5/5/2014,
-наад цамцаа тайлаа, өнгө нь таалагдахгүй байна!
-өөр өмсөх юм алга байна гуниглах
-тэр надад хамаагүй, юу ч гэсэн тайл…

яасан их ТААЛАГДАХГҮЙ, яасан ч их ЭГО, яасан ч их ХҮСЭЛ….байнавдээ бидэнд. 
бичсэн: Friska | уншсан: 266 удаа | төрөл: Элдэв зүйлс
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

12/27/2013,
 Охин ч том боллоо, би ч хөгшрөх нь…ганц гуйлт байнаа баярлах

Өнгөрсөн жил их юм үзэж нүд тайллаа, ирэх жил ажил хийхгүй гэртээ суумаар байна баярлах

Гоолиг байж ханалаа, одоо таргалмаар байна баярлах

Ойлгосон уу?
Ойлгосон
Хаанаа ойлгосон
Эндээ (толгойгоо заав.)
бичсэн: Friska | уншсан: 469 удаа | төрөл: Элдэв зүйлс
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Istanbul trip

7/8/2013,
 Бэлэг задлах гээд байгаам шиг санагдаж байна....аль өвлөөс эхлээд маниусын ярьж төлөвлөж байсан аялал маань эхлэхэд 5 хоног үлджээ...хаа байсан 7 сар ингээд хаяанд ирчих гэж. Анхаасаа бол үүргэвчтэй аялал маягийн юм байсан, дайрах улс нь ч олон, үзэх юм нь их....ийн явахад эмэгтэйчүүд ядарна зүдэрнэ гэж гомдол мэдүүлсээр хугацааг багасан 26 хоног болгож, онгоцоор 2 ч удаа нисэхээр болж овоо дэвшил гарсан шүү. Уг нь Ховд руу микрээр явах байтал одоо Эрхүү рүү богоондоно гээд үүргэвчээ чемдаан болгож томруулж энэ тэр. Уг нь замдаа тэмдэглэл хөтлөөд догь явна гэж бодож байгаа, гэтэл усанд ороогү...
бичсэн: Friska | уншсан: 292 удаа | төрөл: Элдэв зүйлс
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

талх

10/16/2012,
 Зиак сайн гэрийн эзэгтэй болсноо батлаад талх барьсанаа оруулчдиймуу.

Талхны нэр- Бүхэл үрийн гурилаар хийсэн үзэмтэй талх.
 
Орц: 800гр бүхэл үрийн гурил
Үзэм: нэг атга
Исгэгч: 10гр
Бүлээн ус: 500гр
Давс: 1 цайны халбага

За тэгээд духовкатай бол талхны хэв, плиткатай бол талх барихад тохиромжтой цилиндр маягийн сав, өөрөө хэлбэл дээшээ доошоо адилхан диаметртэй гэсэн үг.
Гурил нь нэг ийм гурил байна даа


Эхлээд нилээн бүлээвтэр, халуувтар усандаа исгэгчээ хийгээд 10-15 мин байлгачна.


Дараа нь давсаа нэмээд гурилаа үзэмтэйгээ холиод зуурна.

За тэгээд 30 мин орчим хөөлгөөд, хөөлтөө харж байгаад л жигнэчихн...
бичсэн: Friska | уншсан: 1093 удаа | төрөл: Элдэв зүйлс
(9) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

нэг удааа

4/1/2012,
 Нури Билгэ гэдэг найруулагчийн Анатолияд нэгэн удаа гэдэг кану үзэв. Гоё юм билээ үзээрэй. Энэ кануны нэг хэсэг нь үнэхээр санагдаад болдоггүй, юу вэ гэвэл...

Прокурор эмч 2-н яриаг товчлон сийрүүлбээс
- манай нэг найзын эхнэр зүгээр л нас барчихсан. би 5 сарын дараа үхнэ гээд л яг тэр үедээ нас барчихсан.
- тийм юм байх учиргүй, задлан шинжилгээ хийсэн юм уу...
- тэгэх шаардлага байгаагүй ээ, зүрхний шигдээс гэсэн.
- тэр бүсгүй зүрхний эмгэгтэй байсан уу
- үгүй ээ, тэр цоо эрүүл байсан. Хүүхдээ гаргачихаад л...тэгээд л нас барчихсан
- амиа хорлолт байж болох юм
- та их сонин хүн юмаа, тийм байх ёсгү...
бичсэн: Friska | уншсан: 462 удаа | төрөл: Элдэв зүйлс
(7) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

:D

4/9/2011,
Б.Марал 2011.03.22

удахгүй дэлгэрэнгүй...

