Ай...
Эмээгийнд очоод..ай гэдэс ч цадав, сэтгэл ч цадав. Чухам дүүрэн хүн суужийн. Би нээх хоол моол ярьж байгаагүй байх...одоо яринаа, эмээгийн хоолыг бол хаана ч ярина. Өдөр очихоосоо өмнө хоол захих гээл утасдсан чинь мань хүн хэдийнээ хийцэн байсын...борцтой цуйван. Ай сайхан байна лээ шүү. Сүүтэй цайгаар даруулаа л. Байжийсан чинь хажуу айл нь хонь гаргасан гээд гэдэс амсуулдын...өнөөхийг нь жоохон миалаад идсэнгүй...амтгүй байсынмаа ямар ч, цус нь гэж нил гурил...би хонины гэдсийг бол нээрээ ёстой тэрнээс хавьгүй илүү бэлдэнэ дээ: бэлдэх гэдэгт нь гэдэс арилгах, нарийвчилбал, хошного чихэх, хос арилгах гэх мэт....за тэр яахав. Ойрд тийм юм идээгүй хүнд сонин санагдаад зүрх бөөрнөөс жоол тоншив. Жоохон байжийсан чинь урд айлаас нь гэдэс амсуулнаа гээл хүрээд ирдийн, тэр бол ёстой ярихийм алга байсааа...цэвэрхэн ч гэж, амттай ч гэж. Бага байхад гэдэс амсуулах их дуртай байж билээ, олон айл руу явнөө, дүү мүү нартай айлаа хувааж аваал явна, савны ёроол хоосон буцаадаггүй гэж ярьдаг байсын, аль гайгүй юм саванд хийж өгөх боломжтой айлыг л сонгож зорино шүү дээ, гоё юм гэдэгт нь цайны печень этэр л ордог байсын, ааруул хийгээд өгүүл ёстой нэг уур хүрнэ дээ харин.
Хөргөгчнөөс нь жоохон мэхээр олоод магнай хагарав. Мэхээр гэж мэдэхгүй хүн байна уу, аягүй бол байгаа даа. Бүүр жоохон байхдаа өвөөтэйгээ мэхээрэнд явдаг байсын...гишгэж үзэж байгаад л мэхээртэй байж болох газраа ухаа л, олоо л...шороог нь цэвэрлээд...гэртээ ирээд хатаах ажилдаа орно, хатаагаад нүднэ. Нүдсэн мэхээрээ хайлсан тосонд хольж бор тос болгон, ай сайхан амттай шүү. Бор тос ч байнга олдоод байдаг эд ч биш, цагаан сар энээ тэрээр л олдоно шүү дээ, хөлдүүгээр нь мэрээд сууж байхын сайхныг яана. Ай дараагийн сэдэв бол сүүтэй цай...эмээгийн сүүтэй цай ёстой өөр шд, бүүр шаал өөр. Яаж чанадагийн бүү мэд, жоохноос л самрах тусам сайхан амттай болдог гэж сургасан хүн өөрөө нээх самарч харагддаггүй, би хичнээн самраад ч гүйцдэггүйм. Хөлдүү гэснээс би түмпэнд хөлдөөсөн сүү долоох гэж байгаад ирмэгэнд хэлээ наалдуулаад нэг баларч билээ...заза муу юмыг бичээд яахав.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
Дарс мяа.