Миний хайртай эрчүүд
Өвөө.Би-өвөөгийн бор охин. өглөө өвөөтэйгээ 2-лханаа үлдээд өвөө араажав чагнан би гэрээ цэвэрлэх дуртай байсан. Гаансаа нэрэхэд нь үнэрлэх дуртай...халамцуу үедээ үнсэх гэхэд нь би сахлаараа хатгана гээд үнсүүлэхгүй болохоор хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж ирээ л том хүнд гомдоллож байгаам шиг гомдоллодог байж билээ. Хааяа нэг эмээгээсээ зугтан өвөөтэй хамт унтахаар зүтгэнэ, оронд орчихоод идсэн хоол хаана байгааг зааж өгдөг болохоор нь тэр..энд нь 2 бууз байна, энд нь цай байна. Өвөө ач охин 2-ын хамгийн сүүлд хамтдаа оролцсон олон нийтийн ажил нь сумын 50 жилийн концерт. Өглөө 2-лаа хамт бэлтгэлдээ гарнаа...кулууб руу. Өвөө тэнд морин хуур тоглож би цэцэг барин гимнастик хийдэг үзүүлбэрийн олны хэсэгт. Жоохон ч байж дээ, дөнгөж 3-р анги. Одоо ч би гэрт байдаг өвөөгийн зургийг хараад сэтгэлдээ ярьдаг...та намайг харж байгаа гэдэгт, хайрлаж байгаа гэдэгт итгэдэг. Миний мэдэх хамгийн нөмөртэй хүн.
Аав. Би-аавын шонтгор охин. аав намайг шинэ жилээр тэгсийн...иийй миний муу шонтгор охин гээд хамраас чимхсийн. байнга эрхлүүлээд, нялуураад байдаггүй болохоор аавын хааяа нэг хийх иймэрхүү үйлдэл асар үнэ цэнэтэй. манай эрэгтэй дүү надаас 3-хан дүү байтал том охинтойгоо уунаа гээд он гарахад надтай тулгасан...жоохон уумаар санагдаж, тийм үед нь хэн нэгэн аавыг хориход би дургүй. ууг л дээ, гэртээ байна шд...гэртээ, хүүхдүүдтэйгээ яаж ч согтсон ер нь яадгийм...бөөлжсөн ч би огт сэжиглэлгүй цэвэрлэж л орхино. амралтын өдрөөр аав эрт босоод будаатай цайны сайхан үнэрээр сэрээхэд би дуртай. миний охин энийг гялс индүүдчих гээд сэрээхэд нь нойрмог чигээрээ өмдийг нь индүүдэх дуртай. хааяа нэг халамцуу орж ирчихээд духан дээр үнэрлэхэд нь дуртай. Хамгийн ухаантай, хамгийн сайхан эр хүн.
Ийм л эрчүүд дунд өссөн болохоороо би эрчүүдийг хүндэлдэг, дээдэлдэг байх.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
Зараа ах: тэднийг хайрлах хайр ингэж бичих хэмжээнд хүрээгүй болохоор тэр.
Номин: цай сайн чанадаг аавууд зөндөө л байдым байна кк
кэчуп: цас монголд олдийшт
хонзо: ээххх эмэгтэй хүн гэж бодож явсан шт чамайг.
баясум: чи тэгээд тодотгоод ойлгочих
нини: тэх, сайхан. яагаад гэнэт үнссэнээ хэл хэл
Охинтой болохоороо чарга авнаа гэсэн. харин цас хаанаас олох уу. ккк.