8/22/2007,

Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихжээ!
Нүүр чинь хов хоосон

Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихжээ!

Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар...гар л үзэгдэнэм

Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс...
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ
Чи минь

Л.Өлзийтөгс
бичсэн: Friska | уншсан: 387 удаа | төрөл: Элдэв зүйлс
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл
энэ аймар гоё шүлэг, ер нь л Өлзийтөгсийн шүлэгнүүд бүгд гоё
бичсэн eternalzul22 цаг: 12:08, 9/11/2007 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant
idiomatic-dormant