цаг үеийн мэдээ

2008-10-28,

Хм...өмнө нь хот орж ирж байхдаа ингэж соёлын довтолгоонд өртөж байсан удаагүй. Энэ удаа өртөв, хүмсүүдийн урилгаар өртөв. Кххх, уригдагсадад талархал илэрхийлж байнаа.

Эдип хаан. Дажгүй жүжиг байна лээ. Анх Ээжээ жүжгийг үзэж жүжигт хөл тавьсанаас хойш үзэх дуртай болсон байсан чинь Хувьсалын хэдэн жүжиг бүр дур гутаагаад манай нэг найз бид 2 ахиж жүжиг үзэхгүй этэр дээрээ тулж байлаа. Тэгсэн яахав боломжийн. Гол дүрд тоглосон огт танихгүй залуу ур чадвар сайтайм. Сарантуяагийн үхдэг хэсгийн жүжиглэлт дээр бол миний урд суужийсан 2 охин чарлаа л байсан, их айсан байх. Хувцас хунар, тайз засал нь хуучин Монгол жүжиг тоглож байхдаа хэрэглэсэн зүйлсээ хэрэглэцийм үү гэж бодсон...монгол дээл мээл, гэрийн хана мана ч явж байх шиг. За тэр ч яахав. Зохиолыг нь уншаагүй байсан болохоор сэдэв их таалагдсан...үнэн аймшигтай. Өөрөө ч мэдэлгүй эцгийгээ алж, ээжтэйгээ дэр нэгтгэсэн Эдип хаан...бүгдийг мэдсэний дараа эх нь амиа хорлож тэр өөрөө өөрийгээ сохолно. Энэ орчлон дээр тэр хангалттай их зүйл харлаа...одоо болно. Яг энэ хэсэг нь нөгөө Зүүд ба улаан нулимс дээр Ачуганы сохордог хэсэгтэй их төстэй санагдсан, ээж нь зүүдэнд нь ирж тэрнийг сохрох талаар бас л иймэрхүү зүйлс хэлдэг шиг санагдаад байна. За далийчлаа. Эцэст нь хэлэхэд үзэхэд лав харамсахгүй шүү.

Балхжавын тоглолт. Билет нь жүжигнээс 2 дахин үнэтэй энэ тоглолт хүмүүст үнэхээр 2 дахин илүү юм өгч чадсан уу? Надад лав үгүй....гүй яахав 5 цагийн турш элдэв дэмий юм бодолгүй бараг л кайфтай суулаа...өмнө нь иймэрхүү тоглолт үзэж байсангүй...өөрөөр хэлбэл бүх оддын. Нэг ч хоосон суудал үлдээгүй. Гэтэл жүжиг тавихад суудал дүүрээгүй. За тэгээд олон улсын хэмжээний тоглолт болжээ...орос, өвөрмонгол, хятад, япон, солонгос, франц гээ л баахан дуучид гарч ирж Монгол дуу, дараа нь өөрсдийн нэг нэг дуу дуулцгаав, арай илүү эрх эдэлсэн нь Амархүү....өөрийнхээ бараг 4-н ч дуу дуулчив уу даа. Хажууд суусан хүүхэн байн байн тас тас хөхөрч, чанга утсаар ярьж дуу шуу ихтэй үзэх нь үнэн төвөгтэй. Амьдаараа буюу аяа тавиад микрофоноо бариад realtime горимоор дуулсан дуучид ховорхон байлаа...Сарантуяа, Хулан...Номинталст. Эрхбиш Ариунаа дуулсан байлгүй дээ. Номинталст гарч ирээд Үүр битгий цайгаасай-гаа дуулсан чинь бас л сонин байна лээ...дээр үеийн дуу. За тэгээд яг миний таамаглаж байснаар Өглөө шиг эх орон дуугаар тоглолтыг өндөрлөх шив. Шилдэг "ерөнхий сайдан" продюсертэй дуу юм чинь аргагүйшд. Гараад иртэл пиг хүн. Хөл татрахыг хүлээнгээ цай ууж буу халав.

Соёлын арга хэмжээнүүд нэг иймэрхүү. Өөр нэгийг соёлынход оруулж арай болохгүй байхаа...хоол юм. BBQ chicken гээл тв-ээр реклам харж байснаас орж үзээгүй байснаа үзлээ...бишээ надыг үзүүллээ. Байнга мөнгөтэй хийгээд энд байдагсан бол ч таргалж үхсэээн. Аз болж аль аль нь ховор юм даа.

Тэгээд одоо болтол орон нутаг руугаа буцаж чадалгүй унаа хүлээгээд сууж байна дээ...эээ хөөрхий. уг нь явмааргүйсэн.

P.S. би амьд өөө...ер нь үхэх болоогүй шүү.

бичсэн: Friska | уншсан: 465 удаа | төрөл: Элдэв зүйлс
(4) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

уригдагсад гэснийг уригсад гэж уншина уу, нэг харсан чинь өөрөө өөртөө талархчиж. пондоорын элгийг хатаагаагүйдээ баяртай байна...хундага нээрээ тийшт, 2 хүртэл гэсэн байхаа. БЭБЭКҮ гоё.
бичсэн Friska (зочин) цаг: 00:49, 2008-10-29 | Холбоос | |
хэдэн хүртэл тоглохын бол? үзнээ..

тэр бэ бэ кью чинь шаллл..
бичсэн хундага цаг: 19:14, 2008-10-28 | Холбоос | |
ккк,соёлын арга хэмжээ гэж....
бичсэн Зочин цаг: 17:45, 2008-10-28 | Холбоос | |
ашгүй амьд байна. элэг дэвтэв.
бичсэн ketchup (зочин) цаг: 13:33, 2008-10-28 | Холбоос | |



:-)