Samsara

2012-06-04,
 Ахиад нэг гоё кану- Самсара 



Өмнө нь олон удаа энд тэндээс нь хальт хальт үзэж байсан болохоор ийм гоё гэдгийг нь мэдсэнгүй, өчигдөр бүтнээр нь үзэж л мэдэрлээ. 3 жил бясалгаад хүслээсээ хагацаж чадаагүй залуу лам энгийн амьдралаар амьдарч эхнэр хүүхэдтэй болоод буцаад лам болох боловч....
Санаж байгаа үгсүүдээсээ хэдийг бичье
- "Өөрт байхгүй зүйлээсээ яаж татгалзах юм бэ, эхлээд олж авч байж дараа нь татгалзах юм бишүү, Будда хүртэл энгийн амьдралаар амьдарч  үзээд гэгээрсэн бус уу" гэж 5 настайгаасаа хийдэд шавилан суусан залуу лам багшдаа уурлахдаа хэлдэг.
- "Мянган хүслээ гүйцээх нь чухал уу, эс бөгөөс 1 хүслээсээ татгалзах нь чухал уу " гэж лам багш нь нөгөө ертөнцөд одохын өмнө шавьдаа илгээсэн захиандаа бичдэг.
- "Будда, Гаутама, Сиддхарта....энэ нэрийг бүгд мэддэг, гэтэл Яшатхара гэж хүмүүс мэдэх билүү. Сиддхартаг явсаны дараа тэр юу мэдэрч байсан тухай хэн ч яагаад ярьдаггүй юм? Магадгүй Яшатхара Сиддхартагаас өмнө зовлонг таньж мэдээд Сиддхартаг хүүтэй нь орхих хүсэлтэй байсан ч юм билүү...эрэгтэй хүн л өөрийн үрээ харанхуй шөнө орхиод явж чадна. Хэрвээ чи намайг хайрласан шигээ Дармаг хайрласан бол энгийн амьдралдаа ч гэгээрч чадах байсан" гэж ламын эхнэр Пема хэлдэг. Энэ бол яг төгсгөл нь л дөө, мань эрийг буцаад лам хувцасаа өмсөөд үсээ хусаад явахад нь гэгээрэхийн тулд, зүгээр л энгийн амьдрал үзэж өөрийн хүслээ гүйцээхийн тулд ингэж 2 хүнийг(эхнэр, хүү) золиослох хэрэг байна уу гээд ярьж байтал манай Пема(эхнэр) гарч ирээд сайхан хэлсэн дээ.


Хамгийн сүүлд Ким Кидукийн хавар, зун, намар өвөл ахиад хавар-ыг үзээд ийм гоё мэдрэмж авч байлаа. Иймэрхүү кино олныг үзэх болтугай баярлах

бичсэн: Friska | уншсан: 1418 удаа | төрөл: Кино
(16) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Самсара киноны мартагдахгүй үлдсэн үг " Нэг дусал усыг ширгээхгүйгээр яаж хадгалах вэ.Нэг дусал усыг далайд нийлүүлснээр ширгээхгүй хадгална" гэдэг.Гайхалтай киног дахин үзэх дуртай.
бичсэн Зочин (зочин) цаг: 01:42, 2014-02-24 | Холбоос | |
Буддын шашныг өнгөцхөн нүдээр харсан хүний л хийсэн кино. Хятадуудын захиалга ч байж мэднэ. Буддын шашны философийг гүн ухаарч ойлговол эхнэр хүүхдээс хэтийдсэн сансар галактик ярьдаг орчин үеийн шинжлэх ухаан ч дэргэд нь дөнгөж хэлд орж байгаа хүүхэд мэт санагдах агуу мэдлэгийн тогтолцоо шүү дээ
бичсэн үо (зочин) цаг: 20:43, 2013-07-21 | Холбоос | |
Ээнэ хүмүүсийн кино үзээд яриад байсныг сая л уншлаашд... Гоё кино бололтой... Үгнүүд бас их таалагдав. Гялаайлаа.
бичсэн xvv цаг: 16:05, 2013-02-25 | Холбоос | |
g84: enetheg huuhen bas garnaa...v for vendetta-g uzeegui ee, commercial tal ruugaa gj hunees sonssiin bna. Love actually haaya uzehed hoorhon kanu shu.
manxvv: samsara chamd taalagdana gdgt buren itgeltei bna:P 500days of summer bas dajgui kino, busdiig n uzeeguim bna. hund hund kino uzej bgaad hongon kino uzeh bas goy.

ochigdor zvaygintseviin izgnanie uzlee, uzehed joohon tevcheer shaardahaar kino bsn ch, utga n ih goy yum bna lee, humuus...ter tusmaa olon jil hanilsan ehner nohor 2-n haritsaa hondiireed...ehner n nohortoo ene tuhai yu gj helj tailbarlahaa medehgui muhardaad....sonirholtoi.
бичсэн Friska (зочин) цаг: 09:53, 2012-06-06 | Холбоос | |
99francs их сонин кино байсан гүйцэд үзэж чадаагүй ээ үзнээ. эдгээр кинонуудыг бүгдийг нь мэдэхгүй юм байна. нэр нь байж байхад олоод үзнэ л дээ.
бичсэн g84 цаг: 22:11, 2012-06-05 | Холбоос | |
samrarag olj uznee. v for vendetta ih goy kino ble. Sayhan uzsen kinonud gewel:
500days of summer
Jesus henry christ
Our idiot brother
uzerei, gaigu kinonud ble.
g84 ta 99francs gd kino uzsnu?
бичсэн Манхүү цаг: 03:12, 2012-06-05 | Холбоос | |
Монголын бурханы шашин үнэнхүү дампуулдаа, харин энэ киног бурханы шашны ард асуултын тэмдэг тавьсан гэж би л лав бодоогүй, өөрийгөө л хайж яваа чи бидний л нэг шүүдээ, шашинтай л холбогдчихсон болохоос..,
бичсэн Зочин цаг: 18:24, 2012-06-04 | Холбоос | |
Роберто Бенинь гэж хөгийн эр бий... гэхдээ түүний бүтээсэн "Амьдрал Сайхан", "Пиноккио" гэх мэт кинонууд бидэнд гүнзгий хоногшсон. Италийн энэ үеийн баатруудын нэг болох тэрээр Жан Рено гэх Францын бас нэгэн сонин натуртай нөхөртэй хамт "Бар ба Цас" гэж кинонд тоглосон юм билээ.... зав зай байдаг бол олж үзээрэй. The Tiger and the Snow

