таалагдав
2008-07-27,
Салхины хөдөлгөөн
Би салхийг хүснэм. “Салхи сэвэлзэн хөдлөх бүрийд чулууд төөрөлдөн одно” гэж эрхэм анд Л.Дашням маань, аль эрт, ерээд оны дундуур бичсэнсэн. Тийм нэг чулуу төөрөлдүүлсэн салхи. Тэрийг л би хүсээд байгаа юм.
Нарийндаа салхийг ч хүсээд байгаа юм бас биш, “чулууд төөрөлдөхийг” л хүсээд байгаа юм. Гагцхүү салхинаас өөр юу ч чулуудыг төөрүүлж чадахгүй учраас л салхийг хүсээд байгаа юм. Төөрөлдсөн чулуудын гунигийг салхи надад шивнэх байх гэж горьдсондоо тэр. Л.Өлзийтөгс шиг “Салхи хуруугаа хацарт минь хүргээд авахыг” мэдрэх гэсэндээ л тэр. “Сайхан юм дэргэд байдгийг” Л.Өлзийтөгс шиг ойлгох гэсэн хэрэг. Гачлантай нь өнөөдөр “хуруугаа хацарт минь хүргэх” салхи алга. Салхи үгүй болохоор чулууд төөрөлдөхгүй байна. Чулууд төөрөлдөхгүй болохоор гуниг байхгүй. Гуниг байхгүй болохоор шүлэг байхгүй. Шүлэггүй амьдрал нэг л хачин зэгэгэр. Баяр ч хаа билээ, гуниг ч хаа билээ эл хуль, ажин түжин. Чухам ийм л үед надад салхи улам их хүсэгддэг билээ. Гэхдээ догшин ширүүн салхи бус. Догшин салхинд би дургүй. Догшин салхи шуурга биш. Тэрэнд хий хоосон сүржигнэхээс өөр юу ч байдаггүй юм. Харин шанхны үзүүр чичигнүүлэн хаа нэг сэвэлзэх… Яг л Данзангийн Нямсүрэнгийн “Хааяа нэг салхи сэвэлзэх нь шувуу жиргэх шиг болоод горхи уруу одно” гэдэг шиг. Тийм нэг зөөлөн сэвшээ салхи. Салхины сэвэлзэх нь намдахтай зэрэг шувуу жиргэх нь сонсогдоно. Шувуу жиргэхээ болиход сая горхины хоржигнох чимээ сонсогдоно. Сэвэлзэх салхины горхи уруу одож байгаагийн учир энд л байгаа байх. Хэрэв энэ сэвшээ салхи байгаагүйсэн бол горхины хоржигнооныг би хэрхэн мэдрэхсэн билээ. Энэ бол Л.Өлзийтөгсийн бичсэнчлэнгээр “Салхи ганцхан санаа алдахад л сарнин одох ногоон агшнууд”-ыг мэдрэх мэдрэмж юм. Яруу найрагт эрхэм чухал нь “салхины ганцхан санаа алдалт”. Салхины санаа алдалт байснаараа “ногоон агшнуудын” гунигийг мэдрэх болно. Энэ бол эрхмээс эрхэм. Яруу найраг бол уйтгар гунигийн дурсамж. Энэхүү гуниг, салхины санаа алдалтаар төрдөг. Салхи байж гэмээнэ “чулууд төөрөлдөн одно”. Төөрсөн чулуу гунигийг өгүүлнэ. Төөрнө гэгч салахуй, хагацахуй. Яруу найраг бол салахуй, хагацахуй. Учрахуй бол баяр баясгалан. Хагацахуй бол уйтгар гуниг. Хагацахын тулд учирч, гунихын тулд баярладгаа хөөрхий, хүмүүний үр бид тэр болгон мэддэгсэн билүү. “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог” гэж ижий минь хэлдэгсэн. Яруу найраг бол байрнаасаа хөдөлсөн чулуудын гунигт дуун. Чулуудын энэ гунигт