Зам зуур

2008-11-09,
Нутаг буцахаар таксинд суун хотоос гарлаа. Урд суудалд хүүхэдтэй эгч, миний хажууд ба нэг эгч...цаана нь согтуу залуу. Миний согтуу хүнд дургүйг хэлэх үү..хэл ам нь ээдрэн олон долоон юм дульдчиж, амнаас нь архи сэнгэнэх залууг дуугай болоосой гэж уур хүрч явлаа. Дөнгөж хотоос гарав уу үгүй өнөөх залуу жолоочид хандан "Ахаа, ний нуугүй хэлэхэд надад мөнгө алга, очиход авгай төлчнө" гэсэнд жолооч хаширлаад за юу ч гэсэн утсаар ярья гээд ярилаа. Залуу утсаар ярин "би очлоо, битий гуцаад байгаарай...." гэх мэтчлэн хараал холин хэлэх гэснээ хагас дутуу хэлээд жолоочтой ярь гэхэд жолооч утсаар яриад ойлголцсон бололтой зам шулуудав. Урд суусан эгч согтуутай хэдэн үг сольсон нь буруудаж сүүлдээ өнөөх эгчийг замаараа ганц юм авч ууя гэж шаналгаж эхэллээ...эгч зөвшөөрсөнгүйд залуу уурлангуйгаар чадахгүй, мөнгөгүй бол үнэнээ хэлнэ биз гэж бувтнаад унтах гэсэн боловч чадсангүй ахиад л элдэвийг чалчиж эхлэв. "Би хүүхэдтэй, манай охин 4 настай....хотод ирээд 2 сар болоод харьж явна, авгай хүүхдээ санадаг л юм байна, за авгай ч гайгүй, хүүхдээ санадаг юм байна...манай авгай ч сайхан хүүхэн шүү, дуулна бүжиглэнэ....хар багаар нь аваад сууцан салж чаддаггүй...". Урд талын эгч архи чинь гарна гээд жижигхэн шокалад өгсөн нь гай боллоо, өнөөх чинь нэг хазсанаа үлдсэнийг нь хажуу эгчид өгөх гэж оролдов, тэгсэнээ надад өгөв...авсангүй. Өнөөх чинь амандаа үглээстэй, "П....да, жиклад идчүүл найрагдана гэж бодсийм байхдаа, тэгэж найрдаг юм уу тэнэг чинь...амнаас нь алт унах гээд байгаам шиг, хойд талын 2 хүүхэн хэрэг алга, эрчүүд явсан бол сайхан дуулаад уугаад явах байсын..." энэ удаа хөгжмөө мартсандаа харамсав...баахан ганцаараа үглэж үглэж байснаа хувь тавилантайгаа эвлэрэв болтой унтав. Ёоххх, ашгүй....хэсэг зуур би ч бас зүүрмэглээд авлаа. Ирэх газраа ирлээ. Хамгийн түрүүнд өнөөх согтууг хүргэж өгөв. Эхнэр нь ч гарч ирэв...нээрээ л сайхан бүсгүй юм. Ухаангүй унтах нөхрийнхээ нүүрийг хайрлангуй илж сэрээгээд зардлыг нь төлөөд түшин сугадаж авч одов. Бүсгүйн хайранд бяцхан атаархав...согтуу залуу нилээн уудаг байрын, зан ааш нь яавч төлөв биш, холдоод хэдэн сар болчоод буцаж очихдоо согтуу, мөнгөгүй...бүсгүйн хажууд үнэндээ гологдмоор харагдаж байлаа, гэвч бүсгүй хайртай нь илт. Бид хэн нэгнийг голж шилэн сэтгэлээсээ өчүүхэнийг зориулахдаа яадаг билээ...гэтэл өөрөөсөө юуг ч үл харамлан бүхнээ зориулж чаддаг хүмүүс бас байдаг...бахархмаар, бас атаархмаар. Гэтэл бид....хайранд шалгуур тавьж, хайрыг хайр биш болгоод буй мэт...гэхдээ бас....аль нь зөв ен мэдэхгүй ээ.
бичсэн: Friska | уншсан: 500 удаа | төрөл: Элдэв зүйлс
(32) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Нээрээ чамайг рэкламдаад байхаар нь покер оролдсон чинь бас сонирхолтоймаа... Онлайн покер баахан таникүй гаруудтай үзсэн чинь гоё юм байшд tongue
бичсэн xvv цаг: 02:43, 2008-11-17 | Холбоос | |
гүй би уургүй шд. би нөгөө дарханд дургүйм болохоороо дарханых уу гэхээр үгүй гээд огцом хэлчээд байдээн кэкэ. чи өөрөө дээхнэ нь дарханых биш гээдайхад ахин дахин асуучаад, тэхээр нь давтаал хэлчкүү ёоо өө еээ.
бичсэн Friska цаг: 19:59, 2008-11-16 | Холбоос | |
давтан хэлий мэлий гээд орон гаран хүнд хэлж байгаам шиг уурлаад байгаамуу хаашаам ...хэхэ laughing
бичсэн Клаус (зочин) цаг: 18:55, 2008-11-16 | Холбоос | |
хоёрхончээ уул нь.

