эргэн дурсахуй...

2009-04-13,
сая сууж байгаад гэнэт баахан хуучин юм ухаж үзэв..би ер нь хуучин юм ухах дуртай хөөн, хуучин захиа энэ тэрээгээ хааяа дэлгээд л суучих сайхан байдын...одоо үе ч бас хойч нэг үед сайхан санагдах байх...одоо цагаа үнэлж чаддаггүй юм уу, эсвэл үнэхээр өнгөрсөн бүхэн, ирэх бүхэн сайхан санагддаг юм уу бүү мэдээ.

Тунгаа- гийн блогт жоохон саатлаа, тэр үедээ нэг их ороод байдаггүй байж, Хундага Юки Легаси 3-аар баахан тэнэдэг байсан санагдахын, сүүлийн 2 нь блогоо ч устгацан нь харамсалтай. Бид хэд нэгнээ танихгүй хирнээ санаа нийлээд сайхан цаг алдаг байжээ...тэр сэтгэгдэл энэ тэр дээр бол савж унатлаа инээлээ. Одоо ч бид бүгдээрээ хааяахан уулздаг сайхан найзууд ...тэгээд таньдаг болоод ирэхээр ч тэр юмуу кибер ертөнц дахь харилцаа холбоо, тэр тусмаа блогтоо маазрах нь ховор болчих юмаа. Эсвэл аливаа юм шинэ дээрээ сонирхолтой байдаг байх нь. Одоо блогуудад хахаж цацахаа дөхөөд хирийн юмыг тэгэж чин сэтгэлээсээ хүлээж авахаа ч больж, нөгөөтэйгүүр танил байх тусмаа элдэв юм бичээд байх нь хязгаарлагдаад ирдэг болтойм. Эрчүүдээ бас мартаагүй шүү, Хүү...Зоо...Обдоо.
Зовлон гээл анх харчаал Хөөх гээл Буддын философтой холбож бодоол сонирхоол, тэр үед ч би чинь шашны тэмцээн энэ тэрд оролцоод чухам судлаач болон алдаад байлаашд. Тжигийн лэкцэнд хамт суух гэж Хүү-тэй анх уулзаж байлаа кэкэ. Дараа нь уулзалт гээл Тунгаа, Юки 2-той...бүүр дараа нь Хундагатай.

Ай сайхан байж дээ. Энэ бол алтан үе байлаа кэкэ.

Үүний дараах мөнгөн үеийг Дарс, Лобе энэ тэртэй маазардаг байсныг хэлнэ..одоо 2-лаа ор сураггүй алга болсон. Бас энэ үед хүрээгээ тэлээд банжиг, блогспот гээд тэнэж өгдөг болсон доо.

Аан одоо хүрэл үе маань Кэчуптэй нийгэм улс төрийн гэх мэтийн том том сэдвүүдээр чанга дуугаран хэрэлддэг үе байх шив дээ кэкэ. Блог бичих ховордож...сэдэв дууссан, дуусч байхыг бодоход би бяцхан блогчин гэдэг нь мэдэгдээд байгаам. Нөхөд блог ертөнц гэгч энэ том газраас хэрэгтэйгээ аваад, хэрэггүйгээ хаяж чаджаагаад эргэлзэх юм алга. Санал нийлэх нийлэхгүй, таалагдах таалагдахгүй өчнөөн зүйл таарч байдаг юм, өөрийн үзэл бодлыг эн түрүүнд тавихдаа бусдын үзэл бодлыг хүндэтгэхээ бас мартахгүй бол зүгээр чимшиг...хаха за би одоо захиас шиг юм бичээд...зөнөг блогчин чинь.



бичсэн: Friska | уншсан: 381 удаа | төрөл: Дурсамжууд
(44) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

үе
алтан үе - за надад хамаагүй ээ
мөнгөн үе - би байхгүй ээ
хүрэл үе - алга оо
зэс үе - бултайж эхэллээ
цайр үе - ёооооох баярлах
бичсэн batja цаг: 23:13, 2009-08-04 | Холбоос | |
за.. хорин минут хүлээж бай.. нүүрээ тулгах юмаа бэлдээд байж байгаарай..
бичсэн Дарс цаг: 22:37, 2009-05-03 | Холбоос | |
болзоотын бор толгой дээр хүрээд ир, маргааныг нүүр тулан шийдвэрлий гэж байгаам.
бичсэн Friska цаг: 22:32, 2009-05-03 | Холбоос | |
...-дээ гэж юу гэж байгаа юм бэ?
бичсэн Дарс цаг: 22:30, 2009-05-03 | Холбоос | |
чи олон юм яриадайлгүй...-дээ! тулган шаарджээн nerd
бичсэн Зочин цаг: 22:24, 2009-05-03 | Холбоос | |
за тэгж булайгаа дэлгэцгээгээд яахав.. тэр дэмий хүүхээ.. тэгэхдээ л чи шавар хаасан, хаана ч хэлнэ, хэнд ч хэлнэ гэхгүй юу.. кккк smug
бичсэн Зочин цаг: 22:12, 2009-05-03 | Холбоос | |
яг яаж надаар шавар хаалгуулсанаа тодруулахыг шаарджээн tongue
бичсэн Friska цаг: 21:53, 2009-05-03 | Холбоос | |
гохино тэгүүл devil
бичсэн Friska цаг: 21:53, 2009-05-03 | Холбоос | |
сумтай юмуу.. чамайг бид хоёрт шавар хаасан гэж байна... devil
бичсэн Зочин цаг: 18:23, 2009-05-03 | Холбоос | |
хаха муу 2 цэнкэрррр, мэдээд байсымаа devil
бичсэн Friska (зочин) цаг: 11:44, 2009-05-03 | Холбоос | |
эсрэгээрээ л байх шүү сайн яривал..кккк smug
бичсэн Дарс цаг: 00:35, 2009-05-03 | Холбоос | |
та 2 харин 2-лаа надад шавар хаасан, үзэн яджээн devil
бичсэн Friska цаг: 22:35, 2009-05-02 | Холбоос | |
Би ч муу Лобе-доо их шавар хаасандаа..кккк
бичсэн Дарс цаг: 16:24, 2009-05-02 | Холбоос | |
Салхи салхилаад л, чулууд төөрөөд л...
Мөдхөн кечупыг хуучрахаар, мань мөнгөн үеэс алтан үе рүү орох байх даа. tongue
хүлээхийм шүү.
бичсэн lobe22 цаг: 17:06, 2009-04-29 | Холбоос | |
алтатмалууд орж ирж бужигнуулжээ дээ.
адис авъя байз. духаа цоортол мөргөв.
бичсэн ketchup цаг: 10:43, 2009-04-17 | Холбоос | |



:-)