дууг сэтгэл минь надад авчирнам. Миний сэтгэл салхи. Энэ салхи л чулуудыг байрнаас нь хөдөлгөдөг юм. Байрнаасаа хөдөлсөн чулууд “төөрөлдөн одно”. Төөрсөн чулуу “гурван жил зовно”. Зовлонт чулуудын гунигт дууг сонсож, өрөвдсөн сэтгэл минь шанална. Шаналсан сэтгэлийнхээ гунигт дурсамжаар шүлгээ бичнэ. Байрнаасаа хөдөлсөн чулууд сэтгэлд минь ирж байраа олно. Нам гүм ажин түжин болно. Нам гүм ажин түжин болохын цагт би дахиад л салхийг хүснэ. Салхи сэвэлзэнэ. Сэтгэлийн “чулууд төөрөлдөн одно”. Сэвэлзэх салхи надад “Салхи ч гэсэн хайрладаг” гэж шивнэнэ. Салхины энэ үг сэтгэлийн минь чулуудыг газрын чулуудтай ижилсүүлнэ. Ижил буруу чулуу сэтгэлд ч, газарт ч үгүй болно. Ижил буруу чулуу байхгүй болмогц салхи сэвэлзэн хөдөлнө. Салхи сэвэлзэн хөдлөх бүрд газрын чулуу сэтгэлийн чулуу болж, сэтгэлийн чулуу газрын чулуу болно. Сэтгэл ч мөн ялгаагүй, нэг үе салхи болж, нэг үе сэтгэл болон агшин хором ч зогсолтгүй хөдөлнө. Оршин буй бүхэн огтхон ч амсхийх нь үгүй хувьсан өөрчлөгдөж байдаг нь орчлон ертөнцийн жам. Энэхүү жамаас ангид орших нэг ч үзэгдэл юмс гэж үгүй. Урлаг уран зохиол ч мөн адил. Бүтээл туурвил бүхэн дотоод ба гадаад хөдөлгөөнд оршиж гэмээнэ бүтээл туурвил болно. Чухам энэ л учраас шүлэг зохиол бүхэнд салхи эрхэм. Салхи бол хөдөлгөөн. Бүтээл туурвилын дүр дүрслэл ямагт хөдөлж байх учиртай. Хөдөлгөөнгүй дүр дүрслэл бол сэтгэлгүй хүнтэй адил. Сэтгэлгүй хүн, хүн мөн үү. Сэтгэл бол хүний хөдөлгүүр, илч, гэрэл гэгээ. Зохиол бүтээл туурвил гэдэг бол сэтгэлийг бүтээхийн нэр. Урлаг уран зохиолд сэтгэлийг хөдөлгөөнөөр бүтээдэг. Хөдөлгөөнгүй дүр дүрслэл бол зураачдынхаар натюрморт юм. Уран зохиолыг зэрвэсхэн ажиглахад сайн муу, сайхан муухай, тустай, тусгүй гэх мэт эсрэг тэсрэг юмсын нийлэмж юм шиг санагддаг. Угтаа бол ондоо, ондоо үзэгдэл юмсын өөд өөдөөсөө чиглэсэн хөдөлгөөнүүдийн учрал хагацал, мөргөлдөөн тэмцэл юм. Учраад хагацах нь драм. Салхи ширүүсэн хөдөлж шуурга болно. Драм бол сэтгэлийн шуурга. Дээд цэг нь эмгэнэл. Зохиол бүтээлийн оргил нь эмгэнэлт зохиол. Зохиол бүтээлийн дотоод хөдөлгөөн бүхэн оргилын зүг чиглэж байдаг. Оргил бол уран бүтээлч хүний хүсэл тэмүүлэл юм. Тийм учраас Л.