Охиноо хөдөө явуулчихсан, хичээл амарчихсан, ажил багахан..бөөн зав зай, хагас бүтэн сайн болонгуут хөшөө болтлоо кино үзлээ. Ном уншихаас залхуураад, бас ганц хоёр орчуулга хийж мөнгө олсон, үрсэн

Энэ удаад баахан Орос кинонууд л үзлээ, сабгүй үзэхэд гоя байдаг юм. Голлох 2 найруулагч:
Звягинцев,
Лунгин.
Number one бол яах аргагүй Звягинцев…бараг л дурлалаа энэ хүнд. Оростоо бол масс нь мань эрд дургүйдүү юм шиг байна, Оросын хамаг муу муухайг барууныханд харуулж нэр нүүр олж авч байна бла бла бла. ОРТ-р 2013 оны 12 сард гарсан Познер нэвтрүүлгээр орсон ярилцлагыг нь үзлээ. Познер хэдийн сэтгү...