дэмий л...

2008-10-01,
Өглөө арай ядан босч өдөр нь ажилд дарагдан оройд ганцаараа гэртээ...яг ийм хэмнэлээр амьдарч эхлэж байна. Сүүлийн 3 сарын турш анх удаа энд хагас бүтэн сайныг өнгөрөөх нь...хуучин гэртэй байхад бас ч гэж өөриймсөг загнаад их цэвэрлэгээ этэр хийгээд цаг алаад байдаг байсан, энд...айлд байснаас хойш гэр цэвэрлэх нь бүү хэл хувцасаа хиртүүлж аваад үүргэвчинд хийгээд гэрлүүгээ чирж байгаам чинь...5 дахь бүр яваад байсан болохоор арга ч үгүй биз. Айл ч гэж дээ, энэ байрны эзэн оюутан охин...намайг гайхдаг байхдаа, нээх нийтэч биш дуу муутай гар, өглөө гараал орой орж ирээ л өрөөгөө хаагаа л таг..00 орвол их юм.   Эсвэл амар байдаг юм болов уу...хэн мэдэхэв, анх ороод л хамаг юмаа оруулж ирчихээд сар алга болоод өгсөн, тэрнээс хойш ирэн очин...за тэр ч яахав.

Энд ирээд жил гаран болж байгаа хирнээ л тогтож өгөхгүйм..арга ч үгүй биз дээ, таних хүн амьтан байх биш, 5 оройг өрөөндөө шигдэж нөөтбүүкний ард өнгөрөөнө...бас ч гэж зугаа цэнгэл яриа хөөрөө хүсдэг юм байгааз дээ. Явнаа л гээд бодоод байдаг, явдаггүй....хийнээ л гээд бодоод байдаг, хийдэггүй.

Оройд их эрт харанхуй болдог болчихжээ...ажил тараад алхах гэхээр ядраад байх юм, амрахдаа л нэг сайхан шарласан модон дундуур алхья, нээх сайхан налгар нартай өдөр болоотохоосой, өчигдөрийнх шиг шороогоор шуураад байвал ч хэрэг алгаа. Цэцэрлэг дундуур чихэвчээр дуртай дуугаа сонсоод алхах сайхан шүү.

Ажлынхан өнөөдөр ахмадуудаа хүлээж авна гээд эрт гарсаныг далимдуулан ганцаараа үлдээд овоо ажил амжуулав, ер нь ажил дээрээ ганцаараа байхаар хамаагүй үр бүтээлтэй байдгийн би лав...дуу муу сонссон шигээ. Маргааш өглөөний ажлаа амжуулсан болохоор 9 хүртэл унтах эрхээ олоод авсан гэсэн үг...сайхан.

Бүтээхүйн зүй тогтолыг уншиж дуусган гавьяа байгуулав. Энэ талаар тэгэж байгаад нөгөө блог дээрээ бичнэ дээ...гэснээс Гэм зэмийг бичдэг сүрхий хүн болсон чинь бодол эргэцүүлэлээ нэг л аятайхан цэгцлээд буулгачихаж чадахгүйм. Ганцаараа байх цаг хэт ихдээд толгойд элдэв хэрэгтэй, хэрэггүй бодол орж ирээд...тэрэндээ өөрөө ядраад байх шиг байна дөө. Надад хэрэгтэй байнаа, чи. Бодохоор, дурсахаар...бүлээхэн сайхан байна.

бичсэн: Friska | уншсан: 452 удаа | төрөл: Элдэв зүйлс
(18) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Хайрлан дурла бүсгүй минь
Хавар ганцхан дурлалын улирал биш шүү дээ
Гараад алх бүсгүй минь
Гараас нь атга түүнийхээ
Ганцаардлаас зугтаа гүйцлээ чамайг big hug batting eyelashes

