Зүүд ба улаан нулимс
2008-10-31,
Энэ их гоё ном болохоор энд бас оруулнаа.
"Миний уншсан хамгийн шилдэг монголын үргэлжилсэн үгийн зохиол" гэж нэг найз маань хэдэн жилийн өмнөөс л рекламдсан ном. Олж уншихсан гэж явсаар ашгүй Hi-Fi номын дэлгүүрээс олсын. Энэ их дажгүй дэлгүүр шд, гэрт ойрхон...хуучин ажлын хажууд болохоор байнга орж гараад байхад амар байдаг юм. Хайж байгаа номоо олох сайхан шүү, хурдан уншихсан гэж яараад л. Ном уншиж эхлэнгүүт л нэг айдас, түгшүүртэй. Их мэдрэмжтэй, бүр нүдэнд харагдаж сэтгэлд төсөөлөгдтөл сайхан бичжээ. Товчхондоо нэг зураачийн тухай гарна. Багадаа ээжээсээ өнчрөн ядуу зүдүү амьдралаар өсөөд нэртэй, алдартай сүрхий зураач болно. Бүх зүйл түүний хүслээр болсон мэт. Эд хөрөнгө, алдар нэр түүнд ирнэ. Тэр өөрөө ч үүнийгээ амьдралын зорилго гэж бодно. Гэхдээ энэ сэтгэл хангалуун байдал нэгэн хүүхэнд бүтэлгүй дурласанаар ор мөргүй алга болно. Өдий хүртэл амьдарч ирсэн нь ямар ч утга учиргүй санагдана. Тэр үхэхийг хүсэх боловч үнэ цэнэгүй амьдралаар амьдарвал үхэл ч мөн адил үнэ цэнэгүй, амьдрал үхлийн үнэ яг адилхан гэж бодно. Тэр эд хөрөнгөө ядууст тарааж өгөөд даяанчийн амьдралаар амьдарч, амьдралынхаа сүүлийн зорилгыг тавина, тэр нь дурласан хүүхнээ гантиг чулуугаар сийлж эхэлнэ. Энэ нь түүний амьдралын хамаг утга учир болно, тэр чулуун хөшөөтэйгээ яг л хүн мэт ярьж, түүнээс үл сална. Хөшөөгөө сийлж дуусаад тэр сохорно...ингээд тэр шинэ амьдрал эхэлнэ, шинээр төрнө. Яг ингэж төгсгөхдөө Урианхай гуай үхлийг дүрсэлсэн үү, шинэ амьдралыг дүрсэлсэн үү гэдгийг би сайн ойлгоогүй...үхээгүй л гэж би ойлгоод байгаам. Зохиол нь дотроо их гоё гоё агшнуудтай. Хамгийн анх Ачуган(зураач) балчир хүү байхдаа үхэж буй хонины нүд харна, айлын хүн хонь алаад арьсыг нь өвчихдөө түүнээр хөлийг нь бариулдаг юм...тэр үед харсан хонины нүдээ хаа сайгүй зурдаг болно. Удалгүй ээж нь нас нөгчнө, тэр үед хүү ээжтэйгээ 2-лханаа байдаг...бас л ээжийнх нь нүд. Ээж нь үхэнгүүт тэр үед бий болж буй аймшигтай нам гүм байдлыг айхтар бодитой дүрсэлсэн...хөдөө хээр зэлүүд газар, ойр хавьд айлссан гэр үгүй....ээжээ гэж хэсэг орилон уйлсаны дараа хүү аниргүйн түгшүүр, айдсыг мэдэрнэ...аймшигтай. Тэр энэ байдлыг эвдэхийн тулд ууланд бэлчиж буй хэдэн хонио хотондоо авчрахаар явдаг...амьд амьтан гэдэг хүнд ямар их хэрэгтэйг харуулсан. Дараа нь тэр наадам дээр нэгэн ноёны охиныг харна...тэр дурлана. Гэхдээ ядуу өнчин хөвүүнийг хэн ч тоохгүй...гэхдээ тэр охины зургийг зуран бэлэглэнэ. Үүний дараа тэр зүүд зүүдэлнэ. Зүүд бодит байдал 2 холилдоно. Энэ хэсэг бас аймаар...сэтгэл сэрдхиймээр. Зүүдэндээ цагаан үнээ зүүдлэнэ...тэр үнээний дэлэнгээс сүү дусална, сүүг хөхөх гэсэн Ачуганыг ээж нь зогсоон...хүү минь наадах чинь сүү биш цус гэж хэлэхэд нь харвал үнэхээр цус дусална...уурссан үнээ ээжийг мөргөхөөр завдахад Ачуган ээжээ хамгаалах гэж үнээний 2 эвэрнээс барьж авахад гарт нь гулзаганасан нойтон, хүйтэн зүйл мэдрэгдэнэ...өнөөх үнээний эвэр могой болчихно. Ачуган сандрахдаа чанга базан шидлэхэд өнөөх могой нь гарын аясаар шидэгдэх тэр агшинд сэрнэ..үүнтэй зэрэгцэн газарт ямар нэг хатуу зүйл унах чимээ гарна....тэрээр босч гэрэл гарган хайж гэрээсээ бийр олно..яг өнөөх могой мэт хар ногоон эрээн өнгөтэй, час улаан нүд мэд шигтгээтэй. Ингээд тэр бийрээр зурж эхлэн алдартай болно.
үргэлжлэл бий.

Сэтгэгдлүүд:
Ингээд биччихээр чинь одоо би лав уншихгүйдэг.. Бүх явдлыг нь дүрсэлчихдээ яах вэ дээ.. Истанэрэ
тэглээ.. тэгжийгаад.
Аюурзанын "амиа тавьж буй шувууны далавч"-ийг авсан.

амжсангүй ээ...хундагаа
бичсэн friska (зочин) цаг: 13:15, 2008-11-07 | Холбоос | |
navi nice
бэлгэнд авахынсан, тэр дээрх нялцгар улаан шиг..
уншхынсан
за байз, 9 сард авсан байхаа. 2001 оны ном, хүн чулууны хөшөөний тэнд дуусгав гэсэн байсан. үргэлжлэлийг оруулсан шүү
woooow,тасарчээ.зиа үргэлжилэлийг нь хүлээж байя.алдартай зураач болсоныхоо дараа тэр бүсгүйд дурлаад дараа нь даяанч болж дурласан бүсгүйгээ урлаж, эцэст нь сохордог гэх мэт хэсгүүдийг уншиж байсан юм шиг.яг хэдэн оны ном бэ? чи hi-fi-аас хэзээ авсынн....
Өө баярлалаа. нээрээ гоё зохиол бололтой... би ч нэг эрдэнэс хайдаг, ид шидтэй болдог номнууд л уншаад байсан чинь
бичсэн Зочин цаг: 01:38, 2008-11-02 | Холбоос | |
Зүүд ба улаан нулимс
санчий
санчий
за.үргэлжлэлийг ойрын хугацаанд оруулнаа.
бэлгэнд ном авах юмсан. энэ олон бэлгэний машинуудыг би унших юм уу үгүйшд...
фриска наад номоо уншаад дуусцийм бол орой ажил дээр авчираад өгчих.

бичсэн ketchup цаг: 21:06, 2008-10-31 | Холбоос | |
ном нь бүүр гоё шт дарсаа