гарчиггүй

2008-04-07,

Хөл хөдөлгөөнд дарагдсан өдөр хоногууд гялс өнгөрчих юм...ингээд ганцаараа үлдсэн чинь хийх юмаа олж ядаад байн байн тамхи барьж аваад л. Гэхдээ бас бүр ганцаараа үлдэх болоогүй ээ, аавын дүү энд ажлаар ирсэн, 7 хонох юм гэсэн, орой очиж хоол идэж хононоо гээ л ярьж байна.  Амралтын өдрүүдийн үдээс хойш ажил дээрээ очдог хүн болоод байсан чинь өчигдөр гарцгүй худлаа болсон, өнөөдөр харин залхуу хүрээд байна, шалтаг нь гадаа муухай байна, ядарч байна гэх мэтээр түмэн зүйл олдож байна. Би угаасаа тэгнэ дээ гэж бодчихоод тэгэлгүйгээр маргаашт найдаад хойш тавьчдаг нэг муу зантай. Маргааш очоод ажилдаа дарагдахаараа өчигдөр ирэхгүй яав даа гэж бодно доо аягүй бол. Юу ч гэсэн гэрт хийж болохыг нь амжуулах санаатай сууж л байна. Нөгөө хэдээ явуулчихаад гэр орноо цэвэрлэсэн чинь ядарчих ч шиг, нойр ч хүрэх шиг.

Өчигдөр ээж модны тахилгад очлоо, Сэлэнгэ аймгийн наахна байдаг юм, гуйх хүсэл энэ тэрээ гээ л бодсон чинь цагаа тулахаар санаанд орж ирсэнгүй, яршиг гэж бодлоо. Миний аливаа юманд сүжиг муутай ханддаг нь зовлон үзээгүйнх байх кэкэ. Манай найз бүсгүйн найз залуу нь нэг марзан нөхөр байдаг юм, тэрүүнтэй нийлж баахан марзагнах шив...модон дээр авирч хадаг уяхыг хараад, за өнгөрсөн, ээж рүүгээ авирч яаж болдийн гэхчлэн.  Бөө бөөлөхийг амьдаар нь харлаа...нээх сонирхол татсангүй ээ тэр үйл явц. Бөө бүр өөр өөр үйлдэл хийдэг болтой, нэг удган лав цангинатал дуулаад л байсан...эргэн тойрныг сонирхож жаахан явсан чинь гол үйл явдал болж байгаа газраас тусдаа энд тэндгүй л бөө нар. 10-д хүн тойроод суучихсан бодвол шүтдэг улсууд нь тэгэж ялгарч очоо биз. Зарим нэг нь хүн амьтан ороолгоод л байх юм. Намар аав нэг тахилгад очихдоо утсаараа мессеж явуулаад байсныг санаад бас энерги энэ тэр дамжуулдаг ч юм бил үү гэж бодоод эмээтэйгээ ярьлаа, дамжсиймуу яасын бүү мэд, ямартай ч тахилга дуусахад бүрхэг тэнгэр цэлмэж нар гараад нээх сайхан дулаахан болчихсон. Ээж модонд очихдоо хүмүүс архи, сүү тавгийн идээтэй очдог юм байна, тэр бүхнээ задалж тавиад л хогыг нь хаа сайгүй хаяна. Шүтлэг нь хүртэл их аминчхан болсон юм уу даа, хогоо буцаагаад уутанд хийгээд аваад явахад юу хорох вэ дээ тэднээс. Зарим нэгэнд нь сайхан уух шалтаг ч болдог бололтой, нэг л их архи задлан тойрч суусан хүмүүс. Тэр хавиар л байдаг болтой 2-3 хүн харагдсан, хагас дутуу тасралтын байдалтай, энд тэнд очиж өнхөрч унаад л...хүмүүс байнга архи тавьдаг болохоор эрүүл байна гэж байдаггүй байх кэкэ. Нилээн зураг авсан боловч аппаратны холбогч байхгүй болохоор авч үлдэж чадсангүй...маргаашнаас авчихвал хэдэн зураг орууламз.

+нэг иймэрхүү л юм болдийм байна даа.

Тужийн нарсан дундуур...

модны захад

бичсэн: Friska | уншсан: 518 удаа | төрөл: Элдэв зүйлс
(13) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Яасан ч өндөр охид... Яасан хэцүү сэтгэл... tongue Тэр дунд талын охин чинь манай тэндхийх үү? Нэг л харсан санагдаад байдын?
Би бол дандаа л дарь эхүүдийг л шүтдийшд big grin Доголон дарь эх, сохор дарь эх энэ тэр хамаагүйээ дарь эх л бол tongue
бичсэн xvv цаг: 00:20, 2008-04-10 | Холбоос | |
Хүн бүдэрч унахыг харахаар инээд хүрээд байдын. сонин тээ?. ккк.
бичсэн lobe22 цаг: 23:01, 2008-04-09 | Холбоос | |
бурханы ярьсан онигоо хамгийн хөгжилтэй нь..
хүмүүс ямар юманд инээдгийг мэдэх үү?
бичсэн bayasum цаг: 22:51, 2008-04-09 | Холбоос | |
бурхадын жендерийн асуудлыг яриал.. мань хэд ч задарчээн шүү..
бичсэн bayasum цаг: 22:49, 2008-04-09 | Холбоос | |
Бурханаас л илүү байна гэдгээ амлачий. Бурхан чамд онигоо ярьж өгч чадахгүй. Харин би чадна. Илүү байгааз?. big grin
бичсэн lobe22 цаг: 22:41, 2008-04-09 | Холбоос | |
чамаас гуйх зүйлсийг сайн биелүүлж байна шүү харин winking
бичсэн Пирээск цаг: 22:37, 2008-04-09 | Холбоос | |
Тэр эрэгтэй бурхан чинь ийсүс үү? эсвэл мухамээд үү?. За за мэдкүй ээ. Ээж, эгч хоёр лав жанрайсагт мөргөдийн. Харин би ээждээ л мөргөдөг. Ээж минь намайг шүтдэг. Өнөөдрөөс дээр нь Пирээск нэмэгдлээ. Ураа!.
бичсэн lobe22 цаг: 22:35, 2008-04-09 | Холбоос | |
ха ха өвчтэй хог шт, би л чамайг шүтэхээс tongue
бичсэн Friska цаг: 22:31, 2008-04-09 | Холбоос | |
lobe зүгээрээ.. зөвхөн эрэгтэй хүн шүтдэг зөндөө газрууд байгаам чинь..

жич: Бурхан эрэгтэй шд..
бичсэн bayasum цаг: 22:28, 2008-04-09 | Холбоос | |
Ээж мод, Ээж хад, бурхан хүртэл эмэгтэй. Энэ хорвоод эрчүүд бид хэнд ч шүтэгдэх эрхгүйм гэжүү?. tongue
Бодоод байсан байдгүйм байна. Харин хаана байдаг бил ээ дээ. Нэг хад байдгыг санаж байна. Гэхдээ эр хүнийг биш эрхтнийг нь шүтсэн хад. Божгоо хад. big grin
бичсэн lobe22 цаг: 22:24, 2008-04-09 | Холбоос | |
Жургыг үжэв.. winking
бичсэн ebe цаг: 20:56, 2008-04-07 | Холбоос | |
жураг нэмэв.
бичсэн Friska цаг: 19:02, 2008-04-07 | Холбоос | |
Шүтлэг нь хүртэл их аминчхан болсон юм уу даа, ...
гоё хэлсэн.. smug
бичсэн bayasum цаг: 20:59, 2008-04-06 | Холбоос | |



:-)