2012-12-11,

Ирина Муравьева

Ирина Муравьева: "Бүх зүйл-тоглоом!"

Муравьева ярилцлага өгөх тун дургүй. Асуултанд маш товч хариулдаг. Заримдаа зүгээр л мөрөө хавччихна. Үүнийг сэтгүүлчид дутагдалтай тал гэж үзнэ, тэдэнд хүндэтгэлгүй хандаж, үл тоомсорлож буй мэтээр ярьдаг. Би харин түүнтэй уулзаад “Ямар ухаалаг эмэгтэй вэ” гэж бодсон. Мөч бүрт л тэр улам сонирхолтой санагдаж байлаа.

Сэтгүүлч: Наталия ХОМЕНКО

Үдшийн Нью Иорк сонин.

Ирина Муравьевагаас ярилцлага авах тийм амар байсангүй, сэтгүүлчдэд таагүй ханддагаас нь бус, түүний ой саяхан болж өнгөрсөн болохоор зүгээр л түүнтэй уулзахыг хүссэн эртний танилууд нь маш олон байлаа. Аргагүй биздээ. Тэр үнэхээр ард түмний хайртай жүжигчин юм.  Түүний "Москва слезам не верит", "Карнавал", "Самая обаятельная и привлекательная" зэрэг киноны дүрүүд нь жинхэнэ сэтгэлд хүрч чадсан болохоор олон ч хүмүүс түүнийг өөрийнхээ дүрд тоглосон гэж боддог.
- Би тэр дүрүүдтэйгээ адилхан бишээ, зүгээр л хөгжилтэй зан чанар нь надтай төстэй байж магадгүй. Зан ааш цовоо сэргэлэн, тоглоом тохуу хийн хөгжилдэж байхдаа л би тэдэнтэй адилхан байдаг байх. Ер нь бодит амьдралд бол би их нухацтай, тайван дуу чимээ багатай хүн дээ. Тийм сэргэлэн зан надад байдаггүй.

Үнэхээр л Муравьева хэзээ ч ямар нэг зүйл рүү тэмүүлж, зүтгэж байсангүй. Жүжигчний ангид сурч байхдаа зүгээр жүжигчин болохыг хүсдэг байснаас тайз нь хотод байх уу, хөдөө байх уу гэдэг талаар огт боддоггүй байсан гэнэ. Гэхдээ хувь тавилан түүнд өгөөмөр гараа сунгаж Москва хотын Төв театр ажиллуулахаар авчээ. Хүүхдийн дүрүүдэд тоглуулахаар. Ирээдүйн нэр жүжигчин маань бяцхан охид, хөвгүүд тэр бүү хэл шувууны ч дүрд хувирч байж.

Тэр үед би хүүхдүүд миний энэ дүрийг үргэлж санадаг байх ёстой гэж өөрөө өөртөө хэлдэг байлаа.


Үнэхээр тэгсэн юм. Түүнийг дурсдаг, хайрладаг. Хүмүүс түүний театрт ажилласан дүрүүдийг санаж явдаг бол тэр илүү их баярладаг. Одоо тэрээр Академийн театрт ажилладаг. Түүний хувьд театр үргэлж нэгдүгээрт, харин кино бол дараа нь буюу тайзнаас бусад чөлөөт цаг нь. Ихэнх үзэгчид түүний Карнавалын бүтэлгүй, сахилгагүй Нина Сломатины дүрээр мэддэг. Харин Муравьева өнөөдөр сонгодог жүжгүүдийн гол дүрүүдэд тоглосоор байна.

- Энэ бол миний өнгөрсөн үе шүү дээ, би сонгодог жүжигт тоглохоор хэмжээнд хүрсэндээ баярладаг гэж энэ тухай тэрээр дурьдав.

Тайзан дээр  Ирина Муравьева - шуурга: эрч хүчний далай, хөөрөл, аз сорьсон, сэтгэл сэргээсэн! Жүжгийн дараа Чеховын баатрын ганган хувцасаа сольж энгийн хувцасаа өмсөөд хувцас солих өрөөний хаалгаар толгойгоо цухуйлган “өнөөх бүсгүй хаана байна” гэнгээ ярилцлага өгөхгүй бол захирал нь ажлаас хална гээд байсан хүн чи юу гэж асуулаа.

- Ирина Вадимовна, таны хоёр дүр: бүх л амьдралынх турш эрчүүд түүнийг захирч байна гэж гомдоллодог Купавина, - бие даасан Аркадина. Энэ 2-ын аль нь таньд ойр вэ? Ер нь таны тоглож буй дүр таньтай аль нэг талаараа адилхан байх эсэх нь чухал уу?

- Мэдээж үгүй? Энэ огт хамаагүй ээ. Ямар нэг төстэй зүйл хайх хэрэггүй, гэхдээ үзэгчдэд бол иймэрхүү зүйл сонирхолтой байх л даа.

- Үзэгчид байнга л жүжигчний аль нэг дүртэй нь адилтгаж байдаг.

- Тэгэх хэрэггүй ээ! (Инээв.) Энэ бол тоглоом. Бидэнд ингэж л заадаг байсан. Дүр нь тийм.

- Миний мэдэхийн та Хүүхдийн театрт байсан. Дараа нь хаашаа ч юм явчихсан. Таны нөхөр найруулагч Леонид Эйдлиний ажилладаг театраас ч явсан. Энэ нь өөрийгээ бие даасан, хамааралгүй гэдгээ харуулах алхам байсан уу? работает режиссером. Это что, была демонстрация самостоятельности и

- Бүх амьдралынхаа турш Хүүхдийн театрт ажиллахгүй гэдгээ би мэдэж байсан л даа, “том хүний” театр луу шилжих хэрэгтэй. Тэгээд л анхны боломжоор….

