Хонхны баяр

2008-05-16,
Хонхны баяр гэж амтай болгон ярьж байна...бөөн зардал гээл ажлаар нэг эцэг эхчүүдийн яриа. Би ер нь хонхны баяраар яалаа гээд бодох гэсэн 10 жилийн өмнөх түүх сөхөх хэрэг гарчийн...сөхнөө. Ямар ч гэсэн сургууль дээр сурагчийн формтой очиж байсымдаг, галстук байлуу яалаа...форм паарчикийг тэр жил бас төгсөж байсан танил охиноосоо зээлж өмсжийснаа санаж байна, нэг өдөр байсан бол би балрах байсан байх даа...Сүхбаатарын талбай, Зайсан орж патиараа татуулсан...нээг их салхитай өдөр, авахуулсан зурагнуудаа харахаар нэг л их салхинд хийссэн үс харагдаад байдын...туг муг юмуу хаашаан. Тэгээд үдээс хойш Солонго ресторанд одоогийнхоор бол хүлээн авалт болжаагаам. Бөөн бужигнасан хүүхдүүд. Их л том болцон сэтгэгдэл төрөөд сүрхий байсан сан. Бас хувцаа солих хэрэг гарчаагаамаа. Өмнө нь 3 найзтайгаа хэдэн дэлгүүр хэсээд...хэсээд ч гэж Сарны титэм, Нарны титэмээс өөр дэлгүүр байсымуу тэр үед...явж явж арай гэж нэг палааж олж өмсөж билээ. Одоо зургийг нь харахаар нэг иймэрхүү. Тэр үедээ моодонд оржийсан 8 см зузаантай платформон бажаанк...хар трико...хажуу талаараа цагаан судалтай богиновтор хар палааж...үсээ бас задгай тавьчжээ, амьхандаа гангарсан болтойм, будаг шунх гэж байх биш ямар. Хүлээн авалт дуусах алдад л хэсэг хэсгээрээ 00 орж их архидалт эхэлж байгаам. Орой нь амралт гараад өгч байгаам...бөөн хориог даван туулж багшаа хамт авч явах болзолтойгоор 1 хоног явсийм...орой нь нэг бүжиг мүжиг ч болоод байл уу...өдөр нь цав цагаан цувтай явсан ангийн залуу маань орой орны хөлд өнөөх цув нь авахийн аргагүй юм болчихсон хэвтэж байж билээ. Нууж уунаа...атусны ард нууж авч явсан жоол зугаа юмаа цонхоор нууж гаргана...гарч орж ээлжилж ууна. Багш ч дараа нь мэдсэн л дээ...үхтлээ загнуулсан. Тэр амралтаас сэтгэлд үлдсэн юм нэг их алгаа...бодуул өндөр хяналтан дунд онцгүй явсым шиг байгаам. Маргааш нь ирсэн оройноо бөөн хуйвалдаан...шархаа нөхөх сонирхолтой 10 гаран хүүхэд нэгнийдээ цуглаж байгаам...ид дундаа ороол хүн бүр халаал явжээтал хаалганы хонх дуугардаг байгаа...нэг нь матчиж. Багш ороол ирсэн...нуугдаж ч амжаагүй. Орж ирээ л хашгираал бүгдийг нь том өрөөнд цуглуулаа л...суулгаж байгаа л бүгдийг нь алгадаа л... Тэгээд шууд хүн болгоны гэр лүү яриа л...аймаар. Манайх руу яриа л: хэн гуай, танай охин чинь энд архидаж байна ирж ав гээ л хаяг зааж өгөө л. Аавын дүү нь ирж авсан, ааваас айгаад шээс алдах дөхөж билээ...аав тэгсэн нээх том харчаа л юм хэлээгүй. Манай эмээ л харин намайг тэлээгээр хэд сайн ороолгосон доо. Хонхны баярын дурсамж нэг иймэрхүү.
бичсэн: Friska | уншсан: 1197 удаа | төрөл: Дурсамжууд