бичсэн: Friska | уншсан: 506 удаа | төрөл: Элдэв зүйлс
(9) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Хавар, зун, намар, өвөл...ахиад хавар

9/23/2010,
 Энэ миний хамгийн сүүлд үзсэн хамгийн сайн кино. Солонгосын найруулагч Ким Кидукийн. Боловсрол сувгаар Лхагва гариг бүрт дэлхийн шилдэг кино гардаг, тэр цувралаар гарсан юм. Боловсрол дуу оруулалт, орчуулга сайтай суваг санагдаад байдын.

Буддын гүн ухааныг гайхалтай гаргаж ирсэн, бид учраа мэдэхгүй байхдаа үйлийн үрээ үйлдэж эхлэх юм даа. Магадгүй үйлдэхийн тулд үрийг нь амсахын тулд л хүн амьдардаг байх. Мөнхийн тойрог: хавар, зун, намар, өвөл...ахиад хавар. 
Гэснээс шоронгоос суллагдаж ирээд бясалгаж эхлэдэг, өөрөөсөө чулуу зүүгээд уул руу гардаг тэр дүрд Ким Кидук өөрөө тоглосийн байна....
бичсэн: Friska | уншсан: 793 удаа | төрөл: Элдэв зүйлс
(12) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

намрын мэнд

9/8/2010,
мод хурдан шарлаасай...шав шар нартай өдөр, шав шар ойд, шав шар навчис дунд алхмаар байна. 2-лханаа, биесээ чагнаад л...

бичсэн: Friska | уншсан: 489 удаа | төрөл: Элдэв зүйлс
(10) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

гарчиггүй

6/6/2010,
за юу байцгаана,  нөхөд бүгд сайн биз дээ...ногоон өвс, нойтон бороонд бүгд сэтгэл тэнэгэр байгаа гэж найджээн.  ойрд нийгэмшээд ядраад байна бүр, ядрах гэдгийг маш ихээр нойр хүрэх гэж ойлгох юм энд. эмчилгээ гээд тан ууж байгаатай ч холбоотой байж мэднэ, за тэгээд ч угаасаа нэхх сэргэг хүн биш дээ. олон юм нуршаад яахав, universe best songs 2010-ийн ээмэгтэй хөтлөгчийн нуршуу, дэмий олон үгтэйг шүүмжилсээр байгаад өөрөө тийм болохжээн. ubs-2010 гэж зүгээр ч нэг дурдсангүй ээ, аягүй учир шалтгаантай. Түрүүн хэлсэнчлэн нийгэмших гэдэг нь олныг хамарсан үйл явдалд оролцохыг хэлсийн...тэр дундаа...
бичсэн: Friska | уншсан: 471 удаа | төрөл: Элдэв зүйлс
(12) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

бла бла бла

3/1/2010,
Үнэгчлэгч ганц өдөр амарсаныг далимдуулан соёлын довтолгоонд өртөхөөр 2-лаа гараад өгөв. Гипстэй гартай байж миний тэнэх дуртайгээ..энд тэнд оччоол хувцаа өмсүүлж этэр...нэг л их халамжлуулсан хүн байх чинь бас аштайхан. 
СТӨ орлоо...нөгөө Би эр хүнд хайртай гэж жүжиг үзий гээд. Касст нь билет нь дуусцан, хажууд нь дамлагч этгээд 2 дахин үнэтэй хэлж байна. даварцийн...ер нь кассаараа зардаг юмуу, шууд л дамлуулчдаг юм бишүү гэж дургүй хүрээд болилоо. Драм дээр өчнөөн л жүжиг үзэж байсан, ингэж билет нь дамлагдаж байсныг санакүүн байна. СТӨ-МИА.
Цагаан хоол идүүлээд хаясан, муухай гэж хэлээгүй ч ...
бичсэн: Friska | уншсан: 530 удаа | төрөл: Элдэв зүйлс
(8) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