-...зугтчихсан уу?

- Яагаад зугтана гэж, зүгээр л шилжиж явсан. 

ТОДРУУЛГА

Ирина Муравьева нөхөр Леонид Эйдлинтэйгаа 25 жил хамт амьдарчээ. Мөнгөн хуримаараа нөхөр нь түүнд жижигхэн мөнгөлөг Итали машин, Punto бэлэглэжээ. Жолооны ард суух түүнд таалагддаг, “энэ бол миний ганцаараа байдаг цорын ганц газар”.

- Ээж нь жүжигчин, аав нь найруулагч гэж бүлийн хүүхдүүд ихэвчлэн тайзны ард өсөж торнидог. Таны 2 хүү мөн л ингэж өссөн үү?

- Үгүй ээ, тэд гэртээ л өссөн.

- Санаатайгаар театраас хол байлгасан хэрэг үү?

- Яах гэж? Зүгээр л тэднийгээ гэртээ өсгөх боломж надад байсан.

- Ихэнх хүмүүс театрт өсгөх нь зүгээр гэж боддог...

- Юу нь зүгээр гэж? Хувцас солих өрөөнд хүүхдээ унтуулах нь уу? Үүнд ямар ч “зүгээр” юм байхгүй. Жүжигчид ядуу хүмүүс шүү дээ, хүүхэд асрагч хөлслөх боломжгүйгээс л тэр.

- Таны хүүхдүүдэд асрагч байсан уу?

- Ямар нэг байдлаар аргалаад асрагч хөлсөлдөг л байлаа.

- Амьдрал нулимсанд дургүй киногоо анх үзээд таныг уйлсан гэж ярьдаг, энэ үнэн үү?

- За даа... (түүний алдартай мушийлт - Н.Х.) Тийм ээ, тэгсэн. Би өөрөө өөртөө таалагдаагүй.

- Дэлгэцэн дээрх та өөртөө ер нь таалагддаг уу?

- Үгүй, огт үгүй шүү. Олон жилийн дараа магадгүй би тайван өөрийгээ харж чадах байх. Ер нь өөрийгээ хөндлөнгөөс харах чинь жам ёсны зүйл биш шүү дээ.

- Гэхдээ жүжигчний ажил ийм шүү лээ!

- Тийм л дээ, гэхдээ өөрийгээ харах хэрэггүй. Би үзэгч биш.

- Кинонд тоглох урилга таньд одоо ирдэг үү?

- Ирж байгаа ч би ихэнхдээ татгалзаад байгаа. Гэхдээ өнөөдөр Киевээс ярьж дүр санал болгосон, том ажил болох нь бололтой.

-Урьдчилж ярихаас эмээж байна уу, энэ талаар таньд өөрийн гэсэн заншил байдаг уу?

- Би үнэн алдартны шашинтай хүн, ямар нэг болох болохгүй зан заншил байдаггүй. Гэхдээ байхгүй зүйлийн талаар ярих ямар хэрэг байна.

- Ер нь бүсгүйчүүд өөрийн насаа нуудаг, харин та ойгоо нилээн сүртэй тэмдэглэлээ?

- Би гоо сайхны мэс засалд ороогүй, залуу харагдах гэж тийм зүйл хийдэг биздээ. Хэрвээ би тэгсэн бол насаа нуух л байсан байх. Хүмүүс намайг 60 настай гэж мэдэг л дээ, тэгээд юу гэж?

- Таньд иймэрхүү арга хэмжээ таалагддаг гэж үү?

- Үгүй л дээ, намайг их л ятгасан даа. Тэгээд ч театрынхан маань надад их сайн ханддаг, бүгдийг нь зохион байгуулна гэсэн. За яахав гэсэн. Би өөрөө энэ бүхнийг хэзээ хийхгүй л дээ.

- Гэхдээ жүжигчид чинь үргэлж олны анхаарлын төвд байх дуртай байдаг!

- тийм л дээ, тайзан дээр, үзэгчдийн алга ташилтан дор л тийм байхыг хүсдэг.

-Ихэнх эмэгтэй жүжигдийн хувьд жингээ барих нь мөнхийн асуудал байдаг?

- Өө, зарим нь идээд л идээд л огт өөрчлөгддөггүй, харин би гурилан бүтээгдэхүүн харах төдийд л жин нэмчихдэг хүн.

- Та сэтгүүлчидтэй уулзах дургүй, яагаад вэ?

- Сэтгүүлчдийн ажлыг би ойлгодог оо, би зүгээр л асуултанд хариулах дургүй.

Бүх ард түмний хайр хүндлэл, гол дүрүүд, нөхөр болон 2 хүү. Яаж энэ бүхэнд хүрсэнийг түүнээс асуухад тун товчхон хариулсан юм.

- Бүсгүйчүүдийн аз жаргалын жор уу? Товчхондоо тэвчээртэй, хүлээцтэй байх. Болж л өгвөл эхний боломжоор шууд нөхөрт гарах.

 

бичсэн: Friska | уншсан: 399 удаа | төрөл: Дурсамжууд
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

goyo nudteim
бичсэн dao цаг: 02:47, 2012-12-13 | Холбоос | |
oo bi harin ochigdor uhaan oron garan bhdaa oruulj bgaad, oruulsan esehee ch martchij, udkuu goy bolgoj zasnaa kkkk
бичсэн Friska цаг: 01:36, 2012-12-13 | Холбоос | |
зурагнууд нь гаркү байна оо

төсөөлж байснаас шал өөр яриатай хүн байна
бичсэн хундага цаг: 01:32, 2012-12-13 | Холбоос | |



:-)