Г.Лхагвадулам - Борооны зүрх
2008-08-10,
Хэд хоногийн өмнө амласанаараа энэ номноос таалагдсан хэдэн шүлгээ түүвэрлээд тавьчихья, номоо эргүүлж тойруулж нилээн харлаа...зохиогчийн эрхтэй холбоотой үг олсонгүй тул зориглов.
Навчсаас дуслах борооны сүүлч-
Надад одоо юу ч хэрэггүй.
Түлхэж орхисон учралд харуусч
Түүний өмнөөс нүдгүй нь уйлна.
Чийгтэй нойтон хөрсөн дээр алхахад
Чиний зүрхэн дээр гишгэлж буй мэт
Сэтгэгдэл төрөөд буруугаа мэдрэхэд
Сэржигнэх чимээ нь цаанаа л зэмлэлтэй
Мэгшсэн навчис хойноос ширтэнэ,
Миний алсан хайрын сүнс шиг.
Саяхны нэг бичлэг дээрээ алах талах юм бичээд байсан...тэрэнд тааруулж сонгов кэкэ.
Ханаа би хэдийн
Хараар будсан
Амьдралын түмэн өнгө
Харагдахгүй.
Хэзээ нэгэн цагт чамтай таарах
Горьдлого цайрсныг
Хэсэгхэн буланд зовох зай болгож
Будаагүй.
Би яг ингэж гунигийг өөртөө зориулж өөрөө зохиож олдог :p
Үйлийн үрт хүсэл минь
Үнэндээ хайр биш
Өмчирхөл.
Үзэсгэлэнд шунах...эс ханах.
Хүсэхээ больж чадахгүй хойно зовлонгоо хүлээн зөвшөөр...зовлон зовлон биш.
Гээсэн зүйлээ
Гэнэт үгүйлэх мэт
Чамайг санана
Цонхоор ширтэнэ.
Тас хар нисдэг юм STOP шон дээр
Ирж сууна
Хайрлах ёсгүй хүнээ бодох ёсгүйг
Далавчтай адгуус сануулна.
Хайрлах ёстой, ёсгүй хүн гэж байдаггүй байх даа уг нь...зүгээр л хариу өгөхгүй болохоор нь хайрлах ёсгүй гээд бодчихдог байх, бас ёстой ч гэсэн ойлголт баймааргүй...хайрыг заавал тэгэж хянаж хязгаарлах хэрэг байдаг ч юмуу гүй ч юмуу бүү мэд.
Шүршүүрэн дор
Гуниг л норно.
Гунигтай уйлмаар үед бороонд норох, бороогүй бол шүршүүрт орох сайхан...нулимсаа өөрөөсөө ч нууж байгаа юм шиг.
Хайр гүн цэнхэр
Хайртууд минь шар
Улаан хүмүүс ягаанаар дурлах нь
Уйлмаар гунигтай
Гуниг өөрөө усан цэнхэр
Ганцаардал дулаахан саарал
Түүнийг мэдэрдэггүй нь бор
Улбар шар хүмүүс
Урвагчид.
Шударга явах нь
Шунал хүргэм хар
Эргэн тойрон толгой өвдмөөр
Эрээн мяраан
Үзэгдэх юмс ногоон амьтай
Үхэл л харин хүсмээр цагаан.
За ингээд болох шив, нэээг их таалагдаагүй болохоор цөөхнийг л орууллаа. Би сайн ойлгохгүй байна заримыг нь.
Навчсаас дуслах борооны сүүлч-
Надад одоо юу ч хэрэггүй.
Түлхэж орхисон учралд харуусч
Түүний өмнөөс нүдгүй нь уйлна.
Чийгтэй нойтон хөрсөн дээр алхахад
Чиний зүрхэн дээр гишгэлж буй мэт
Сэтгэгдэл төрөөд буруугаа мэдрэхэд
Сэржигнэх чимээ нь цаанаа л зэмлэлтэй
Мэгшсэн навчис хойноос ширтэнэ,
Миний алсан хайрын сүнс шиг.
Саяхны нэг бичлэг дээрээ алах талах юм бичээд байсан...тэрэнд тааруулж сонгов кэкэ.
Ханаа би хэдийн
Хараар будсан
Амьдралын түмэн өнгө
Харагдахгүй.
Хэзээ нэгэн цагт чамтай таарах
Горьдлого цайрсныг
Хэсэгхэн буланд зовох зай болгож
Будаагүй.
Би яг ингэж гунигийг өөртөө зориулж өөрөө зохиож олдог :p
Үйлийн үрт хүсэл минь
Үнэндээ хайр биш
Өмчирхөл.
