Миний хайртай эрчүүд

2009-01-05,

Өвөө.Би-өвөөгийн бор охин. өглөө өвөөтэйгээ 2-лханаа үлдээд өвөө араажав чагнан би гэрээ цэвэрлэх дуртай байсан. Гаансаа нэрэхэд нь үнэрлэх дуртай...халамцуу үедээ үнсэх гэхэд нь би сахлаараа хатгана гээд үнсүүлэхгүй болохоор хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж ирээ л том хүнд гомдоллож байгаам шиг гомдоллодог байж билээ. Хааяа нэг эмээгээсээ зугтан өвөөтэй хамт унтахаар зүтгэнэ, оронд орчихоод идсэн хоол хаана байгааг зааж өгдөг болохоор нь тэр..энд нь 2 бууз байна, энд нь цай байна. Өвөө ач охин 2-ын хамгийн сүүлд хамтдаа оролцсон олон нийтийн ажил нь сумын 50 жилийн концерт. Өглөө 2-лаа хамт бэлтгэлдээ гарнаа...кулууб руу. Өвөө тэнд морин хуур тоглож би цэцэг барин гимнастик хийдэг үзүүлбэрийн олны хэсэгт. Жоохон ч байж дээ, дөнгөж 3-р анги. Одоо ч би гэрт байдаг өвөөгийн зургийг хараад сэтгэлдээ ярьдаг...та намайг харж байгаа гэдэгт, хайрлаж байгаа гэдэгт итгэдэг. Миний мэдэх хамгийн нөмөртэй хүн.

Аав. Би-аавын шонтгор охин. аав намайг шинэ жилээр тэгсийн...иийй миний муу шонтгор охин гээд хамраас чимхсийн. байнга эрхлүүлээд, нялуураад байдаггүй болохоор аавын хааяа нэг хийх иймэрхүү үйлдэл асар үнэ цэнэтэй. манай эрэгтэй дүү надаас 3-хан дүү байтал том охинтойгоо уунаа гээд он гарахад надтай тулгасан...жоохон уумаар санагдаж, тийм үед нь хэн нэгэн аавыг хориход би дургүй. ууг л дээ, гэртээ байна шд...гэртээ, хүүхдүүдтэйгээ яаж ч согтсон ер нь яадгийм...бөөлжсөн ч би огт сэжиглэлгүй цэвэрлэж л орхино. амралтын өдрөөр аав эрт босоод будаатай цайны сайхан үнэрээр сэрээхэд би дуртай. миний охин энийг гялс индүүдчих гээд сэрээхэд нь нойрмог чигээрээ өмдийг нь индүүдэх дуртай. хааяа нэг халамцуу орж ирчихээд духан дээр үнэрлэхэд нь дуртай. Хамгийн ухаантай, хамгийн сайхан эр хүн.

Ах нар. Аавын дүү нар. Хар багаасаа л хамт өссөн болохоор төрсөн ах нараас ялгаагүй, угаасаа ч би тэд нартай барьцаад эмээ өвөөгөө ээж аав гэж дуудаад өсчихсөн болохоор. Намайг чарган дээр суулгаж гулгуулдаг, матак тоглоход жоохон гэж гологдолгүй арын хаалгадаад оруулчихдаг, зургийн хичээлийн бүх зургийг зурж өгдөг ах нар, тийм ах нартай байх сайхан шүү...бааварлана гэж тэрийг л хэлдэг байх. сая шинэ жилээр цуглачихаад зураг авахуулах болсон чинь манай хоёр ах хүүхдүүдээсээ намхан болцон...тэгээд би зураг авах гэсэн чинь өлмийгөө өргөөд, сүүлдээ бүр сандал тавиад зогсжэээшд, гичнээн инээлдэвээ.

Ийм л эрчүүд дунд өссөн болохоороо би эрчүүдийг хүндэлдэг, дээдэлдэг байх.

бичсэн: Friska | уншсан: 383 удаа | төрөл: Дурсамжууд
(12) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Миний хайртай эрчүүд
бичсэн Зочин цаг: 22:21, 2009-01-15 | Холбоос | |
Би бас дараагийн бичлэгт багтах гүсэлтэй байна tongue
бичсэн xvv цаг: 20:51, 2009-01-07 | Холбоос | |
Үлэмж: Миний үзэн яддаг эрчүүд бичлэг удахгүй бичнээ, тэнд нэр чинь багтана, мэдээж захиалгын дагуу.
Зараа ах: тэднийг хайрлах хайр ингэж бичих хэмжээнд хүрээгүй болохоор тэр.
Номин: цай сайн чанадаг аавууд зөндөө л байдым байна кк
кэчуп: цас монголд олдийшт
хонзо: ээххх эмэгтэй хүн гэж бодож явсан шт чамайг.
баясум: чи тэгээд тодотгоод ойлгочих
нини: тэх, сайхан. яагаад гэнэт үнссэнээ хэл хэл tongue
бичсэн Friska (зочин) цаг: 14:31, 2009-01-06 | Холбоос | |
Фриска мээээн үнций үнций. яагаад үнссэнээ сүүлд хэлнээ хэ хэ kiss
бичсэн nini цаг: 13:49, 2009-01-06 | Холбоос | |
Энд үлдээж байгаа анхны сэтгэгдэл болохоор тэр дээр юу гарчваа хэ хэ. Uvuu гээд big grin
бичсэн Nini цаг: 13:39, 2009-01-06 | Холбоос | |
uvuu
Манай нөхөр хүүгийнхээ гэдсэнд байгаа хоолыг яг өвөө шиг чэн тоолдын ш д. хэ хэ. Сайхан эрчүүдийн дунд амьдрах сайхан шөө.
бичсэн Nini цаг: 13:38, 2009-01-06 | Холбоос | |
миний хайртай хамаатны эрчүүд гэх байж..
бичсэн bayasum цаг: 13:37, 2009-01-06 | Холбоос | |
Шинэ жилээр аавтай утсаар ярьсан чинь аавынхаа дэргэд хамт хундага тулгамаар санагдсан шүү. Миний хайртай эрчүүд гэвэл аав, дүү, найз нар юм даа. By the way, I`m not a gay tongue
бичсэн honzo цаг: 07:33, 2009-01-06 | Холбоос | |
Эрчүүдээ гэж...
Охинтой болохоороо чарга авнаа гэсэн. харин цас хаанаас олох уу. ккк.
бичсэн ketchup цаг: 07:32, 2009-01-06 | Холбоос | |
minii aav bas tegj sereedeg amraltiin udruudeer tegeel budaatai tsai boshoos chin umnu duuslaa shu geel bi yaarj bosool hehe
бичсэн nomin (зочин) цаг: 03:08, 2009-01-06 | Холбоос | |
Өөр бас бус хайр татаж бариад байдаг эрчүүдийгээ ичээд бичээгүйм уу?
бичсэн 3apaa_ax цаг: 21:54, 2009-01-05 | Холбоос | |
МИНИЙ НЭР АЛГА УНШИХГҮЙ ЭЭ ЯШИГ
МИНИЙ НЭР АЛГА УНШИХГҮЙ ЭЭ ЯШИГ ГСН ККК
бичсэн ҮЛЭМЖ (зочин) цаг: 21:45, 2009-01-05 | Холбоос | |



:-)