хэн...

2008-10-20,

хэн нэгний хувьд хэн байх нь чухал уу...мэдээж нөгөө хүн чинь чиний хувьд "хэн ч биш" биш "хэн нэгэн" л бол чухал л байж таараа.

багын л яг энэ тал дээр их гомдомхой хүүхэд байж билээ...аавдаа их гомдоно, хэнд ч хэлэхгүй. намайг л их ширүүн хараад, намайг л загначих гээд байгаа юм шиг санаад...дүү нарыг их эрхлүүлээд байх шиг. гэтэл манай аав намайг загнах нь бүү хэл зандарч ч байгаагүй хүн ш дээ. бас эрхлүүлж ч байгаагүй. юу юугүй л гомдоод өмөлзөөд дуу шуугаа хураачдаг байж билээ..туниж байгаа нь тэр. кэкэ. харин том болоод гайгүй болсон. тэгээд бодохоор би их барьцамхай юм шиг байгаан...магадгүй хартай, өмчирхөг.

эмээгийн бол амь нь гэдгээ мэддэг ч бас жоохон дүү нарыг надаас илүү хайрлаад байх шиг "хар" төрнө. гэхдээ бас гайгүй ээ...харин ээж өөр. ээжтэйгээ өсөөгүй болохоор ээж дүүд илүү хайртай байсан ч би нээх юм бодохгүй, бүр за аргагүй шдээ л гэж бодно.

найзууд. энд бас их "хардалт" явагднаа...надгүйгээр уулзлаа, намайг тоохгүй байна гэх мэт зурсхийсэн бяцхан гомдлууд хааяа төрнө. гэхдээ эрх биш юмны учир ойлгох том хүн болсон хойно гайгүй. нэг их эмзэглээд байхгүй. цагийн эрхээр найзууд ээлжлэн солигдож халагдаж байдаг ч тэгдэггүй найзууд бас байна. гэхдээ цөөн л дөө...

эр хүн. эр хүнийг найзууд гэсэн ойлголт, бас танилууд гэсэн ойлголтоос хасчихвал энэ сэдэв их эмзэгэрнээ. би тэрний хувьд хэнб гэсэн асуулт байнга толгойд...би тэр нь гээд шууд өөртөө итгэлтэй байх нь хаашаан. за чи миний тэрээ гээд хэлчихвэл үнэхээр тэр нь байлгаж чадаж байгаа эсэхийг бодож эхэлнэ.

хн..би нээрээ сонин хүн юм...бүх хүний хайрыг эмээгийн хайраар төсөөлж болохгүй шдээ.

бичсэн: Friska | уншсан: 425 удаа | төрөл: Элдэв зүйлс
(7) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

дурласан хүндээ харин асар өгөөмөр хандаад байдын...нээх сонин tongue тэхдээ заримдаа тийм байхаас залхаад адайр ааштай, ёрын хүүхэн баймаар санагддийшт бас big grin
бичсэн Friska цаг: 17:57, 2008-10-22 | Холбоос | |
ёооооооооооо...
дурласан хунээ яаах бол? азаар би эмэгтэй big grin
бичсэн donika цаг: 17:52, 2008-10-22 | Холбоос | |
бүгдийг нь нар жаргахын хайраар хайрланааа winking

би бол энэ хэн ч биш байхыг тэвчдэггүй зангаа зурхайтай холбоол ойлгочдийн.
бичсэн Friska цаг: 17:43, 2008-10-22 | Холбоос | |
шууд итгэх эсвэл хүлээн зөвшөөрөх хоёроос өөр шийдэл байхгүйм бишүү..
бичсэн bayasum цаг: 18:11, 2008-10-21 | Холбоос | |
Хүн болгон адилхан өөнтөгч байдаг байхөө наад тал дээр чинь
бичсэн 3apaa (зочин) цаг: 11:28, 2008-10-21 | Холбоос | |
Цаг үргэлжид эргэцүүлэх тамтай. Хариултыг нь олчихоод хашиж залж байгаад хариу гаргах нь бүүр ч тамтай. Он жилийн тоосонд дарагдах тусам онолдож зовох нь ихсэх нь юутай тамтай.
бичсэн lobe22 цаг: 04:44, 2008-10-21 | Холбоос | |
бондоорыг зүгээр хайраар, бусдыг нь бол гоё зүүдний хайраар хайрлаач. манийгаа бол бүүр гоё үүр цайхын хайраар ч гэдэг юм уу.
бичсэн пондоор (зочин) цаг: 23:07, 2008-10-20 | Холбоос | |



:-)