Пондоорын хүсэлтээр зохион бичлэг бичсэн нь
2008-10-06,
нэгэн хүүхний тухай...
үр дүнгийн шагналын хурал болж хөдөө салбаруудын ажилчид ирсэн хөл хөдөлгөөн ихтэй, ажил ч ихтэй 7 хоногийн ажлын эхний өдөр нүд ирмэхийн зуургүй дуусч унаанаасаа хоцрохгүйн тулд гадуур хувцсаа хайш яйш углаад гарлаа. их ажлын хажуугаар юун нүүр ам харах, үс гэзэг янзлах. өглөө унтаагаараа шахуу багцалж боосон үс нилээн суларч бараг л хэдэн өдөр үсээ самнаагүй мэт замбараа муутай харагдана. ажлын унаанд сууж авмагц цүнхэндээ хэрэгтэй зүйлсээ хийсэн эсэхээ ахин шалгаад санаа нь амарсан болтой цонх руу харж жишүүхэн суулаа. ажлынхан элдэв зүйлийг ярилцан инээж хөхөрч явах боловч тэр хүүхэн энэ бүхнийг сонсоогүй мэт хөндий, хэнэггүй царайлан явсаар буух буудалдаа хүрлээ. буух ёстой буудал нь биш. идэх уух юм бага сага цуглуулахаар дэлгүүр зорьсон нь тэр. автобуснаас буумагц гэнэт өнөө их ядарсан царай нь илүү цоглог төрхөөр солигдон бараг л гүйх мэт алхсаар дэлгүүр орлоо. сагс дүүрэн идэх юм, саван шампунь...тэргүүтэн. кассанд удаан оочерлосны эцэс тооцоогоо хийж том цэнхэр тор барьсаар дэлгүүрээс гарлаа.
бас тэр хүүхний тухай
хүндэвтэр ачаандаа түүртэж ядсан ч гэр нь энүүхэнд, гэр хүртэл модны хажуугийн засмал замаар явсаар байгаад очдог тул алхахаар шийдлээ. намрын нам гүм дулаахан өдөр. түм түжигнэж, бум бужигнадаггүй сэлүүхэн, сийрэг энэ хотод явган хүний замаар тэрнээс өөр алхах хүн бараг байсангүй ээ. урт түрийтэй гутлын өндөр өсгийн тог тог гээд тэрүүхэндээ цуурайтах мэт нилээн чимээ гаргана(өндөрөө мэдэхгүй өндөр гутал яахгэж өмсдийн гэж бодож болохгүй шүү, байгаа ганц нь). трико өмсөж богиновтор юбка угласныг харвал бас ажлын эхний өдөр гоёх санаатай байсан байх нь гэж бодмоор...яс юман дээрээ хотын гэртээ 7 хоног хариагүйгээс өмднүүд хиртэж өөр сонголт үлдээгүй байснаас л тэр. 7 хоногийн 5 өдрийг өнгөрүүлдэг гэртээ хувцасаа ч угаадаггүй залхуу хойрго хүүхэн. дотор нь зузаан ном хийснээс цүндийсэн том цүнхээ мөрөвчилж, нөгөө гартаа өнөөх том цэнхэр тортой юмаа дааж ядан барьж гар нь чилсэнээс цүнх тор 2-ын байрлалыг ойр ойрхон солино. Түүртмээр төвөгтэй харагдах ч өнөөх хүүхэн тоосон шинжгүй өчигдөр хөлийн улаа гижигдүүлэн яаж инээж байснаа бодон мушийж бас ч болоогүй замын хажуугаар хөглөрөх намрын навчсыг харж явлаа. Унасан навчис уг нь үзэсгэлэнтэй байдагсан...гэтэл хатаж хорчийн өнгө зүсээ алдаад...оройтож дээ гэж бодлоо.
өнөөх л хүүхний тухай.
гэртээ ирээд ачаагаа буулгаж амар сайхандаа жаргаваа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
бичсэн Зочин цаг: 17:45, 2008-11-17 | Холбоос | |
тээр тэр охин өндөр охин байсаанн...
(түрэв )
(түрэв )
бичсэн xvv (зочин) цаг: 08:59, 2008-10-09 | Холбоос | |
heheh
сайхан л з.б байна бараг л ойлгочилоо доо би гэсэн , амжилт. анх удаа орж үзжийнаа гого блогтоймаа, шууд л урдаас крил мрилээр бичуулээд байхийн . бичээд л баймаар байна шүү. гэхдээ бичих юм дуусчилаа хэхэх
бичсэн munguu (зочин) цаг: 04:16, 2008-10-09 | Холбоос | |
Tiishdee
Хүн хэлээд байхад чинь тэгээд. Гомдлоо мэдүү
жаргасан л бол болждээ гэж
бичсэн 300-н блог цаг: 12:29, 2008-10-08 | Холбоос | |
нэг л их араажавтай хүн, нэг л их энд тэндгүй унтахаа зарласан хүн. пондоор нээрээ гачин жигтэй хүн шүүү
ангаахай, аниа нь чамайг танихгүй шт. баярлалаа, би бас мэнд мэдчий тээ

