Кантик :)

2020-02-17,
       Кантемир Балагов гэх энэ залуутай анх Теснота киногоор нь танилцаж байлаа. 91 оны 30  хүрээгүй энэ залуугийн хийсэн бүрэн хэмжээний 2 кино болох Теснота 2017 (Давчуу) болон Дылда 2019 (Гозон) нь тус бүртээ л шуугиан тарьж элдэв шагналуудыг түүн, Балагов маань хэвлэлийн "Баатар" болоод буй. 
Оросын кино найруулагч Сокуров нь Орос улсын харъяат Кабардино-Балкарийн Нальчик хотод өөрийн курсээ хичээллүүлэхэд суралцаж төгссөн 20д залуусын нэг ба 5 жил үргэлжилсэн энэ курсын 3-р курсээс нь шууд элсэн орж 2015 онд төгссөн байна.

Түүн...
бичсэн: Friska | уншсан: 54 удаа | төрөл: Кино
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

кино кино кино

2014-06-23,
Охиноо хөдөө явуулчихсан, хичээл амарчихсан, ажил багахан..бөөн зав зай, хагас бүтэн сайн болонгуут хөшөө болтлоо кино үзлээ. Ном уншихаас залхуураад, бас ганц хоёр орчуулга хийж мөнгө олсон, үрсэн баярлах

Энэ удаад баахан Орос кинонууд л үзлээ, сабгүй үзэхэд гоя байдаг юм. Голлох 2 найруулагч: Звягинцев, Лунгин.
Number one бол яах аргагүй Звягинцев…бараг л дурлалаа энэ хүнд. Оростоо бол масс нь мань эрд дургүйдүү юм шиг байна, Оросын хамаг муу муухайг барууныханд харуулж нэр нүүр олж авч байна бла бла бла. ОРТ-р 2013 оны 12 сард гарсан Познер нэвтрүүлгээр орсон ярилцлагыг нь үзлээ. Познер хэдийн сэтгү...
бичсэн: Friska | уншсан: 379 удаа | төрөл: Кино
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Movies

2014-05-21,
бичсэн: Friska | уншсан: 327 удаа | төрөл: Кино
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Кино бас кино

2013-06-07,
 Нэг хэсэгтээ кино үзэхээ болиод үзчихээр кино ч олдохоо больсон мэт санагдаад байсан нь худал ажгуу...учир шалтгаан надад байж. Сая гэртээ хэд хоног ганцаараа байхсныг далимдуулаад гурвын гурван ч кино үзчихлээ...гэтэл ахиад цаана нь өчнөөн гарч ирээд байна шүү.
1. Cafe de flore


ээж хүүгийн хайр, эхнэр нөхрийн хайр....янз бүрийн хайрын тухай.

2. Colour of the paradise


Хараагүй хүү, түүний эцэг, эмээ....гайхамшигтай байгаль, ахуй....

3. Zhou Yu's Train


Бас л хайрын тухай.

Эхний 2 кинон дээр нь хүүхдүүд гардаг болохоор илүү сэтгэл хөдөлгөсөн, өтөлж байгаа нь тэр биз. Сүүлийнх нь арай мия...мэдрэмжийг ...
бичсэн: Friska | уншсан: 597 удаа | төрөл: Кино
(4) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Анна Каренина

2013-02-27,
 Толстой гуайн Анна Каренинагаар кино хийжээ, кино ч юм шиг жүжиг ч юм шиг сонин шийдэлтэй. Эх зохиолоос нь огт гажуудуулаагүй нь таалагдсан. Зохиол нь өөрөө гоё болохоор дажгүй болсон санагдав.

Анна Каренина: гэр бүлтэй хирнээ өөр залууд дурлан нийгэмд ад үзэгдэж амиа хорлодог хөөрхий эмэгтэй


Нөхөр Каренинд манай Жүүд Лав тогложээ.
Их хатуу, зарчимч, нэр хүндээ хичээсэн хүн юм шиг бас ухаантай. After all she is still my wife гэдэг нь таалагдсан.


Зиак, гэр бүл үймүүлсэн гэмт хэрэгтэн Вронский.


Эцэст нь Левин. 



...
бичсэн: Friska | уншсан: 773 удаа | төрөл: Кино
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Самсара 2011

2013-02-25,
Хундагаас л бүх юм боллоо, учир нь энэ бол хулхи Самсара , энэ бол жинхэнэ Самсара.

Харин одоо ахиад өөр нэг Самсара.

Хамгийн сүүлд үзсэн гоё кино. Кино ч гэж дээ, үйл явдал үг яриа байхгүй...зүгээр л гайхалтай зураглалууд. Гэхдээ маш их юм бодуулдаг зураглалууд.
 

 


бичсэн: Friska | уншсан: 538 удаа | төрөл: Кино
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

мэс засал

2012-07-20,

Сүүлийн үзсэн 2 кино 2-лаа энэ сэвдийг хөндсөн байлаа.
Ким Кидукийн Time.


Хөөрхөн хөнгөхөн кино. Агуулга нь товчхондоо ийм: Залуу хосууд, залуу нь жоохон хүүхэмсүү байрын, бүсгүй нь бөөн хар, хардсанаасаа болоод бөөн скандал үүсгэдэг галзуудуу. Чи надаас уйдаа юу, чи өөр хүүхэн сонирхож байна, би хөөрхөн байсан бол чи хайрлах уу....бла бла бла. Ингээд өөрийгээ голсон бүсгүй гэнэт нэг өдөр гэрээсээ хамаг юмаа аваад явна. Ор сураггүй. Залуу бүсгүйүээ хайна, шанална...нилээдгүй цаг хугацаа өнгөрнө. Нэг өдөр залуу нэг хөөрхөн бүсгүйтэй танилцана, гүнзгийрнэ...хуучин найз бүсгүйдээ их хайртай байсан ...
бичсэн: Friska | уншсан: 366 удаа | төрөл: Кино
(4) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Samsara

2012-06-04,
 Ахиад нэг гоё кану- Самсара 



Өмнө нь олон удаа энд тэндээс нь хальт хальт үзэж байсан болохоор ийм гоё гэдгийг нь мэдсэнгүй, өчигдөр бүтнээр нь үзэж л мэдэрлээ. 3 жил бясалгаад хүслээсээ хагацаж чадаагүй залуу лам энгийн амьдралаар амьдарч эхнэр хүүхэдтэй болоод буцаад лам болох боловч....
Санаж байгаа үгсүүдээсээ хэдийг бичье
- "Өөрт байхгүй зүйлээсээ яаж татгалзах юм бэ, эхлээд олж авч байж дараа нь татгалзах юм бишүү, Будда хүртэл энгийн амьдралаар амьдарч  үзээд гэгээрсэн бус уу" гэж 5 настайгаасаа хийдэд шавилан суусан залуу лам багшдаа уурлахдаа хэлдэг.
- "Мянган хүслээ гүйцээх нь чухал уу,...
бичсэн: Friska | уншсан: 1413 удаа | төрөл: Кино
(16) Cэтгэгдэл | мэйлээр илгээх