би дарханыш биш гэж дахин давтан хэлий..энчээ ажлаар түр байгаам, жил гаран л боллоо идээшдэггүй, утаат улаанбаатараа санаад л гүйгээд л байхым.
бичсэн friska (зочин) цаг: 18:35, 2008-11-16 | Холбоос | |
Олон блогийн чинь тоог гүйцээх гэж би ч тун их зүдэрчийн даа...гэснээс чи Дарханых юм уу ? Би Дархан орж үзээгүй. Эрдэнэтрүү нэг удаа машаанаар явж байхдаа холоос цахилгаан станцыг нь харсан.Аа бас богооноор шөнө очиж байсан.Цонхоор нь хартал юү ч харагдадгүй. Харанхуйд угаасаа юү харагдахав дээ....ккк
бичсэн Клаус (зочин) цаг: 18:26, 2008-11-16 | Холбоос | |
Лобе андуурчив уу яав...гэнэт л зураг болоо явчих чинь.

дарханых биш ээ, түр зуурын оршин суугч.

дарс яс дарс хутга big grin
бичсэн Friska цаг: 22:50, 2008-11-14 | Холбоос | |
Чамайг хоживол найз, хожигдвол таних ч үгүй дээ над Лобе чинь.. ( Ад нь шовойгоод мундаг өртэй ч болчих юм билүү ?? Тэгээд мөнгө зээлээ ч гэх ч юм билүү гээд..)
бичсэн Дарс цаг: 17:25, 2008-11-14 | Холбоос | |
ска дарханийхмуу?
нутаг явжийсан энтэр гэсэн чин яг л дарханий машинд суугаад явжийгаа хунуус нудэнд харагдаад явжийшд.
дархан явах дуртай байжуулээ.
бичсэн donika цаг: 16:47, 2008-11-14 | Холбоос | |
Эхний бөгөөд эцсийн зурагнууд гоё байна. Ялангуяа эхний зураг. Сайн авч.
Тийм дээ амьдрал өдөр бүр л эхэлж байдаг. big hug
бичсэн lobe22 цаг: 13:34, 2008-11-14 | Холбоос | |
Дэмн. Энэ дээдэх чинь би шүү. Лооброо Оооброо Дрихдабидахдабидах.
бичсэн Зочин цаг: 13:27, 2008-11-14 | Холбоос | |
Зүгээрээ Пирэс тоглоод бай. Найз нь чиний талд шүү. (Юмыг яаж мэдхүү?. Аз нь шовойгоод мундаг саятан ч болчих юм бил үү?. Тэгээд мөнгө зээлэх ч юм бил үү.)
бичсэн Зочин цаг: 13:19, 2008-11-14 | Холбоос | |
атаархаагүй, чамайг илчилж байна..
бичсэн Дарс цаг: 21:50, 2008-11-13 | Холбоос | |
дарс чи бүү атаархааа
бичсэн Friska цаг: 21:45, 2008-11-13 | Холбоос | |
яг яс юман дээрээ покер тоглож мэдэхгүй, хүмүүсийн тоглохыг хараад сууж абидаг юм байна лээ энэ Фриска.. Тэгээд л нэг гарыг дэмжээд л.. Тэр нь хоживол илгаан ташиж өвс шидлээл суудийм байхчүүлээ..Алтаар урс гэж..
бичсэн Дарс цаг: 21:40, 2008-11-13 | Холбоос | |
нэгнээ ингэж байхаар татаад авна гэж байхгүймааа ёстой нээрээ big grin
бичсэн Friska цаг: 21:39, 2008-11-13 | Холбоос | |



:-)