ойр зуур 1

2008-07-28,
ойрд санхүүгийн байдал сайжраад номын дэлгүүр орох боломж гарлаа. амралтаас яаран ирсэн зорилго утгагүйтсэнээс маргааш нь сэтгэл санааны байдал сайнгүй байсан тул, тэгээд ч бүтэн сайн байсан болохоор үүнээс өөр эм олсонгүй. эхлээд гоо сайхан орно гэж бодсон л доо, даанч хамгийн ойрхон байсан нь цаг ав, одоо хүнтэй гээд...толгой өвдөж яджаахад юун хүлээх. ингээд номын дэлгүүр зүглэдийн байгааз дээ. 3 ном авсан, жоохон удсан бол ахиад ч авах байсын, одоо болтол дурлалгүй ертөнцийн блюз нүдэнд харагдаад байхым, ээлжит санхүүгийн сайжралтаар түүнийг авнаа, шууд авчий. энэ удаа юу авсан бэ гэхээр: Ауюрзана, Өлзийтөгс нарын эмхэтгэсэн Монголын сонгомол яруу найраг. энэ 2 хүнийг хүндэлж явдагийн хувьд сонголт нь яавч гоомой байж таарахгүй гэж дүгнээд, дээрээс нь яруу найргийг сонирхдог, уншдаг над шиг хүнд заавал байх шаардлагатай гэж үзэвшд. аль эртний хүннүгийн үеэс эхлэн орчин үеийн яруу найрагчдийн бүтээлүүдийг багтаасан сайхан ном байна.  нөгөө нь: Дарма Батбаярын Бүтээхүйн зүй тогтол хийгээд сайхныг бүтээх нууц. Олон сайхан зохиолчдыг жишээ болгон авсан болохоор нь сонирхсийн, яг ямрыг нь мэдэхгүй байна, зүгээр л сонирхоо л авчихсан, яг өмнөхөн нь өмнөх бичлэгт оруулсан түүний нэг өгүүлэмжийг уншсан байсан болохоор энэ бас нөлөөлсөн байх.  Бас нэг нь Лхагвадулам гэж хүний Борооны зүрх гээд ном. Яруу найраг, редактор нь Өлзийтөгс. Зарим нэгээс нь хальт хараад таалагдсан.
Өө, энэ өдрүүд хэзээ ч дуусахгүй
Өчигдөр, өнөөдрөө ялгаж ядахад
Өвөл болчихно...ахиад л бороо.
Маргаашийн би хажууд минь суугаад
Өнөөдрийн намайг ирээдүйгээ хүлээн догдлоход
Өрөвдсөндөө санаа алдангаа үс илбэнэ.
уншиж дуусахаараа таалагдсанаасаа сонгон сонирхууламз. Номын дэлгүүрээс гараад шууд эмээгийнд очсон...эмээтэйгээ байхад миний хийморь сэргэдэг  юм , эм хүний хийморь сэргэнэ гэж байдаг бол. эерэг энерги авдаг ч юм уу...шүтлэгтэй хүнээр бол гандан орж ном уншуулсан дайны л юм болно. элдвийг хөөрөлдөнгөө тэврээ л унтцан: тэгсэн шөнө манай аавын дүү ах жоохон халамцуу ирээд үглээд л байсан, ганцаараа нээх чимээгүй өөртэйгээ яриа л...сонсоод байсан чинь өвөө санаанд ороод. манай өвөө яг тэгдэг байсан юм, ер нь уучихсан ч хэнд ч хал балгүй тийм хүмүүс бол хөөрхөн шд. Өвөөгөө мангар их санасан...өглөө эмээгээс өвөө тэгдэг байсан тээ гээд асуусан чинь тийн л гэж байна лээ. Амралтаа авангуутаа эмээтэй, аавын дүүтэй нь Архангай явахаар тохирсон, миний өссөн нутаг...бас л бөөн цэнэг авчаад ирнэ дээ. Эмээ ч нутагтаа очно гэхээр бөөн дур, түрүү жилээс эхлээд бие нь дийлэхгүй гээд хотод зусдаг болсийн, тэрнээс хавар болонгуут гэгэлзээд хэдэн үнээ тугалаа яриад унадаг хүн шүү дээ.
бичсэн: Friska | уншсан: 632 удаа | төрөл: Элдэв зүйлс
(23) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

