Бичлэг №10

2007-03-07,

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Мартын 8, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд.

Сонссон хувилбаруудаа бичлээ, өшөө олон цол гуншин, нэр байдаг байх...олон улсын гэснээс хир олон улсад тэмдэглэдэг юм бол доо. Нэг хэсэг чинь тэмдэглэхээ болилоо, 6 сарын сарын 1-нд нэгтгэлээ энэ тэр гээд байсан сүүлдээ эмэгтэйчүүд эсэргүүцсым үү яасын буцаад л тэмдэглэдэг, амардаг болгоцон...нэг өдөр ч гэсэн амарч байвал аштай юу дөө, тэр тусмаа энэ жилийн баярууд дандаа хагас бүтэн сайнаар таарч шатаагаад...олигтой ч амарч чадахгүй, Оросууд шиг нөхөөд амардаг байх хэрэгтэй шд. За тэгээд өнөөдөр чинь ихэнх албан газрууд баярлана, маргааш гэр орондоо баярлана, ТВ-үүдээр алт мөнгө рекламдаад л...чухам л охиндоо алтан ээмэг аваад өгвөл  хамгийн том бэлэг гэнэ. Манайх ч уламжлал ёсоор надаа нэг цэцэг жимс, вино жиклаад өгөх байлгүй дээ, бараг л 1 эмэгтэй нь байна даа энэ чинь...тэгсэн өгөхгүй бол хөх хавдлаа шд, гоё ч юмуу гэхгүй юу...

Энэ өдөр баярлаж байгаа нь л эмэгтэй бол баярлуулж байгаагийнх нь хүйс онц чухал биш биз дээ, өчигдөр чинь ээжийгээ баярлуулна гэсэн шүүмжлэлд өртөөд...ямар эх үрсийн баяр биш зүгээр л суужийн биз...хэнхэг мэнхэгээрээ дуудуулсан шд.

За тэгээд эцэст нь хэлэхэд би эмэгтэй хүн архи уухыг дэмждэггүй ээ, та нар минь сайхан баярлаарай, харин муухай согтож болохгүй шүү...Монголын эмэгтэйчүүд маш гоё болтугай.

бичсэн: Friska | уншсан: 411 удаа | төрөл: Элдэв зүйлс
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)