...
зиа ингээд эль хуль амьдралын эхлэл...бишээ тийм хэсгийн. гэрт ирсэн чинь мангар хүйтэн байна, хүйтэн байх тухгүй...угаасаа гэртээ зузаан хувцастай байхаар эвгүй байдаг юм, дээрээс нь даарамхайг хэлэх үү. орцоор ороод ирсэн чинь нил ус...мөс. хамгийн түрүүнд манайх биш биз дээ л гэж санаа зовлоо, 7 хоног хаяад явчихсан хүн чинь, ашгүй биш байна...ус алдаад дулаан багасгасан болтой..найгүй хүйтэн байна даа гэж.
шинэ жил, төрсөн өдөр...нам гүм, аниргүй. өчигдөр оройдоо сэтгэл нэг тиймхэн байлаа, юм бүхэнд сэтгэл хангалуун байхаар тийм байх уу, эсвэл би сэтгэл дундуур байгаа зүйлээ өөрөө мэдэхгүй байгаамуу...юутай ч нэг л хоосон, хөндий...хэд хоног бэлгэнд авсан Гэм зэм-тэйгээ зууралдана даа. хэсэгхэн хугацаанд толгойндоо багтахгүй их эргэцүүлэлтэй болмоор байна...ойрд тийм байсангүй, тиймээс ч блогтоо бичих зүйл байсангүй. зарим хүнд залхуугаараа дуудуулан шүүмжүүлж засарнаа гээд ам өчиг өгчихсөн:p
P.S. "сайн хүн" гэсэн үгийг олон л сонсож байлаа..харьцангуй ойлголт л доо. найзууд бол хамт байгаад байдаг...магадгүй "сайн хүн" болохоор нь. харин эрчүүд...анхны найз залуу салахдаа "чи хамгийн сайн нь, сайхан нь...хэзээ ч мартахгүй, үргэлж миний зүрхэнд бла бла". түүнээс хойш иймэрхүү үгсийг нэг биш удаа сонслоо. үнэхээр би "сайн хүн" байсан бол хэн ч намайг орхихгүй байх байсан даа гэж хүртэл бодоод, бодоод...хариултыг нь мэдэхгүйм.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
зүгээр л ярьсан, хэлсэн нь зөрөх хүмүүсийг гайхсын..үнэхээр сайн, сайхан бол тийшээ тэмүүлэх бус уу тээ..тэхээр зарим хүмүүс тэгэж худлаа ярьдаг байх.
тоонтгорын өгсөн юмыг авлаа авлаа.баярлалаа.
гэтэл мань тээр нэгэн жил нутгийн найран дээр би их муу хөөн гээ л аваад хаясан чинь сонсож суусан гарууд нэгэн зэрэг толгой дохицгоогоод, нутгийн буурайнууд бол бүр алга ташжээжийлээ. ичсэн гэж яав... уг нь би тэднийд агсам тавих гэж очсиймшд.
Шинэ хүнтэй болсон гэв үү
Би буруу дуулав уу
...биш эндүү ойлгов уу
Зай ямар ч бсн шинэ оны мэнд дэвшүлээд, хожимдсон гэсэн төрсөн өдрийн мэндийг минь хүлээж авнуу байнуу өөрөө мээдээрэй хүүхээ...
фриска чи бол сайн хөөн. үнэндээ сайн хүн гэж угаасаа байдгүймшд.