Өлзийтөгс “Давалгаан мэт өндийнөм Дараачийн агшинд замхарнам Замхарав хэмээн арилахгүй Заяа сөрөн өндөлзнөм” хэмээн бичиж байгаа юм. Хүний сэтгэл бол ямагт давалгаалж, тогтож, арвижиж хорж байдаг. Урлаг уран зохиол бол хүний сэтгэл санаа, оюун ухааныг хөдөлгөж, давалгаанд оруулахыг эрмэлздэг. Энэ эрмэлзлэл бүтвээс нэг бол хүний сэтгэл санаа, нэг бол оюун ухаан нь догдлон хөдөлнө. Чухам энэ л учраас салхи хэрэгтэй байгаа юм. Учраад хагацан төөрөлдөх нь гунигтай, гашуун ч, энэ л гуниг, төөрөгдөл хүний сэтгэл санаа, оюун ухааны үнэт эрдэнэсийг буй болгодог. Аливаа эрдэнэс бүхэн зовлон гунигийн нулимснаас бүтсэн байдаг. Яг л домогт өгүүлдэг шиг… Эртний Энэтхэгт “Далайн сувд бол Свати хэмээх одны нулимс” гэсэн санаа бүхий домог бий. Тэр домогт ийн өгүүлдэг. Од түгэж бороо орж, борооны дусал хясааны нээсэн хавтсан дотор дусч чадвал тэрхүү дусал сувд болдог гэнэм. Үүний учрыг мэдэх хясаа одод түгэж Сватиод гарч ирмэгц далайн мандал дээр гарч ирэн хавтасаа нээн борооны тэр гайхамшигт дусал, нээсэн хавтасан дотор нь дусахыг хүлээн суудаг байна. Хэдий болтол ч хүлээдэг юм, хүлээж хүлээж одны “нулимсан дусал” хавтсан дотор нь дусмагц л хавтасаа хааж аваад, тэрхүү гайхамшигт дуслыг сувд болохыг нь сар жилээр хүлээн суухаар далайн ёроол уруу живдэг гэнэм. Нулимсан дусал, сувд эрдэнэ болдог домог энэ. Нулимс гэдэг сэтгэлийн хөдөлгөөнөөр зүрхний гүнээс дусдаг бороон дусал. Уран бүтээлч хүний бүтээгч хясаа дотогшоо урссан зүрхний нулимсыг тосон авч сувд бүтээдэг. Энэ л учраас миний бүтээгч хясаа хавтсаа дэлгэн төөрөлдсөн чулуудын уйлалдахыг хүлээн суунам. Энэ л учраас би салхийг хүсдэг юм.
Төрийн соёрхолт зохиолч Дарма БАТБАЯР
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=12442

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
Балай юм, яджийхад яасан урт юм гэсэн Би лав санал нийлэхгүй байна. Хүнд зөндөө л сэтгэлийн хөдлөл байдаг. Тэрнийх нь аль нэгээр нь л шүлэг бичдэг шүү дээ... Миний л хувьд огт зүвэн зүгээр, амар тайван үе гэж байдаггүй... Цаашдаа ч байхгүй л гэж боддог За за тэртэй тэргүй би бол тэр модернист яруу найраг энэ тэрийг бол түй ч ойлгодоггүй модон толгойтой хоцрогдсон бачка л даа. Эртүүд нана-тай нэг удаа дуулаад дуулаад явцан... нэг тийм л хүн хэхэ
энэ хүний Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц гэдэг номыг авсан, Тунгаагийн надаа өгөх гээд амжилгүй жил болж байгаа ном мөн үү биш үү, уншиж арай амжаагүй л байна,би цахилж яваа гөрөөсөөс өөрийг мэддэггүй.
"Хагацахын тулд учирч, гунихын тулд баярладгаа хөөрхий, хүмүүний үр бид тэр болгон мэддэгсэн билүү." зэвүүн байгааз кэкэ, би хэнийг ч уйтгар гунигт автуулахгүйгээр, бас өөрөө автахгүй байхаар шийдсэн дээ бараг л бараг л бараг л.

таньдаг хүн байна..
amjilt husie
амжилт хусиэ