талынх нь куурдак гэдэг хоол, төмстэй шарсан хонины хавирга 150 сом гэдэг чинь 3 доллар орчим, энэ бол үнэтэй хоолнуудын нэг, ер нь боломжийн хоолыг бол 2 долларт идчихнэ. Доод талынх нь Бишбермак гээд үндэсний хоол, шөлтай шпагетти маягийн. Хоол нь амт сайтай юм билээ.
Ингээд нэг сайхан хооллож аваад усанд ороод нам...маргааш өглөө нь сэрсэн. Цаг агаар нь тасархай, бид 3 хоноход 3ланд нь шөнө нь бороо орж, өдөр нь нар гарч байсан, аймаар устай ширүүн бороо сүртэй орно...нар нь тийм ч айхтар халуун биш. Бас л шумуулгүй. 
Бидний очсон Каракол хот нэг аймгийн төв шиг жижигхэн газар, хүмүүс нь юу хийж амьдардаг юм бүү мэд. Гудамжинд нь жимс ургачихна...жимсний дарсаар хийсэн гоё үнэртэй вино задгайгаар зардаг. 

Маргааш нь нуурын эрэг орохоор боллоо. Баахан асууж сураглаж алхаж байж тийшээ явдаг такси олж суулаа. Иссыкул нуурын нэг жижигхээн булан тохой юм уу даа, тийм газар ирлээ


Биднийг өдрийн 1 цагийн үед очиход бараг хүнгүй байсан, удалгүй манай нөгөө 3 завь хөлслөөд явчихсан, би юмаа харж үлдээд хэдэн цаг нүдээ ширгэтэл хүлээсэн дээ. 




Үдээс хойшдоо хүн ихтэй болсон, баахан оросууд пиво уугаад л. 
Бараг 3 цагийн дараа 3 түлэгдсэн хүн ирлээ...

Биднийг замд явж байхад Болдыг Чингисхаан гэж нилээд хэдэн удаа дуудаж байсан, Караколын вокзал дээр очиход хаашаа явах уу гээд л хүрээд ирнэ, дараа нь хаанаас вэ гэж асууна...дуугархгүй яваад байхаар тааж эхэлнэ, Китай,Корея, Япония гэснээ Фукушима гэж авсан шт нэг удаа. 

Мөнгөн дэвсгэрт: сом. Манайхан ингээд зоосон мөнгөтэй болчихвол зүгээр л санагдсан. 



Жимс бас хямдхан, жимсны зах гээд тусдаа захтай, харин том захаа Базаар гэж нэрлэдэг. 
Тоор бол том жижиг ногоон шар гээд хэдэн төрлөөрөө...Гудамжинд харчаад ямар жимс вэ гээд байсан чинь ногоон тоор байсан байна лээ, харахад яг жижгэвтэр алим шиг, исгэлэндүү гоя амттай. 


Энэ өдөр нэг иймэрхүү өнгөрөв, буцаж хот ороод хоол эргүүлэн хөзөр тоглонгоо маргааш яахаа ярилцаад унтацгаав. 
бичсэн: Friska | уншсан: 652 удаа | төрөл: Дурсамжууд
(8) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Хундага дагуулаад явчаарай хэлээ гаргах

гоёииим гоёииимммм..наана чэн очиж амьдармаариим байна "гоё үнэртэй вино" уугааллл

мод нь гоёииимм урд зүгийн доошоо унжуу тэнэг моднуудаас дээшээ ийм байсан нь гоё ёооооммм ярзайтал инээх
бичсэн c цаг: 10:14, 8/21/2013 | Холбоос | |
баярлалаа
бичсэн хундага цаг: 12:39, 8/20/2013 | Холбоос | |
bolkuusht....yag ayalal bol 1 hunii 1500$t hangalttai bagtsan, ireh ochih ticketuud niit 800$ orchim, 27 honogoos 7 honog n ongotsond esvel atusand, 20 honogiin hamgiin unetei buudal 20$ bsn, hool bas hamgiin uneteidee 10$....gd bagtsaa avchihaj bolno. irkutsk, bishkek, turkey gd damjihaar ticket hamaagui hyamd bsn, ert ch zahialsan l daa. Arai iluu tuhtai, unetei hool idne gevel tgd nemegdeh bh....gehdee gaigui ee
бичсэн Friska цаг: 11:37, 8/20/2013 | Холбоос | |
зардлын тухай асуучихаар хүний түрийвч рүү өнгийсөн хэрэг болох байх даа
бичсэн хундага цаг: 11:25, 8/20/2013 | Холбоос | |
boldog bol jil bur ingeed yavad bmaar sanagdsan...goy goy gazruud zondoo bnaa. jil bur bish yumaa gehed onjood neg yavaad bh yumsan
бичсэн Friska цаг: 10:52, 8/20/2013 | Холбоос | |
ingej neg saihan aylah yumsan.. tegjiigaad turshlaga sudalnaa hehe..
бичсэн dao цаг: 09:58, 8/20/2013 | Холбоос | |
ali delguurt gelee dee kyrgyz jims gd zarj bna gsn баярлах
бичсэн Friska цаг: 09:57, 8/20/2013 | Холбоос | |
Жимс оруулж ирж зарж болохым биш үү хэлээ гаргах Фукушима гэхээр та хэд цацраг идэвхтэй л харагдаж дээ ярзайтал инээх
бичсэн xvv цаг: 12:01, 8/20/2013 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant
idiomatic-dormant