эрс шинэчлэл хийх гэсэн чинь

2008-09-19,
Хуучин дуунуудаа ПС-ний харднаас авч амжихгүй байгаатай болон мп дээрх хэдэн дуу намайг залхаасантай холбогдуулан сонсож байгаа дуунууддаа эрс шинэчлэл хийхээр шийдэвээ. Уул нь тэр хардыг ажил дээр авчраал холбоол авчих ёстойм байгаан, гэтэл ерөөсөө амждаггүй ээ. Нэт ухаад сонсож болохоор хэд хэдэн хамтлаг шинэвтэр цомог гаргасныг мэдлээ. Би бүр дуртай бол хүлээж байгаа л олоод авдийм л даа, жишээ нь жилийн өмнө Turin Brakes - Dark on Fire-аа гаргахад бол би хоног тоолоол хүлээцэн, аа гэхдээ тэр нээх сайн цомог болоогүй л дээ харамсалтай нь. За тэгээд хэдэн цомог татлаа л даа, одоохондоо тухтай сонсож ч амжаагүй...дурлаж ч амжаагүй байна.

Alanis Morissette -
Flavors of Entanglement

За би бараг сонсдог ч үгүй, сайн мэддэг ч гүйм дөө...тэхдээ шинэ юмыг сонирхоод үзий гэж бодсон бас боломжийн юм байна.

Kings of Leon - Only by the night
За ахан дүүсийн энэ хамтлагыг би бас нээх сонсдоггүй, манай дүү л сонсоод байгаа харагддийм. Aha Shake Heartbreak гээд цомгоос нь The Bucket, King of the rodeo энээ тэрээ цөөхөн дуу л сонсжийсан. Энэ цомгийг нь учир мэдэх гадаад хүмүүс нилээн шүүмжилсэн харагдана лээ, би хальт сонсоод боломжийн л санагдаа явцан.

The Verve-Forth
За би энийг нилээн гайгүй цомог гэж хувьдаа дүгнээд байна.
Өмнөх цомог этэрийг нь бас сайн мэдкүү ээ, Bitter sweet symphony-с цаашгүй.  Дуучныг нь би нэг хүнтэй адилхан гэж боддийн, тэр өөрөө мэджаагаа.

За ингээ болоо..өөр бас 2 цомог татсан нь:

My chemical romance-The black parade is dead.

Weezer - The red album

Энэ 2-ыг би нээх сонсохгүй байгаам, авах хүн байвал аваарай чкшк.

Нэг юм мартах шахаж. Бүх насаараа дайсан болсон хүний зөвлөсөнөөр нэг хамтлаг бас сонсож байгаан, дажгүйм байна лээ. Энэ цомог нь, угаасаа ч ганц цомогтойн чааваас. Энийг орчуулаад ойлгочно биз дээ: The Last Shadow Puppets is a side project of Alex Turner of the band Arctic Monkeys and Miles Kane of the band The Rascals.
Энэ 2 чинь их хөөрхөөн, тэр дуулж муулжаагаа нь, их хөөрхөн.

The Last Shadow Puppets - The age of the understatement

Бас нэг юм мартахаа шахаж, Pink Floyd-ийн даралтат хөгжимчин ах саяхан өнгөрсөн байна лээ, эмгэнэл илэрхийлж байнаа.
бичсэн: Friska | уншсан: 457 удаа | төрөл: Дуу хөгжим
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

за алийг нь ч мэдкүйм бноо,,, сонсоо ч гуйм бхий, гэхдээ би нь бас нэг эрс шинэчлэл хийж uploud uninstall хиймээр бхий, залхажийинээ гэж... шинээр restart болдог болуу, гялс нэг юм өөрлөөдөх сөн . эхэхэхэхэх
бичсэн tatah цаг: 05:33, 2008-09-20 | Холбоос | |
кингс оф лэөн захиаллааа
бичсэн gump (зочин) цаг: 11:16, 2008-09-19 | Холбоос | |



:-)