мэс засал

2012-07-20,

Сүүлийн үзсэн 2 кино 2-лаа энэ сэвдийг хөндсөн байлаа.
Ким Кидукийн Time.


Хөөрхөн хөнгөхөн кино. Агуулга нь товчхондоо ийм: Залуу хосууд, залуу нь жоохон хүүхэмсүү байрын, бүсгүй нь бөөн хар, хардсанаасаа болоод бөөн скандал үүсгэдэг галзуудуу. Чи надаас уйдаа юу, чи өөр хүүхэн сонирхож байна, би хөөрхөн байсан бол чи хайрлах уу....бла бла бла. Ингээд өөрийгээ голсон бүсгүй гэнэт нэг өдөр гэрээсээ хамаг юмаа аваад явна. Ор сураггүй. Залуу бүсгүйүээ хайна, шанална...нилээдгүй цаг хугацаа өнгөрнө. Нэг өдөр залуу нэг хөөрхөн бүсгүйтэй танилцана, гүнзгийрнэ...хуучин найз бүсгүйдээ их хайртай байсан тухай ярина. Харин өнөөх шинэ бүсгүй бол мэс засалд орж өөрийгөө өөрчилсөн хуучин бүсгүй нь. Шинэ болсон хуучин бүсгүй сүүлдээ залууг өөрөө өөртэйгээ буюу өмнөх найз бүсгүйтэй нь хардана...учраа олохоо байна. Залууд хэлнэ, залуу эгдүүцнэ, бас яахаа мэдэхээ болино. Ингээд яг өөр шиг нь гэнэт ор сураггүй алга болно. Энэ хугацаанд бүсгүй залууг хайж зовж шанална. Мэс засалд орсон байх гэж таамаглаж өөр лүү нь харах хүн бүрийг түүнийг болов уу гэж горьдон шалгана. Нэг өдөр үнэхээр олох боловч залуу бүсгүйгээс зугтаж тоглож байгаад машинд дайруулж нас барна. Цөхөрсөн бүсгүй буцаад гоо сайхны эмнэлэгт ирээд гарах яг тэр мөч нь киноны эхлэлтэй давхцдаг. Кидукийн Bad guy бас нэг тийм сонин давхцалтай байдаг. Кино эхлэхдээ эмнэлгээс хагалгаанд орсон хар шилтэй бүсгүй хуучин зургаа барьсаар гарч ирэхдээ залуухан бүсгүйтэй мөргөлдөөд зөрдөг, тэр залуухан бүсгүй нь өөрөө буюу нөгөө залуугийн найз бүсгүй байж таарна. Гол утга санаа нь бол хүн хичнээн гаднаа өөрчлөгдөөд ч дотроо бол яг хэвээрээ байдгийг харуулсан. Бүсгүй илүү хөөрхөн царайлаг болсон найз залуутайгаа шинээр танилцсаны дараа гаргаж буй үйлдэл, авир яг хэвээрээ. Дээрх шатаар хүний хүсэл шунал гэдэг бол хязгааргүй гэдгийг харуулсан байх. 

Дараагийнх нь Алмодоварийн Кожа, в которой я живу.



