12/17/2008,
чамайг явах өдөр
цас ороосой
орсон цасыг дагаж
оройжин би гуниглачихаад
өглөө босоход
сэтгэл минь цэлмэж
хөвсгөр цасан дээгүүр
хөнгөн гунигаа гишгэлээд мартана.

бичсэн: Friska | уншсан: 348 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(13) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Ормончиглагчаа...талимаарагчаа, зурагнуудаа аваасай tongue
бичсэн Friska цаг: 05:51, 12/25/2008 | Холбоос | |
өө батаа бна шүү
бичсэн Зочин цаг: 03:59, 12/25/2008 | Холбоос | |
намайг яваад ирхэд
юу ч бүү өөрчлөгдөөсэй
намар намраараа
хавар хавраараа
нандин сэтгэл хэвээрээ
намайг чи хүлээснээрээ байгаасай

гэх болуудаа тэр чинь

хэхэ аймаар ормончиглосон бол соорий
бичсэн Зочин цаг: 03:58, 12/25/2008 | Холбоос | |
энэ шүлгийг уншихаар нүдэнд хурдлуулсан дүрс харагдаад байдын...нэг уул байхад улирал нь солигдоод ч юмуу.

би өөрөө бийрбэхээс олсийм чинь tongue
бичсэн Friska цаг: 08:06, 12/18/2008 | Холбоос | |
aa tiimuu, bi ch bur minii hochiig yaj medchihvee gej bodood yu helj yaahaa medku evgui baidald orson shd :p

/ miniihees copy past hiigeed tavichihvuu yaav iiv :p/
бичсэн looser цаг: 07:39, 12/18/2008 | Холбоос | |
aa tiimuu, bi ch bur hochiig yaj medchihvee gej bodood yu helj yaahaa medku evgui baidald orson shd :p

/ miniihees copy past hiigeed tavichihvuu yaav iiv :p/
бичсэн looser цаг: 07:33, 12/18/2008 | Холбоос | |
өө оруулчиж яасан шуурхай жаал вэ tongue

ps: матрын хувьд би матрын ордны сарыг андуурсанаа хэлсэн байсын...би бол гарцаагүй матар, чи харин эргэлзээтэй матар big grin
бичсэн Friska (зочин) цаг: 03:50, 12/18/2008 | Холбоос | |
Ж.Болд-Эрдэнэ : Чинагш юм бүхэн улирч одно...

Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно
бичсэн Friska (зочин) цаг: 03:46, 12/18/2008 | Холбоос | |
Чинагш юм бүхэн улирч одно...

Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

p.s : gehdee bi huuhed bish shuu,kk
/http://goomaral.blogspot.com/
бичсэн looser цаг: 03:45, 12/18/2008 | Холбоос | |
чинагш бүх зүйл улиран одно
чиний үнсэлтийг миний уруул мартана
чанга тэвэрдэгийг чинь үгүйлэхээ болино
чи зөвхөн дурсамжинд минь амьдарна
чинагш бүх зүйл улиран одно

хэхэхэ шүлэгнээс хуулчив уу яав, энэ шүлэг бүтнээрээ байвал тавиач хүүхдүүдээ
бичсэн Friska (зочин) цаг: 03:41, 12/18/2008 | Холбоос | |
Өвөл гэдэг хичнээн гунигтай, өвөл гэдэг хичнээн жаргалтай
бичсэн eternalzul22 цаг: 01:49, 12/18/2008 | Холбоос | |
он цаг, цасан дээр мөрийг минь арилгах шиг....
олдомгүй гэж бодож явсан чи минь наран адил гийвч алсад...
бичсэн g84 цаг: 12:48, 12/18/2008 | Холбоос | |
намайг явах өдөр цас ороосой...
цонхны чинь доор шөнөжин сууж
цасан хүнд сэтгэлээ шингээгээд
зөөлөн уруул, халуун тэврэлт
зөвхөн чиний л гэсэн бүхнийг мартаад
хавар хайлах хүйтэн мөс,
халуун гарт чинь урсах цас
харанхуй шөнө гэрэлтэх од болоод
хайрт чамтайгаа хэсэгхэн байхсан...

утга авцалдаагүй юм бочихвуу даа гарчиг нь кк :p
бичсэн looser цаг: 08:20, 12/18/2008 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant
idiomatic-dormant