(13) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Надад их сургууль дунд сургуулийн аль ч хонхны баярын ширхэг ч зураг байдаггүйн байна лээ. Их сургуулийн хонхны баярт хүндэтгэх шалтгаантайгаар оролцоогүй юмдаг харин 10 дугаар анги 8 дугаар ангийн аль альныг нь төгсдөг жилүүдийн хонхны баярт оролцож л явсан. Зураг хөргөө ангийнхнаасаа цуглуулж авдаг ч юм билүү дурсгалтайшд. Би гэхдээ лаг даруухан байжээ. Одоо бодохоор. Идчээл харьчдаг байж ккк.
бичсэн Angaahai цаг: 13:41, 2009-06-02 | Холбоос | |
hi
Mnaix ws 1 iimerxv ym wolox whdaa kkk
бичсэн Зочин цаг: 18:17, 2009-06-01 | Холбоос | |
mnaix bs 1 iimerxvv ym wolox baihdaa kkk
бичсэн Зочин цаг: 18:16, 2009-06-01 | Холбоос | |
angry loser dont tell anyone
бичсэн Зочин цаг: 09:31, 2009-05-16 | Холбоос | |
laughing raised eyebrow party
бичсэн Зочин цаг: 09:31, 2009-05-16 | Холбоос | |
not talking
бичсэн Зочин цаг: 16:39, 2009-05-13 | Холбоос | |
Илдүү хүргээдийшт чи
бичсэн yuki цаг: 16:06, 2008-06-09 | Холбоос | |
Би яасын?
бичсэн xvv цаг: 16:02, 2008-06-09 | Холбоос | |
Хүүг алчхийсан...
бичсэн yuki цаг: 14:36, 2008-06-09 | Холбоос | |
Ах нь бол ангийнхнаасаа түрүүлээд том болцон байсымөө. Угаасаа ч тэгж уугаад сонирхолгүй, харин өдөржин хотоор явах л гоё байсын... Гальт харамсаал... Пээ ийм хөөрхөн охиныг 5 жил олж хараагүй сохор явждээ гээл :p
Их сургуулийн хонхны баяраар ч бас л дээрдээгүй л байсан,.. Одоо харин блогийн хонхны баяр энэ тэр гэж болдог бол бут авнаа :p
бичсэн xvv цаг: 02:19, 2008-05-17 | Холбоос | |
Саяхан манай ангийнхан уулзсан чинь энийг яриад...тэгэхэд л хэн матсаныг нь мэдсэн дээ, матсан ч гэж гарцаагүй байдалд орсийм байлээ зайлуул...багш одоо тэгэж хатуу байснаа бодохоор ичээд байдаг гэж байсан, буруудсан нь үгүй л гэж би боддог.
бичсэн Friska (зочин) цаг: 22:12, 2008-05-16 | Холбоос | |
том болсон мэт тэр мэдрэмж нээрээ их гоё шүү.. ангийхнаа харжаахад томчуудын архи уултыг, дараа нь согтолтыг нь дуурайгаал..

donika аль нутгийн хүн бэ?
бичсэн bayasum цаг: 21:58, 2008-05-16 | Холбоос | |
хэхэ
хун буриин дурсамж гэж сонин содон баих юумаа минии бол бур схал хогииин бух юум болж дууссании дараа за тогсож бгаам цхин юаадиин гээд гэртээ дагуулаад оцхтсон ногоодуул цхин бас тогсож бгаамцхин юаадиин гээд баахан архитаи аминдаа тсагдаа энэ тэргуи аютаихан ниилии гэж бодоод нэгниидээ оцхсиин оо тэгсэн доод аим тсагдаа дуудаад бугд будаа гуриигээд хаалгаа таилаагуи тсагдаа нар юамар эвдэж орох ирэх бисх тгд цх саалган дээр сахиж оглоо болголтои бисх баахан тсохиж бгаал юавиисхд харин юавахгииг н хулээж бугдээрээ дотроо аидастаи схонииг онгороож билээ юун гою ниилэх миилэх бхгуи будаа болсон....
10жилиин амидралаа гэж
бичсэн donika цаг: 15:26, 2008-05-16 | Холбоос | |



:-)