Тэр олон сайхан залуусын нэгэнд боломж олгож болдгүймүү чи? nerd
бичсэн xvv цаг: 09:31, 2008-10-04 | Холбоос | |
Сэтгэл гэдэг юм даа наадхыг чинь миндөө..
бичсэн Dars (зочин) цаг: 01:12, 2008-10-04 | Холбоос | |
хаана юу өвдөөд байгаа нь үл мэдэгдэнэ, тэнд өвдөөд гээд заах цэг үгүй. гэхдээ л өвдөлт мэдрэгдэхээр барах уу, бүр нойр хулжаан бие зовооно.
бичсэн Friska (зочин) цаг: 00:33, 2008-10-04 | Холбоос | |
Юунд асуув? болохгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээр зүйл биччиж үү би?
бичсэн friska (зочин) цаг: 14:39, 2008-10-03 | Холбоос | |
Банжигын хүн сэтгэгдэл үлдээж болох уу?.
бичсэн lobe23 цаг: 13:31, 2008-10-03 | Холбоос | |
Цэцэрлэг дундуур чихэвчээр дуртай дуугаа сонсоод алхах сайхан шүү.

Цэцэрлэг дундуур чихэвчээр дуртай дуугаа сонсоод алхах сайхан шүү.

Цэцэрлэг дундуур чихэвчээр дуртай дуугаа сонсоод алхах сайхан шүү.
бичсэн Зочин цаг: 22:33, 2008-10-02 | Холбоос | |
Суулийн үед харин нэг л тийм ганцаардсан мэдрэмж төрөөд байдаг болсон байна. Урьд нь ганцаардах дуртай байсан чинь одоо бол заавал хэн нэгэнтэй л баймаар байгаад байдаг болжээ. big hug блог, чихэвчний хөгжим 2 минь л тэр орон зайг нөхөх юм даа big grin Намар гоё улирал шүү, гунигмаагийн блогт хавар орж ирэхэд л намар үнэртдэг байсан бол, одоо ч гарсан ч орсон ч намар үнэртэж байна даа kiss
бичсэн Зочин цаг: 22:32, 2008-10-02 | Холбоос | |
хэн нэгэн надад сэтгэгдэл дээр амьдрал өрнөж байдаг гэсэн санагджээнэ.. чи санажээнуу.. тэгээл бичлэгийг нь уншихгүй шууд сээгийддэг болцийшд.. big grin
бичсэн Дарс цаг: 20:33, 2008-10-02 | Холбоос | |
уучлаарай агаа, урт бичсэн миний буруу big grin
бичсэн friska (зочин) цаг: 20:29, 2008-10-02 | Холбоос | |
бичлэг чинь дэндүү урт байна.. уншисангүй..
бичсэн Дарс цаг: 19:26, 2008-10-02 | Холбоос | |
лүүзэрт: баярлалаа.
Дарс: чи бичлэгт сэтгэгдэлд бичихээсээ илүүтэйгээр сэтгэгдэлд сэтгэгдэл бичээд байдаг болсон харагдахиймдаа...банжигаас сурчаад ирж дээ tongue
бичсэн Friska цаг: 19:18, 2008-10-02 | Холбоос | |
банжиг шиг балиартаад байхгүй гэдийм.. бяднууд хоорондоо..кккк...аа тийм бас эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдийм гэсс...пүэхэхэ...тэхдээ л манайхан өөрийн гэрийг муулдаг өөдгүй увагчид дургуй гэчкү ёо..
бичсэн Дарс цаг: 18:51, 2008-10-02 | Холбоос | |
hi
гоё блог байна шүү.орж ирж уншиж байнаа.
ер нь блогмн.нэт зүгээр юм шиг.банжиг шиг гацаа мэдрэл царайлаад байхгүй.

сэтгэгдэл хүртэл монголоор...
бичсэн looser цаг: 18:17, 2008-10-02 | Холбоос | |
бүдүбта, чамайг бодуул хар дарчийшт tongue

гэснээс би гуниглаагүй, оройд л уйдаад байхгүй юу big grin
бичсэн Friska цаг: 16:13, 2008-10-02 | Холбоос | |
чиний бүтээхүйн онол оройн цагаар хөгжим энэ тэр тавидаг бололтой

гэснээс яагаал гуниад байдаг юм, мань мэтийг боджийвол нээх дулаахан бишч гунихгүй шд чиодоо
бичсэн bataa123 цаг: 15:28, 2008-10-02 | Холбоос | |



:-)