замын тэмдэглэл №4...Кыргыздээ л

2013-08-20,
 Бид 4-лээ явсан их зөв болсон юм байна лээ, таксидахад ч амар, гэхдээ бараг таксидаж байгаагүй дээ. Караколд эхний өдөр унтаж, дараа өдөр нуурын эрэгт завьтай өнгөрүүлээд дараа өдөр нь яах тал дээр баахан маргалдсан, хүн амьтнаас ч асууж сурагласан. Эрэгтэй гишүүд маань Алакол гэдэг өндөр уулсын дунд байдаг нуур луу явья гэсэн боловч хүмүүс нилээн хэцүү, бүтэн өдөр болно, ядарна гэсэн тул эмэгтэй гишүүд арай хялбар аргаар хүрч болох ойрхон газарт санал өгөөд, ялан дийлж Жети Огуз гэх газар луу явахаар боллоо. Ингээд ийшээ явдаг унаа хайн гарч одлоо. 

Базаар дээрээс автобус явдаг гэнэ. 
/uploads/f/Friska/IMG_1205.JPG 
Ийм атусаар явж очлоо. 



Очсон газар маань энэ. Энэ хадны тухай домог байдаг гэнэ. Нэг залуу эр бүсгүйд дурлаж, гэтэл бүсгүйн аав тэднийг гэрлэхийг зөвшөөрөөгүй тул залуу энэ хаднаас үсрээд, араас нь бүсгүй нь үсрээд чад хийсэн гэнэ кк.
Энэ хавьдаа хоол унд идчихээр гуанз энэ тэртэй, жуулчид ч бас нилээд байсан. 2 талаараа уултай, нэг тал нь өндөр модтой ой, нөгөө тал нь иймэрхүү улаан хад чулуутай. 2 уулын дундуур айхтар ширүүн урсгалтай уулын гол, чимээ нь үнэн сүрдмээр.

Бид эхлээд ой руу нь орж баахан халтирч гулган жоохон дээшээ гарсан, бүтэхгүй юм байна лээ...шаварт хутгалдаад өнхөрч гулгаж бууж ирсэн


Дараа нь нөгөө тал руу нь гарлаа


Байгаль бол үнэхээр гоё юм байна лээ...


Уул хадаар авирч ядраад доошоо бууж бууз идлээ, хурц биш зөөлөн амттай гоё буузтай юм байна.


Голоо дагаж мөнх цастай уулыг чиглэн алхцгаав.


Ийм гүүр 4-5 тааралдсан, цаашаа ахиад 1-ийг өнгөрсөн бол хүрхрээтэй гоё газар очих байсан юм байна лээ, гэхдээ оройтох нь гээд буцаад явцгаасан. Тийм газар байсныг буудалдаа ирсний дараа л эзэн ахаас мэдсэн л дээ. 



Энэ өдөр ингээд дууссан даа. 



бичсэн: Friska | уншсан: 405 удаа | төрөл: Дурсамжууд
(7) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Бүррр хөдөө л ийм атустай хот хооронд бол
sprinter явжийлээшт
бичсэн Friska цаг: 10:57, 2013-08-21 | Холбоос | |
автуус саккк..бууз гарж ирсэн чэн идмээр санагдчихлаа гсннн

гоё ёоооммм хаха хэлээ гаргах
бичсэн c цаг: 10:18, 2013-08-21 | Холбоос | |
тэмдэглэлээ жоохон дэнгэрэнгүй оруулбал гоё шүү
бичсэн EDUCATION цаг: 20:12, 2013-08-20 | Холбоос | |
манайд бол аль дээр үйлчилгээнээс гарсан Паз автобс явдгийм байна ш дээ, сайхан тэмдэглэл байна, үргэлжлүүлээд уншина аа
бичсэн EDUCATION цаг: 20:10, 2013-08-20 | Холбоос | |
xvv@iin helsniig heregjuulzen bgaazdee баярлах
бичсэн F цаг: 16:34, 2013-08-20 | Холбоос | |
goy yum bn
бичсэн хундага цаг: 15:42, 2013-08-20 | Холбоос | |
goy yum bn
бичсэн ulaankaa цаг: 14:13, 2013-08-20 | Холбоос | |



:-)