Hey Friska !
Сайн уу Фриска. Уншаал яваад байдгийн одоо мэндэлж байнаа. Таалагддаг юм чин Зүс ч танина.
би чамд дандаа л онц тавьдагшд. найз нь балетийнхаа гутлыг хайгаад олдоггүй. түмпэн шанага түчигнэх үеэр сандарч мэгдээд орхиод гарциймуу л гэж... гэснээс сайхан амарцгаа жаалуудаа. агаа нь явж араажаваа суллачихаад хажуулах минь.
бичсэн Пондоор (зочин) цаг: 22:25, 2008-10-06 | Холбоос | |
машааны хөгжимнийх шиг зурган дээр дараа л...мөн үү
сээгийчдэд хандаж үг хэльёөө..анхаарал тавьсан явдалд баярлалөөө.

хаха гутал өмсөж өндөр боллно гэнүү.. башир аргатай тийрэн бэ яадаг..гэснээс аваст программийг яаж ажиллуулдгаа санаж байнуу хойч үеээ ?
чуп: чи өөрөө бич гэчээд чаанга..заза, онц авсан биддэ би
хундоог: тэгээл нээх төмпөн шанагаа барьж орж ирчээл пижигнүүлээл аваа гардийн.
дарс: авсөө агаа. би, би, би байшт..гуталтайгаа болуул чамаас өндөрийм чинь яахы чи

хар үстэй хачин өндөр хүүхэн байсан
шал дэмий юм блогтоо их бичдэг байсан
анх эхлээд тэр блог хөтөлдөг байсан
арван хэдэн блог найзтай болсон байсаан
нэг л өдөр танилцсааан
тэр надад сээгий бичиж эхэлсээээн
тэээр тэр хүүхэн өндөр хүүхэн байсаан
тэр гутал өмсөөд улам өндөр болсооон
тэр өөрийгөө өндөр гэж гайхуулдаг байсааа
тэр тэхдээ надаас намхан гэдгээ ухаардаггүй байсаан...
на на на на
ля ля ля ля...
xаxаxа энэ яг ажлаас болж галзуурах гэж байгаагынх шүү миндөө.. битий үг хаяад байгаарай..
юу байна ахын дөө ? асуусан урл-ыг чинь үлдээсэн авсануу ?

иииии базарваань.. пацаанууд янаглалцаж байх дээр тууж орсондоо ичин түмпэн шанага пижигнүүлсээр гүйн гарав
пондоор
зохион бичлэгийн сэдэв нь инээдмийн байсаншдээ. энэ чинь бааараг бодит болцон байна. үгүй яахав хөлөө гижигдүүлсэн гэдэг чинь инээдмийн аясдаа орж ч болохоллийм.
бичсэн ketchup цаг: 21:08, 2008-10-06 | Холбоос | |