модод шиг

9/9/2009,
...нүцгэрчихэж сэтгэл...нүцгэн сэтгэл мэдээж эмзэг байна биз дээ. Уржигдар огиудас хүргээд байсан тэр зүйлийн тухай бодохнээ...би бас хэтэрхий эмзэг хүлээгээд авчихаж. Тэр яриа, өгүүлбэр дундаас миний дургүйг хүргэсэн, гэдэн хөдөлгөсөн, гомдоосон 2-хон үгийг би маш чанга сонссоноор барахгүй...зөвхөн энэ 2 л байсым шиг санагдаж. Дараа нь бас өөр өөр зөндөө үгс байсныг, ярианы өнгө тийм ч муухай биш байсныг бодоод...огиудас хүрэхээ болилоо.

Өчигдөр орой унтахын өмнө орондоо хэвтээд хажууд байсан номыг авч мэргэллээ...хүүхэд байхад тэгдэг байсышт...нүдээ аниж байгаад ном нээгээд уншаа л. Яг тэрүү...
бичсэн: Friska | уншсан: 449 удаа | төрөл: Элдэв зүйлс
(10) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Огиудас

9/7/2009,
өөрийнхөөрөө байж болохгүй...чадахгүй, болгочих гэхээр...чадчих гэхээр би өөрөө нэг адгийг амьтан болчих гээд байгаа юм шиг...ийм л үед огиудас хүрэхиймд. надад дарамт, шахалт үзүүлэхэд...мэдсээр байгаа юмыг ахин дахин сануулахад би дургүй...энэ мэдрэмжийг даваад үүний цаана л гарчихвал ч. надад зориг өгөөч.
бичсэн: Friska | уншсан: 553 удаа | төрөл: Элдэв зүйлс
(20) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

8/10/2009,
Тэгтлээ их итгэсэн болохоор
Тэмтэчсээр л явна сохор найдвар дунд...
бичсэн: Friska | уншсан: 471 удаа | төрөл: Элдэв зүйлс
(13) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

шал дэмий

7/17/2009,
Заримдаа хөгийн, хогын бодол орж ирэх юм даа...жишээ нь манай ангийн куба охины шүднүүд нь амандаа багтахгүй байх шиг. Харахаар үргэлж л инээгээд байгаам шиг...тэгсэн үгүй юмаа...зүгээр л уруул нь шүднүүдийг нь далдалдаггүй, далдлахын тулд их хүч гаргах хэрэгтэй ч юм шиг. Дандаа ийм байх хэцүү байдаг бол уу гэж бодлоо. Тэнэгийн. Бас нэг удаа хоол идчээд явж байсан чинь модны навч уначихсан байхаар нь намар болжээн ухааны юм бодсон чинь...дандаа зун байдаг газар шт...өөрийгээ баахан шоолов. Тэгсэнээ дандаа ногоон байх хэцүү байдаг бол уу гэж асуумаар санагдлаа моднуудаас...лав залхаж байгаа бай...
бичсэн: Friska | уншсан: 428 удаа | төрөл: Элдэв зүйлс
(12) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

ай...

6/2/2009,

шинэ бичлэг...бичих гэснээ болилоо, бас болиод үргэжлүүллээ дээ.

...айсан, алдахаас айсан эмээгээ. цагаа тулахаар нулимсаа зоргоор нь урсгахаас өөр ямар ч чадалгүйгээ мэдэрсэн. нулимсаа ч барьж чадахгүй өөртөө  гутарсан. ингэж айж байсангүй, одоо айдгаа авдартаа хийсэн. миний эмээ намайг орхих болоогүй, таньд үзүүлэх ёстой зөндөө их юм байхад.

...тайвширсан, хэд хоног эмлэгт сахихдаа ядарсанаа ч анзаарсангүй. гэртээ ирж нам унтаад өглөө нь аавын будаатай цайг уугаад хөлс гарахад л ядарч гэж бодлоо.

...тэтгэлэгт сургалтанд хамрагдах хүсэлтэнд эерэг хариу ирж...баярласымуу яасын мэдкү...

бичсэн: Friska | уншсан: 349 удаа | төрөл: Элдэв зүйлс
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх
idiomatic-dormant
idiomatic-dormant