Хавар, зун, намар, өвөл...ахиад хавар

2010-09-23,
 Энэ миний хамгийн сүүлд үзсэн хамгийн сайн кино. Солонгосын найруулагч Ким Кидукийн. Боловсрол сувгаар Лхагва гариг бүрт дэлхийн шилдэг кино гардаг, тэр цувралаар гарсан юм. Боловсрол дуу оруулалт, орчуулга сайтай суваг санагдаад байдын.

Буддын гүн ухааныг гайхалтай гаргаж ирсэн, бид учраа мэдэхгүй байхдаа үйлийн үрээ үйлдэж эхлэх юм даа. Магадгүй үйлдэхийн тулд үрийг нь амсахын тулд л хүн амьдардаг байх. Мөнхийн тойрог: хавар, зун, намар, өвөл...ахиад хавар. 
Гэснээс шоронгоос суллагдаж ирээд бясалгаж эхлэдэг, өөрөөсөө чулуу зүүгээд уул руу гардаг тэр дүрд Ким Кидук өөрөө тоглосийн байна.
бичсэн: Friska | уншсан: 1052 удаа | төрөл: Элдэв зүйлс
(12) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

sayhan ih delguuriin urdhan yavj bsn chin neg transheinii boltoi batsaan hevtej bgaa nohoin us asaaguuraar shataagaad l teruundee baysaj ineegeed...yag ene kanug sanagduulsan shu, ter jaraahai tamlaad ineej bsn ineed n yag...bur yag adilhan ineej bsn.
бичсэн Friska (зочин) цаг: 10:34, 2012-05-15 | Холбоос | |
aimaar kino baisan daa. dotor zarshiisen. yarih yum baihgui mundag kino. hyatad yum boluu gesen korean baij.
бичсэн Зочин цаг: 13:13, 2012-05-11 | Холбоос | |
Dogen ii tuhai zen geed bas goyo kino baidiishd..
бичсэн bayasum (зочин) цаг: 19:32, 2010-10-09 | Холбоос | |
магадгүй би бас 5 жилийн өмнө, эсвэл тэрнээс өмнө үзсэн бол яасан уйтгартай мангар кино вэ гэж бодох л байсан байх.

bad guy гэдэг киног нь бас үзэж байсан, ёстой хачирхалтай кино, сайн ойлгоогүй.

өмнө нь лам байж байгаад найруулагч болсон гэсэн, дандаа нэг тийм маргашгүй үнэн муухай сэдэв хөнддөг санагдсан кк. энэ миний үзсэн хамгийн гэгээлэг нь.
бичсэн Friska цаг: 09:58, 2010-09-26 | Холбоос | |
neree bichihee martchij kkkk zuragttai boluul neeree yamarch hamaagui kino uzhiisaan хэлээ гаргах
бичсэн dao цаг: 14:24, 2010-09-25 | Холбоос | |
zuragttai bolhiinsoo хэлээ гаргах
бичсэн Зочин цаг: 14:23, 2010-09-25 | Холбоос | |
үнэхээр сайн кино шүү. би гарах тоолонд нь үздийн. энэ найруулагчийн бусад кино ч бас гайхалтай. Сүүдэр гээд кино байдаг даа. гэхдээ оюутан байхдаа энэ найруулагчийн 8 кино нэг дор үзээд сэтгэлээр их унажииж билээ хэ хэ. их гүнзгий дээ
бичсэн arius цаг: 11:47, 2010-09-25 | Холбоос | |
үзхиймсан
бичсэн хундага цаг: 11:23, 2010-09-25 | Холбоос | |
Би ч бас хальт эхлүүлээд харж байгаад тэгэс гээд хаяцан...Тэр нэг жаал хүү амьтнаас чулуу дүүжилж алаад байдаг мөн биздээ...Жижхээн жараахайнд утсаар чулуу зүүгээд алцан тэгээд өөрөө бас нэг чулуу биенээсээ чирээд яваад байсан мөн биздээ...
бичсэн Зоригт ван цаг: 17:04, 2010-09-24 | Холбоос | |
нэг гэлэн лам гардаг бол их уйтгартай санагдсан, тэгээд үзэхдээ ч ач холбогдол өгөөгүй болохоор ойлгоогүй..Буддын сургаал бас гайхалтай. Дагаж чаддаг хүндээ.Үйлийн үр, зовлонгийн шалтгаан үнэн гээд л гоё шүү\
бичсэн upshot_gp цаг: 19:45, 2010-09-23 | Холбоос | |
Багш нь өөрийгээ шатаадаг, харин манэр дээр нэг хүүхэн ирж хүүхдээ үлдээгээд явна...өнөө хүүхэд амьтан тамлаж зугаацна.
бичсэн Friska (зочин) цаг: 18:34, 2010-09-23 | Холбоос | |
сүүлдээ өөрийгөө шатаагаад дуусдаг билөө... Би сайн ойлгоогүй ээ... Уг нь киног сайн ойлгодог гэж бодсон чинь.... Со Кино юм шиг байхлаар нь тухтай үзээгүй гуниглах
бичсэн Хүслийнжигүүр цаг: 18:30, 2010-09-23 | Холбоос | |



:-)