Зүүд ба улаан нулимс(үргэлжлэл)

2008-11-04,
Зиак юун дээр зогслоо...Ачуган алдартай зураач болсон. Тэр бүхнийг авна, хүссэн хүүхэн түүний өвөрт, хүссэн эд хөрөнгө гарт нь...алдар нэр. Амьдралдаа сэтгэл хангалуун. Амьдралынхаа утга учрыг ч алдар нэр, эд хөрөнгө гэж бодно. Ер нь л нэг үгээр бүх зүйл сайхан. Гэтэл нэг өдөр нэг хүүхэн зуруулахаар ирсэн нь өнөөх бага байхдаа дурлаж байсан охин нь болж таарна, гэхдээ эхлээд Ачуган түүнийг мэдэхгүй...зүгээр л гоо үзэсгэлэнд нь татагдана. Ингээд зурж эхэлнэ. Түүнийг зурах тэр хэд хоногт тэрний талаар олон зүйлс олж мэднэ. Тэр бүсгүй- Тэргэлжин. Хэдэн жилийн өмнө хайртай залуу нь нас барсан. Амьдралынхаа турш түүндээ үнэнч явна гэсэн андгай тангарагаа зорилго болгож амьдардаг...түүнд өөр хүсэл үгүй. Ачуган Тэргэлжинд татагдсаар...улам дурласаар. Нутаг усандаа нэртэй зураач тэрээр Тэргэлжинг өмнө нь хараагүй байсан учир нь тэднийх олон жилийн өмнө нүүж, энэ удаа эцэг нь нутагтаа ясаа тавина гэсээр буцаж түр ирсэн нь энэ. Зурж дуусна. Гэвч Тэргэлжиний санаанд хүрэхгүй...нүд нь өөр болж. Тэгээд Тэргэлжин намайг бага байхад нэг хүү зурж өгсөн гээд зургаа үзүүлнэ, олон жилийн өмнө Ачуганы зурсан зураг. Тэр балчир байхдаа хамаагүй илүү зурсанаа ойлгоно. Тэргэлжинг ч танина...гэхдээ хэлэхгүй. Эцэг нь өөд бол тэднийх буцаад нүүх болно...Тэргэлжинг гуйх боловч тэр зөвшөөрөхгүй. Тэднийх нүүж Ачуган үлдэнэ...сэтгэлийн хоосрол. Өдий хүртэл амьдарч ирсэн нь худлаа мэт...өнөөх алдар нэр, эд хөрөнгө юу ч биш болж хувирна. Амиа хорлох талаар ч бодно..гэвч үхэл, амьдралын үнэ цэнэ тэнцүүг ойлгоно...үнэгүй амьдарвал үхэл ч яг тийм. Хамаг эд хөрөнгөө ядууст тараан, мөнгөөр бусдыг зурахаа больж өмнөө ганц л зорилго тавина: Тэргэлжинг сийлэх. Олон хоног сийлсээр бараг дуусахад нүд нь үлдэнэ...нүдийг нь зурж үзнэ...яаж хичээгээд олигтой болдоггүй. Тэгээд сийлнэ...нүдийг сийлж дуусаад хартал хоосон хар нүх...цусан нулимс дусалсан. Тэр шөнөдөө ахиад зүүд зүүдэлнэ. Ээж нь зүүдэнд нь ирж чамд энэ хорвоод ахиад харах зүйл үгүй ээ гэж хэлнэ. Тэр сохорно. Төгсгөл нь үхэл...эсвэл шинэ амьдрал...аль нь ен мэдэхгүй.

Тэргэлжиний дүр их таалагдсан...хэнд ч тэнэг санагдах амьдралын зорилготой, гэвч бусдаас үл хамаарч түүндээ үнэнч. Маш их сэтгэлийн тэнхээтэй, зоригтой, тэвчээртэй хүн. Зүүднүүд гардаг хэсгүүд нь Аюурзанын зүүдний тухай өгүүллэгүүдтэй төстэй...Тэргэлжин, Ачуган 2-ын харилцан яриа, бас Ачуганы амьдрал хэрхэн хоосорч, үгүйрч байгааг, тэрний сэтгэлийн шаналалыг өгүүлсэн хэсгүүд нь их сонирхолтой, нилээн гүн ухааны маягтай.

Бүх юм хоосон. Бас хайр дурлал гээч хүнд ямар их нөлөөтэйг харуулсан...тэрнээс хүчтэй, тэрнээс сайхан...агуу зүйл өөр юу байна? Тэрнээс илүү биднийг гуниглуулж, баярлуулж, ухааруулж бас мунхаг болгодог юм юу билээ?
бичсэн: Friska | уншсан: 512 удаа | төрөл: Ном зохиол
(6) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

за уншцан шүү найзаа, гоё ном өгсөнд баярлалаа. олон зүйлийн талаар нэг шугаманд оруулаад бичсэн ном байлаа.
бичсэн tungaamaa цаг: 15:06, 2008-11-10 | Холбоос | |
тэгөөө тэг.
бичсэн friska (зочин) цаг: 12:58, 2008-11-07 | Холбоос | |
зиаг юутай ч баярлалаа.номыг нь улам ч уншмаар санагдчихлаа.би ч уг нь нээх ном уншаад байдаггүй л дээ.гэснээс блог-тоо энэ бичлэгийг чин оруулж болох уу ?
мэдээж хаанаас авсан аа дурдаад...
бичсэн looser цаг: 08:51, 2008-11-07 | Холбоос | |
Хоосон
Хариу нэхэж, хайрлахыг хүлээсэн тэр хайр ч бас хоосон
бичсэн Уншигч (зочин) цаг: 14:24, 2008-11-04 | Холбоос | |
Үүүпс алдаад аймаар сүргүй нэр болчиж Алтандуулга юм байнаа big grin
бичсэн Angaahai цаг: 14:02, 2008-11-04 | Холбоос | |
Тайнкс
Юун сүртэй нэртэй ийн тээ. Хүү гаруул Ачуган охин төрүүл Тэргэлжин гэж нэрлэмээр санагджышд шууд. Номингоо Адтандуулга гэхээр энэ шиг сүртэй сонсогджийнуу гэж наасан ккк. Бусдын талбарт солиорсонд сорий шүү.
Сонирхолтой юмаа баярлалаа ска. Номы нь уншуул бүр сонирхолтой байх даа үйл явдлыг догдолж хүлээгээл....
бичсэн Angaahai цаг: 13:57, 2008-11-04 | Холбоос | |



:-)