модод шиг

2009-09-09,
...нүцгэрчихэж сэтгэл...нүцгэн сэтгэл мэдээж эмзэг байна биз дээ. Уржигдар огиудас хүргээд байсан тэр зүйлийн тухай бодохнээ...би бас хэтэрхий эмзэг хүлээгээд авчихаж. Тэр яриа, өгүүлбэр дундаас миний дургүйг хүргэсэн, гэдэн хөдөлгөсөн, гомдоосон 2-хон үгийг би маш чанга сонссоноор барахгүй...зөвхөн энэ 2 л байсым шиг санагдаж. Дараа нь бас өөр өөр зөндөө үгс байсныг, ярианы өнгө тийм ч муухай биш байсныг бодоод...огиудас хүрэхээ болилоо.

Өчигдөр орой унтахын өмнө орондоо хэвтээд хажууд байсан номыг авч мэргэллээ...хүүхэд байхад тэгдэг байсышт...нүдээ аниж байгаад ном нээгээд уншаа л. Яг тэрүүн шиг. Гайхалтай сайхан мөртүүд гарч ирдиймдаа...заримдаа сэтгэл сэргээхэд үнэндээ өчүүхэн зүйл хэрэгтэй байдаг тээ. Тэр мөртүүд нь юугсэн байлаа даа...бурханыг олж харав бла бла бла. Энэ нь Боогийн бичээс дээрх гол дүрийн баатрын гэгээрч байгаа хэсэг байсан болохоор залгуулаад дуустал нь уншсан. Товчхондоо: гянданд суух хоригдол торны завсраар ирвэсийг харсаар арьсан дээрээс нь бурхны бичээсийг уншиж гэгээрнэ...тэр уншсан зүйлээ хэлэх төдийд л хүслээ гүйцээж болох боловчиг гэгээрсэн болохоор түүнд хүсэл үгүй. Хүний баяр гуниг, тэр бүү хэл өмнө нь хүн байсан нь ч түүнд одоо ямар ч хамаагүй болж тэр зүгээр л гяндандаа тэр хэвээрээ суусаар үхэхээр болдог...яг энэ сүүлийн хэсгийг аягүй гоё бичсэн байдымаа..уншууштай зохиол.

...аан тийн модод эцчихсэн байна лээ...удахгүй нүцгэрнэ дээ. харамсалтай. нүцгэн сэтгэл, нүцгэн модод.
бичсэн: Friska | уншсан: 452 удаа | төрөл: Элдэв зүйлс
(10) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

aan goyo nom shig bn
бичсэн bayasaa цаг: 18:31, 2010-07-12 | Холбоос | |
тэврэлт
бичсэн Зочин цаг: 10:29, 2010-01-21 | Холбоос | |
Чи код модоо ч хэлчихгүй их байна аа.
бичсэн Лообэй (зочин) цаг: 09:17, 2009-09-30 | Холбоос | |
эхний хэсэг яг Аюурзана уншжаагаам шиг сэтгэгдэл төрлөөвшд.
бичсэн Зочин цаг: 13:19, 2009-09-11 | Холбоос | |
хаха яанаа тиймүү, автчижээ тэгүүл хэлээ гаргах

Аюурзанын нөгөө Эзлэгдсэн байшин ба хүүрнэл зохиолууд.
Аятайхан юмнууд зөндөө байдышт, гоё ном гоё шүү
бичсэн Friska (зочин) цаг: 11:38, 2009-09-11 | Холбоос | |
эхний хэсэг нь хундага стилээр бичиж.. ярзайтал инээх

ямар ном бэ хө?
бичсэн bayasum цаг: 11:03, 2009-09-11 | Холбоос | |
Дээрх нөхөдтэй санал нэг ярзайтал инээх
бичсэн xvv цаг: 00:16, 2009-09-11 | Холбоос | |
Намар... Тийм мэдрэмж төрөх нь элбэг... Яг л мөчрөөсөө тасарч ядан байгаа навчис шиг... Амьдрал сайхаааааан. Сайханыг нь илүү чангаар сонсохсон гэж хичээгээд л явбал болоо ингэж бодоодайгаа.
бичсэн gereltuya цаг: 11:24, 2009-09-10 | Холбоос | |
Урин дулааныг тэд тэсэн ядан басхүү тэвчээртэйгээр хүлээдгийм байна лээ. Тэгээд л Нөгөө өргөст модны шувуухай шиг зовлонгоо марттал жиргэх гээд өргөсөнд хатгуулдаг шиг л...
Хорвоо бөөрөнхий юмдөө баяртай байна баяртай байна баяртай байна
бичсэн Хүслийнжигүүр цаг: 17:14, 2009-09-09 | Холбоос | |
хахир өвөл дуусангуут дахиад цэцэглэдэг нь сайхан тээ. ирмэх
бичсэн dao цаг: 14:32, 2009-09-09 | Холбоос | |



:-)