Алмодовар ахийн Talk to her киног нь анх үзээд шүтэн бишрэгч нь болж байлаа. Дараа нь Broken embraces үзэж байлаа, үзээд байх тусам шүтэн бишрэлт багасаж байх шиг байна. Адал явдал арай ихтэй, тэгээд нэг тийм эмзэг, нандин, гүн мэдрэмж нь багасаад ч байх шиг...эсвэл миний мэдрэмж ч багасаад байгаа байж магадгүй л юм. За тэгээд киноны агуулга товчхон: Бандарес агаа маань мэс заслын эмч. Гэртээ нэг хүүхэн хоричихсон. Гэрийн үйлчлэгч нэг авгай, хожим ээж нь болж таарсан. Үйлчлэгч хоригдсон хүүхэнд хоол унд зөөнө, камераар хянана. Гэтэл нэг өдөр гэрийн үйлчлэгчийн танхай хүү нь ирнэ. Хулгай хийсэн, нуугдах хэрэгтэй гэх мэт яриа өрнөж байгаад өнөөх хүүхнийг камераар харчихна. Шууд танина. Ээжийгээ хүлээд өрөөний түлхүүрийг нь авч онгойлгоод хүүхнийг хүчиндэж байхад эмч маань орж ирнэ. Буу аваад залууг буудаж ална. Цогцосыг шатаахаар явах хойгуур авгай бүсгүйд нэг түүх ярина. Мань эмч нөгөө танхай залуу маань түүний хүүхдүүд гэнэ, гэхдээ эмч ээжийгээ гэж мэддэггүй. Эмч маань гэр бүлтэй охинтой байж. Нэг удаа үйлчлэгчийн хүү ирж, эмчийн эхнэртэй явалдаж эхлээд тэд хамтдаа оргосон боловч замдаа машины осолд орж шатна. Танхай залуу амжиж зугтаад харин эхнэр нь юу ч үгүй шахам шатсаныг мань эмч олдог юм байна. Үхэхээс наахнуур байсныг нь эмч аварч ямар ч гэсэн амьдруулдаг гэнэ. Гэхдээ хэдэн сарын дараа эхнэр нь эрэмдэг зэрэмдэг болсон өөрийгээ цонхны шилний тусгалд хараад цонхоор үсэрч амиа хорлоно. Охиныхоо нүдэн дээр. Охин нь сэтгэцийн эмгэгтэй болж бас л цонхоор үсэрч амиа хорлосон гэнэ. Энэ яриа дуусахад эмч ирж бүсгүйтэй хамт өрөөндөө очиж орондоо орно.....гээд цааш үргэлжилж өгнө дөө. Таануус өөрсдөө үзнэ биздээ. Гээв гэнэт залхуу хүрчлээ.

Мэс засал гэснээс би лав өөртөө хэзээ ч гоо сайхны мэс засал хийлгэхгүй гэж боддог, гэхдээ л юм бүхэн өөрчлөгддөг хойно доо...бодол хүртэл.




бичсэн: Friska | уншсан: 366 удаа | төрөл: Кино
(4) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

zur urchiidgui gsen, yanzburiin yumand nuhchin daragdaad:P
бичсэн Friska (зочин) цаг: 12:29, 2012-07-25 | Холбоос | |
сэтгэл зүрх үрчийнэ гэж хөгшрөөд үү? зовоод уу? шархдаад уу?
бичсэн хундага цаг: 17:11, 2012-07-24 | Холбоос | |
тэгээл оронд ороол...тэгсэн чинь хүүхэн нь дараа болий гэдийн, тэгсэн чинь чинийхээр болий хайрт минь гэдийн...эрэгтэйгийнх нь царай гараал тэрний талаас түүх, эмэгтэйнх нь царай гараал тэрний талаас түүх...аймаар уртаааааа.

нөгөө хэн билээ, жүжигчин чинь...хэлсэн байсийшт, навчны судал тийм муухай харагддаг гэж үү гээд...үрчлээ бол байлгүй л яахав, хүсвэл тэнийлгэчдэг л байх. Сэтгэл зүрх үрчийвэл мэс засалд оруулдаг бол уу
бичсэн Friska (зочин) цаг: 14:34, 2012-07-24 | Холбоос | |
миний охион, тэр сүүлийн киноны оронд орсноос хойшхийг дэлгэрэнгүй яриад өгөөч

мэс засал уу? мэс заслыг..ёстой мэдэх юм алга. дүүрэн үрчлээтэй Оодри Хэпбөрнөөс баахан татуулж маяглуулсан Софи Лоорэн муухай л харагдаад байсаншд
бичсэн хундага цаг: 13:07, 2012-07-24 | Холбоос | |



:-)