цэг

2008-04-01,
4 сарын 1. Мягмар гариг. Өчигдөр эрт унтсан хирнээ өглөө босохыг хүссэнгүй. Сэрэнгүүтээ зүүдэлсэн зүүдээ бодов. Муухай зүүд. Тоохгүй байя гэсэн ч бодогдоод байлаа. Зүүдэндээ харамсаагүй хирнээ сэрээд харамсах. 30 мин ажлаасаа хоцров. Ажил их. Дээш доош гүйсээр таарав, овоо ч ажил амжуулав. Зүүдээ бодсоор л. Нэгнийх компьютер ассангүй гэнэ, үзлээ. Хардыг салгаж аваад яаралтай хэрэгтэй файлуудыг нь зөөж өгөв. Хоол идэв, нэг л сэтгэл дундуур. Цайны цаг тааруулж эмээ рүүгээ залгав. Ханиад хүрчихэж. Сөөнгөдүү тамир муутай хоолой. Зүүдээ хэлж гонгинолоо. Ном уншуулья гэнэ.Ядарч байхад нь би хүртэл эндээс нэрмээс болох юм. Компьютерийн цаг урагшилсаныг анзаарсангүй 3.30 болж байхад явах бэлтгэлээ хийв. Мэдчихээд өөрийгээ шоолоод ахиад жоохон юм хийхээр суув. Сэтгэл түгшүүртэй бас хаягдмал, ганцаардмал. Эргэн тойрон бие биенээрээ тоглон зугаацах хүмүүс. Надад тээртэй санагдав. Хиймэл инээдээр нүүрээ чимж хэсэг суув. Ажил тарахын өмнөхөн доош буув. Тэнд би ганцаараа суудаг болохоор амар байдаг юм. Ажил тараад замаараа дэлгүүр орж хэдэн юм авав. Одоо гэртээ...хүсэлгүй.
+
банны өрөөнд аалз харлаа.муухай амьтан, би лав айдаг. энэ хуучин байр болохоор ч тэр үү аалз хааяа харагдаад байдым, халгаж халгаж арай гэж шүүрдэн 00 руу урсгаад санаа амрав. нүгэл. би зарим хүнд аалз шиг харагддаг байх даа.
бичсэн: Friska | уншсан: 399 удаа | төрөл: Элдэв зүйлс
(6) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

котлетээ идэж дуусаад харсан чинь доор нь, халуун котлэтэнд төөнүүлээд муужирцан, дээшээ харцан, үе үе арзганан тийчлэх том жоом.
бичсэн gajig цаг: 12:58, 2008-04-02 | Холбоос | |
өө чи одоо, 18 насыг аягүй гоё дуулжээхад...танихгүй байна уу, зүүдтэй огт хамаагүйм.

болгоод л байна, болоод л байна гэж
бодож явсан амьдрал минь түүхий байгааг
гэнэт олж мэдээд яаран сандран гал өрдөөд
шатааж орхилоо би түүнийг.
бичсэн Friska (зочин) цаг: 09:42, 2008-04-02 | Холбоос | |
царайг ургуулдаг нь зүүд үү?. Тэр нь хуурай юу?. big grin
бичсэн lobe22 цаг: 21:49, 2008-04-01 | Холбоос | |
юкэ :-*
хүү: дэмийшөөө :-B

доторхон нууцлагхан гэгээн хүсэлдээ дотно танилхан царайг ургуулаааннн (':-
бичсэн Friska цаг: 20:11, 2008-04-01 | Холбоос | |
Надад лав өөр л амьтан шиг харагддаг даа. Нэлээн том happy
бичсэн xvv цаг: 19:52, 2008-04-01 | Холбоос | |
big hug
бичсэн yuki цаг: 19:15, 2008-04-01 | Холбоос | |



:-)