Зөв бичсэнийг буруу ойлгоод...

2008-08-11,
Ёстой нээрээ бодож бодож байгаа л "1 өрөө тавилгатай байр түрээслэнэ" гээ л зар өгцөн чинь гай болжээнаа. Бараг л зогсоо зайгүй утас дуугараал, авахаар: хаана ен, хэд ен гээл...бүүр нөгөө байр түрээслэх хүн мөн үү гэснээ хэд юм тэгээд гэж ирээл....үгүй ээ би түрээслэнэ гэснээс биш түрээслүүлнэ гээгүй гэхээр бүүр ойлгохгүй, харин тийн тэгээд хаана ен гээ л...гүй би өөрөө түрээслээд суух гэсиймаа гэхээр аан за гэнээ...нээх гачаан....надаа байр байсан бол би түрээслүүлнэ гэж зар өгөх байсан бус уу...энэ хүмүүс чинь ямар гачин юм...одоо ТВ орж түрээслэж сууна этэр гэж нэмж бичүүлэхээс...завкарсийн.
бичсэн: Friska | уншсан: 430 удаа | төрөл: Элдэв зүйлс
(18) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

хаха ганц бие бүсгүи баир түрээслэнэ tongue
бичсэн xvv цаг: 04:11, 2008-08-14 | Холбоос | |
ийбоооо зураастай сий руу дахиулая
бичсэн ketchup (зочин) цаг: 21:47, 2008-08-12 | Холбоос | |
чи кэчуп бол цахим шуудангаа шалга, биш бол хэнийн чи?
бичсэн Friska цаг: 21:01, 2008-08-12 | Холбоос | |
сайн байна. тэгээд бушуулаарай. yho;winking
бичсэн Зочин цаг: 12:07, 2008-08-12 | Холбоос | |
сэтгэгдлийг сэдвийн хүрээнд бичнэ үү...

лай, хар ядаргаа...чи өөрөө...өдий том болчээд юунд иймийн чи.
бичсэн Friska цаг: 10:10, 2008-08-12 | Холбоос | |
Бүртгүүлнэ гэхээр заавал блог нээнэ гэсэн үг үү. Ер нь чи боджоогоод ямар нэг нэр олоод бүртгүүлчих. Нууц үгтэй нь хамт мээлдчих дэхөө.

жаахан хүүхэд хүнээс юм гуйхдаа хэлдэг дээ. * дадай дэхүү.* тэр дадай гэдгийг нь яаг яааж бичвэл зөв уншигдах вэ. Бичих гэсэн чаддаггүй. Дадай гэхээр арай л биш. Дайдаа бүр ч биш болоод явчлаа.

за юутай ч дайдай дэхүү фриска эгээ / аня.

энэ монгол үг үсгээр авиа илэрхийлж болохоо байциймуу яацийн аня, аниа, айниа,.... Биччихээд уншихаар л шал өөрөөр уншигдаад байхийм. Хм хэрэг алга
бичсэн ketchup цаг: 08:59, 2008-08-12 | Холбоос | |
Оюутан охинД өрөө хөлслүүлнэ гэдэг шиг юм өөрөө биччээд... Ганц бие бүсгүй өрөө хөлслөнө гэчкүү. Шууд л ойлгийшт.
бичсэн yuki цаг: 23:13, 2008-08-11 | Холбоос | |
тэгдийшт, тэгээд тэрийг чинь түрээс гэсэн бүлэгт оруулийшт, тэхгүй тэгээд хайна гэхээр чинь хаясан гээсэн юманд оруулчийшт, тэгээ ерөөсөө олдох нигуур байхгүйшт.
бичсэн Friska цаг: 21:32, 2008-08-11 | Холбоос | |
ккк.. түрээслэнэ гээл юун панзчин шиг бичдийм.. нэг өрөө тавилгатай байр хайж байна л гэхгүй..
энэ лобе чинь их сахилгагүй монди байсийм байнашд..ккк
бичсэн Дарс цаг: 21:05, 2008-08-11 | Холбоос | |
За уучил даа. Бага байхад Аав минъ бүсгүй хүн цагаан зээр 2 нутаггүй л гээд байдагсан.
Танихгүй хүн утсаар ярих гоё шд. Амыг нь дагуулаал юу гэх нь ү яриулаад л байдаг байхгүй юу?. Зугаатай байдын.
бичсэн lobe22 цаг: 20:09, 2008-08-11 | Холбоос | |
чи бүстэй хүн байж бүсгүй хүнтэй юунд ингэж барьцжийдийм
бичсэн Friska цаг: 19:31, 2008-08-11 | Холбоос | |
Миний нутагт у?. Би бүүр хөдөөний нутагт байна. Тэгээд ингэж ийм юм ярьжээнүү?
бичсэн lobe22 цаг: 18:58, 2008-08-11 | Холбоос | |
юу вэ, зарын сонин болгоо хаясан байшт, таануус юунд иймийн, хүний нутагт зовж яваа нэгнээ broken heart

би тавилгатай 1-2 өрөө байр түрээсэлнээээ.Түрээслэж дотор нь өөрөө суунаааа.
бичсэн Friska цаг: 18:54, 2008-08-11 | Холбоос | |
Да-д шд чи хэдээр түрээслүүлэхийн?. (Замаас нь мөнгө унагахыг санаархав)
бичсэн lobe22 цаг: 18:51, 2008-08-11 | Холбоос | |
нээрээ түрээслэхиймүү? хааний? хэдээрийн?
бичсэн bayasum цаг: 18:45, 2008-08-11 | Холбоос | |



:-)