Үзэсгэлэнд шунах...эс ханах.
Хүсэхээ больж чадахгүй хойно зовлонгоо хүлээн зөвшөөр...зовлон зовлон биш.
Гээсэн зүйлээ
Гэнэт үгүйлэх мэт
Чамайг санана
Цонхоор ширтэнэ.
Тас хар нисдэг юм STOP шон дээр
Ирж сууна
Хайрлах ёсгүй хүнээ бодох ёсгүйг
Далавчтай адгуус сануулна.
Хайрлах ёстой, ёсгүй хүн гэж байдаггүй байх даа уг нь...зүгээр л хариу өгөхгүй болохоор нь хайрлах ёсгүй гээд бодчихдог байх, бас ёстой ч гэсэн ойлголт баймааргүй...хайрыг заавал тэгэж хянаж хязгаарлах хэрэг байдаг ч юмуу гүй ч юмуу бүү мэд.
Шүршүүрэн дор
Гуниг л норно.
Гунигтай уйлмаар үед бороонд норох, бороогүй бол шүршүүрт орох сайхан...нулимсаа өөрөөсөө ч нууж байгаа юм шиг.
Хайр гүн цэнхэр
Хайртууд минь шар
Улаан хүмүүс ягаанаар дурлах нь
Уйлмаар гунигтай
Гуниг өөрөө усан цэнхэр
Ганцаардал дулаахан саарал
Түүнийг мэдэрдэггүй нь бор
Улбар шар хүмүүс
Урвагчид.
Шударга явах нь
Шунал хүргэм хар
Эргэн тойрон толгой өвдмөөр
Эрээн мяраан
Үзэгдэх юмс ногоон амьтай
Үхэл л харин хүсмээр цагаан.
За ингээд болох шив, нэээг их таалагдаагүй болохоор цөөхнийг л орууллаа. Би сайн ойлгохгүй байна заримыг нь.
Сэтгэгдлүүд:
bi lhagvadulam bishee
бичсэн Friska (зочин) цаг: 16:25, 2012-02-17 | Холбоос | |
Нэгэн яруу найрагч
Сайн уу? уран бүтээл нь тавлаг биз дээ. Би бодохдоо чамайг нөгөө Ангилд амьдарч байгаад ирсэн яруу найрагч эмэгтэй Г.Лхагвадулам гэж бодож байна. Чи биднээс их хол байдаг бололтой. Би мөн чамтай нэг үед амьдарч яруу найрагч. Гэхдээ сайн дурын уран сайханч гэж битгий бодоорой. Тийм болохоор чамайг хүсвэл уран бүтээлийн найзууд болохыг хүслээ. Миний цахим хаяг Greatesky
бичсэн Зочин цаг: 12:17, 2011-10-10 | Холбоос | |
Ийм юм ойлгохгүй л бол өөртөө л гомд...Тэгээд ч ойлгохгүй байж хүний юм тавина гэдэг Таны хэн болохыг хэлээд өгч байна...Бодлоо л доо...Шал дэмий ийм юм бичлээ...Одоо нэгэнт биччихсэнээс хойш яая гэхэв
бичсэн Зочин цаг: 22:33, 2008-12-15 | Холбоос | |
Би тэгээд ягаанаар дурладаг туучий болов у?. Дарс Пирээск-д санаатай л юм байна.
үдшийн тэнгэр ганц од
үнэндээ тэр ч бас ганцаардмал.
Дарс бол угаасаа хор.
үнэндээ тэр ч бас ганцаардмал.
Дарс бол угаасаа хор.
пришки энэ -г ямар уран сайхны хэтрүүлэг мэддэггүй улаан туучий вэ ингэжийнэ.. ( хор найруулах гоё ! )
Сүүлийнх нь таалагдав.
Орчлонгын өнгө бүхнийг мэднээ
Одоо тэд сонин биш болж
Гагц цагааныг би мэдэрмээр байна
Ганцхан үхэлд л байна гэж ү?
Орчлонгын өнгө бүхнийг мэднээ
Одоо тэд сонин биш болж
Гагц цагааныг би мэдэрмээр байна
Ганцхан үхэлд л байна гэж ү?
харагдаггүй "борооны зүрх" байж болох уу?
би юу бодож тийм том хүнтэй барилдах юм бэ? арайчдээ, яамайштээ..
гэснээс, лхаааагваааадуууулмаааа гуйад хандаж хэлэхэд Бороо яг зүрхтэй байж харагдаач.
гэснээс, лхаааагваааадуууулмаааа гуйад хандаж хэлэхэд Бороо яг зүрхтэй байж харагдаач.
сайн уу?