чи 100 жилийн ганцаардлыг хэлжээн үү...уул нь матраас оригоор нь авах ёстойн, түр хүлээнээ.
бичсэн Friska (зочин) цаг: 20:42, 2008-08-04 | Холбоос | |
Тийм баба номоор яах гэжийгаан. Уншаад хэсэгтээ л амьдрах итгэлгүй болчдийм.
Анх 8,9 настай байхдаа унших гэж эргүүлээд нүүр бөгс улайгаад орхиж байсийм. Эротик өнгө аясыг бол чухал гаргасан шүү devil . Хэхэ. Док файлаараа байна авах уу Фриска.
бичсэн ketchup цаг: 20:14, 2008-08-04 | Холбоос | |
санаа: яахоогоо авцоо winking
тжи: сүүлийн үеийн гэхээр сайн мэдкүүмаа...ер нь ажлаас ондоо зүйлд хэсэг сатаарах зүгээр шт...заавал ном нь ч юу ийн, бүжиг таанц, байгальд гарах...өөр юу байдын. нээрээ таануус Дуган хад явахжаагаа биз дээ, тэр чинь туслахаар барах уу юм болохийм биш үү...завтайсан бол явахсан даа.
84: надаа 100 жилийн ганцаардлыг өгөөч.
бичсэн Friska цаг: 11:24, 2008-08-04 | Холбоос | |
хөөе хүүхдлээ яахоогоо авсан уу..
бичсэн saihansanaa цаг: 11:04, 2008-08-04 | Холбоос | |
Зүгээр л тайван, ямар ч ажил, ямар ч бухимдалгүй байхад туслах, сүүлийн үеийн сонирхолтой шинэ ном юу байна аа.
бичсэн Tji цаг: 16:06, 2008-08-03 | Холбоос | |
-84
шууд ямар ном авчийгаагаар нь нийгээмсээ 20н жил 200н жил хоцорсон ба түрүүлсэн гээл шууд би үнэлчдийншдээ аймар...
чи тэгүүл мөнгө сангийн байдал дээшилтэл наттай ном солилцож уншчийгаач
би лав чиний авсныг уншихаас татгалакуул юм байна.
надад сонгодог уран зохиол байгаашүү
энэ дэлхийн шилдэг уран зохиол 30 энэ тэр гээл яваад байдаг тэрийг ажилдээрээ хэвлээд үдээд уншаад дуусцийншдэ
бичсэн g84 цаг: 13:59, 2008-08-01 | Холбоос | |
чуп: мэндийг хүлээж авав. чи юучиг бичсэн хөөгдөнө гэж гонж шөө tongue
гэрэлтуяа: харин гоё юм биш үү, овоо удаан номон дотроо байх нь байшт.
лобе: би угаасаа ёнтгор хүүхэн зао tongue
батаа:тэгнээ тавинаа заавал тавина кэкэ.
хүү:маргаашийн би мааш цоглог байхаа амалжээн.
бичсэн Friska цаг: 13:48, 2008-08-01 | Холбоос | |
Манайхаан жоохон цоглог байя л даа tongue (нэг хошин шог хэлсий шүү) хэхэ бас нэг талаар тийм ч юмуу happy
бичсэн xvv цаг: 10:41, 2008-08-01 | Холбоос | |
сайхан ном авсан бна шд
хурдан дуусгаад эндээ тавиарай
бичсэн bataa123 цаг: 10:19, 2008-08-01 | Холбоос | |
сарын юм ирэх бас нэгэн жаргал гэдэг нь ч үнэн шүү. өчигдөр л сарын юм ирлээ. Компьютерээ босгочихвол энд чинь болиосой гэтэл чинь эрээчиж байнаа. yho;winking yho:d==
бичсэн ketchup цаг: 09:38, 2008-08-01 | Холбоос | |
Дуртай зүйлээ хийхэд л хүн хамгаас илүү жаргалтай байдаг мэт. Хүнийг хайрлаж сурах хэрэгтэй, тэр тусмаа эр хүнийг. Одооноос эхэл. Эс бөгөөс нэг л мэдэхэд ширэв татсан харцтай, гурав нугарсан үрчлээтэй, егзөр, ёнтгор хүүхэн болно шүү. big grin

Хүү яасан гэнэ вэ?. Эрч хүчтэй хүн шүү. Хүүхэд байхад хүссэн хүсээгүй салхинд туугдан өгсдөг байсан амьдрал өөд одоо хүчээр мацан байж багахан уруудаж байна.
бичсэн lobe22 цаг: 19:36, 2008-07-31 | Холбоос | |
Ном худалдаж авлаа гэсэн сайхан санагдчихлаа. Ажил дээрээ ирсэн цалин бучихаж. Гарч нээрээ ном авъя. Би нөгөө Оюунгэрэлийн ъНогоон нүдэн ламъ-ыг авах санаатай байгаа юм. Тэгсэн манай ажлын эмэгтэй нөгөө номыг маань 600 хуудастай гэж хэлээд намайг ухаан алдуулах дөхлөө... happy
бичсэн gereltuya цаг: 16:22, 2008-07-31 | Холбоос | |
*оо нам тайваншд* гээд жаахан оройтсон ч гэсэн мэнд мэдчихэе. happy
бичсэн ketchup цаг: 15:50, 2008-07-31 | Холбоос | |
Баярлалаа хайрт минь ккк. их л чухал ном юм гэсэншд. Хүний амьдралын утга учрыг тов тод өгүүлсэн бла бла ном юм гэсээн.
бичсэн tungaamaa цаг: 11:30, 2008-07-31 | Холбоос | |
маргаашийн би хажууд минь суун атаархангуй харцаар ширтэн инээд алдана big grin
бичсэн xvv цаг: 22:18, 2008-07-30 | Холбоос | |



:-)