зарим нэг

2008-02-29,
Зангидсан гарын чинээ том
Зангирсан нулимс тайлагдаж урсана
Залбирсан алганы чиг даган
Задарч нэг, бутарч нэг дусална
Элгээ тэврээд урагш харж нэг зогсном
Элгээ эвхээд хойш харж нэг зогсном
Эрхгүй эцэст сонссон нь гагц
“Энэ бүгд хоосон”


Л.Өлзийтөгс

...Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...

Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья

Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья...


Г.Аюурзана

Чи-
Харцанд минь тогтож буй гуниг
Хаашаа ч юм бэ хийсч буй vнэр
Хэлэхгvй дээ гэж дотроо санавч
Мартаад хэлчихдэг vг...

Г. Аюурзана

бичсэн: Friska | уншсан: 556 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

-мээдкүй яаг яасын бол?
-мээдкүй бичасмэдкүйл байна даа
бичсэн xvv цаг: 19:51, 2008-02-29 | Холбоос | |
тийм...үгүй...мэдэхгүй. энэ шүлэгнүүд гоё санагдсан...тэхээр юугсэн үгийн бүү мэд yho:d==
бичсэн Friska (зочин) цаг: 18:10, 2008-02-29 | Холбоос | |
хаа нэг байх..яадын
бичсэн хундага цаг: 17:13, 2008-02-29 | Холбоос | |
Харуусч байна уу даа.
бичсэн lobe22 цаг: 16:34, 2008-02-29 | Холбоос | |
Хавар та 2 ирээд... би жаргаад...
бичсэн yuki цаг: 15:45, 2008-02-29 | Холбоос | |



:-)