Бичлэг №6

2007-02-21,

Хүн болгоё, бүтээе гэвэл ер нь болдоггүй зүйл гэж ховор байх, гэтэл болохгүй зүйл гэж бас байх...зарим хүмүүс үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө би бүхнийг чадна гэсэн зарчимд нь тохирохгүй болохоор зөрчилддөг юм шиг, миний хувьд бол ямар ч зүйлийг болгох талаас нь хичээх хэрэгтэй, тэгээд бүр болоогүй тохиолдолд сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй гэж боддог, гэхдээ амьдралд бүх зүйл боддогчлон болох нь ховор, хичнээн мэдэж бодож байсан ч шал өөр үйлдэл гаргах нь энүүхэнд. "Хувь тавилан гээч нь биднийг өөрийн мэдэлгүй сонголт хийхэд хүргэдэг далд ухамсар юм болов уу". Ер нь би хувь тавиланд итгэдэг хүн л дээ, гэхдээ энэ нь зүгээр суухын нэр биш, чи хийж бүтээх ёстой л бол хийж л бүтээнэ...ингэж амьдрах нь чиний хувь тавилан. Магадгүй ямар нэгэн бүтэлгүйтэл тохиолдоход хувь тавилан ийм байж гээд аль болох хөнгөнөөр хүлээж авах нь надад амар байдаг байх, хүн аль болох өөрт амар, өөрт хялбар байх замыг л үргэлж сонгодог...аминдаа хайртай учраас. Хүмүүс хувь тавилантайгаа эвлэрлээ гэж ярьдаг, өмнө нь сөрөөд яваад байсан гэж боддог байх нээ, хүн аливаа нөхцөл байдлын өмнө хүчин мөхөс...юу ч хийж юуг ч өөрчилж чадахгүй тийм үе зөндөө л байдаг. За энэ бодлууд ч яахав, ер нь бодох тусам бүр орооцолдчихдог юм би. Одоо шал өөр зүйл.

Өчигдөр 10 жилийн нэг найзындаа очлоо, нөхөр хүүтэй. Тэдний 5 шард нэг өрөө байранд амьдардаг байсан юм, холоос гадна Цэвэрлэх байгууламжийн үнэр гэж бас арай л хэцүү...тэгсэн саяхан төмөр замд 2 өрөө шинэ байранд орж, 10-д хонож байгаа гэхэд овоо тохижож гоё айл болжээ, мань 2 нэг их сүрхий чинээлэг улсууд биш, гэхдээ 2-лаа хичээгээд болгоод, болоод л яваад байгааг нь харахад бахархмаар. Банкнаас 10 саяын зээл авч гэнэ, сард 150 орчим доллар 10-д жил гэсэн байхаа төлөх юм гэнэ, нөхрийнх нь захирал нь банктай ярьж хамгийн бага хүүгээр зээл авахад тусалсан гэнэ, байгаа бүх боломжоо ашиглах гэж үүнийг хэлдэг байх, мэдээж хуучин байраа зараад нэмэрлэсэн л дээ...хүмүүс хөл дээрээ тогтож байж гэр бүл зохионо гэж ярьдаг, тэжээж чадахаар байж хүүхэдтэй болно гэж ярьдаг...үүнийг буруу гээд шүүмжилчихвэл Легаси-ийн "яасан уужим юм бэ, монгол хүний сэтгэл" гэдэгт нь багтчих болов уу..хихи. Хүн хөл дээрээ тогтоно гээд яваад л байвал яваад л байна...бүх тогтохгүй ч байж мэднэ, цалингаараа шоудна, нэг тийм хальт харахад зугаатай хирнээ утга учиргүй амьдрал, харин нэг гэр бүлтэй болсон байхад хэн нэгний төлөө өөрт байгаа бүхнээ дайчлах хэрэг гарнаа даа...хүүхэдтэй болчихвол бүр их хичээнэ, ингээд 2 талаасаа хичээхэд болохгүй зүйл гэж байх уу. Би ер нь хэт чинээлэг байдалд тэмүүлдэггүй, гэхдээ хүн мөнгөжих тусам үүнийгээ мэдрэхгүй л дээ, би ч бас тэр л зарчмаар явах байх...еще, еще...хүсэл дундрашгүй. Хүүхдийг багаас нь юугаар ч дутаахгүй хэт тансаг байлгахыг би бас нэг их дэмждэггүй, гэхдээ өөрийн хүүхэдтэй болчихвол бас л худлаа болох байх даа...

За тэгээд хүн бүр өөрийн үзэл бодолтой, өөрийнх нь бодол өөрт нь зөв...хүслээрээ, харамсах зүйлгүйгээр сайхан амьдрах болтугай. Сайхан гэдэг нь бас хүн бүхэнд өөр.

бичсэн: Friska | уншсан: 390 удаа | төрөл: Элдэв зүйлс
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл
Би ч бас бүхнээ цогцлоочоод дараа нь гэр бүлтэй, үр хүүхэдтэй болно гэдэгтэй нэг их санаа нийлдгүйшд. Бүр оргүй хоосноос эхлээд хамтдаа амьдралаа бүтээсэн, босгосон хүмүүс улам их аз жаргалтай, амьдралын төлөө тэмцэлтэй байх шиг санагддагаа.

За хүүхдийн тухай бол тэгээл өөрийн хүүхэд гараал ирвэл худлаа доо. Хамаг байдгаа зориулаааал алга болно. Яааг яах ч ёстойн бөөө мэд.
бичсэн yuki цаг: 12:01, 2007-07-14 | Холбоос | |
Сэтгэгдэл
Энэ бас бодох л асуудал.. Мөнгө хүнд хэрэгтэй ч түүнээс илүү хүсэл мөрөөдөл баяр баясгалан гэр бүл эх орон ээж аав гээд зөндөө олон сайхан зүйлийн төлөө хүн амьдардаг гэдгэт итгэдэг..Нөгөө хошин урлагиин Одноогиин хэлдэг шиг мөнгө юу юм бэ?би юу юм бэ? гэдэг шиг! Мөнгөнд дуртай баиж болно харин хаиртаи баиж болохгүй гэдэг оилголт надад бии!
бичсэн ebe (зочин) цаг: 10:47, 2007-07-14 | Холбоос | |



:-)