http://en.wikipedia.org/wiki/Life_Is_Beautiful
бичсэн g84 цаг: 16:58, 2012-06-04 | Холбоос | |

Love Actually гэдэг кину үзлээ. ёстой хөгжилтэй ийм жаанар хавьд үзээгүй юм байна. Кино үзсэн орчин нь сайхан болоод ч тэр үү таалагдав.
уг киноны дуунуудыг сонирхуулъя:
1. Christmas Is All Around
http://www.youtube.com/watch?v=g7Q_bq07GVs
2. Love Actually - All I want for Xmas
http://www.youtube.com/watch?v=XVSmT4nNEkQ
3. Love Actually - Too Lost in You
http://www.youtube.com/watch?v=dAwFFRd8xO0
4. Portuguese Love Theme - Love Actually
http://www.youtube.com/watch?v=faqWafcTT6s
5.Trouble With Love Is (Kelly Clarkson)
http://www.youtube.com/watch?v=bO6OmmTaA_8
Tag PhotoAdd LocationEdit
Like · · Unfollow Post · Share · Edit

Ariunaa Bat-erdene and Davaa Tumen like this.
Lensky Geologist All I Want For Christmas-Olivia Olson http://www.youtube.com/watch?v=poFtjW-uGmg
Love Actually Soundtrack-All I Want For Christmas-Olivia Olson
The film's original music was composed, orchestrated, and conducted by Craig Arm...See More
December 29, 2011 at 8:52am · Like ·
Lensky Geologist хүүхдийн даавуу угаагаад л романтизм үзээд л гэрийн авгай аятай болсийшдээ найз нь хэ хэ
December 29, 2011 at 12:41pm · Like
Ariumaa Byambasuren · Friends with Zorigtsaikhan Zorigoo
romantizm uzeed uilj bval geriin avgai bolson geh blgui de kkk
December 29, 2011 at 5:33pm · Like
бичсэн g84 цаг: 16:55, 2012-06-04 | Холбоос | |
in time гэж кино саяхан үзлээ үнэхээр өөр юм аа би өөрөө киночин хүн л дээ.
завтай бол бас үзээрэй
бичсэн g84 цаг: 16:37, 2012-06-04 | Холбоос | |
"V for vendetta"-г үзээд сэтгэгдлээ хуваалцаач ....
бичсэн g84 цаг: 16:34, 2012-06-04 | Холбоос | |
бурхны шашинд ард нь асуултын тэмдэг тавьж чадсан бүтээл юм шиг санагддаг тэр тусам аа эхнэрийн хэлсэн үг...
Би Пүрэвбатын номуудыг их уншдаг, Сома гээд изотерикийн ухаан ярьдаг нөхрийн лекц байнга болдог тэр бас их дажгүй энэ сэтгүүлчдийн эвлэл билүү тэрнийг тэргүүлээд байгаа Галаарид гэж хүний орчуулгын номуудыг уншдаг тэгэхэд энэ кино үзээд дээр нь Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхийг судлахад нээх хүндэтгэл төрмөөргүй болчихдог шүү... түвдийн ванчинбогд далай ламын талынхны сөргөлдөөн гээд түүх нь нэг их гэгээн мөртэй гэхгүй...
бичсэн g84 цаг: 16:32, 2012-06-04 | Холбоос | |
энэ кинон дээр бас нэг энэтхэг хүүхэн гардаг билүү... би тэр эхнэрийн төгсгөлд хэлсэн үгийг санаж байна.
бичсэн g84 цаг: 15:52, 2012-06-04 | Холбоос | |
You know Yashodhara? Everyone knows Gautama, Buddha, Siddharatha, but how
many people know Yashodhara … he left them when they were sleeping … Who can say if Buddha owed his Enlightenment to her? … How can we know if she fell victim to anger, bitterness and loneliness after Siddhartha left him … how could she answer the eternal question of their son Rahul, ‘Where is my father?’ … only a man can leave his child in the middle of the night … Tashi, if your thoughts towards Dharma were of the same intensity as the love and passion you have shown me, you could have got liberation in this very body, in this very life… гэж Пема хэлдиймдаа, дээр дурьдагдсан ганц хүсэл гэдэг нь “liberation” буюу чөлөөлөгдөх. Сансар ертөнцийн занганаас чөлөөлөгдөх, Самсара гэдэг нь сансар гэсэн үг.
бичсэн Зочин цаг: 15:18, 2012-06-04 | Холбоос | |
Suuld heldeg Pema-n ugiig l olj avmaar bna, bi subtitle-gui orosoor uzsen bolohoor oilogsnooroo bichiheer dutuu bolood bnaa.
бичсэн Friska цаг: 13:47, 2012-06-04 | Холбоос | |



:-)