гэм зэмээс...

2009-01-22,

Харин энэ удаа тэр хоёр барьсан гараа тавилцсангүй, мань хүн түүн рүү бушуухан нэгэнтээ харснаа юу ч хэлэлгүй газар шагайчихав. Тэднийг харж байгаа хүн алга, хоёрхон биеэрээ л сууж байна. Хуяг одоо л буцаж ирж яваа аж.

Чухам яагаад ингэснийг мань хүн өөрөө ч мэдсэнгүй, ямар ч атугай нэг юм түүнийг гэнэт шүүрч аваад Сонягийн хөл рүү шидчих шиг болжээ. Раскольников түүний өвдөгийг тэврээд уйллаа. Эхний хоромд Соня үнхэлцэгээ хагартал айж, царай нь үхсэн мэт хувхай цайжээ. Тэгээд босон харайж хамаг бие нь салгалан түүнийг ширтэв. Гэтэл тэр даруй, тэр агшинд хамаг учрыг ойлгожихуй. Нүдэнд нь аз жаргал бялхан гэрэлтээд ирлээ; цаадах нь түүнд хайртай, хязгааргүй хайртай, үүнийг мэдрэх эгшин нэгэнт тохиосныг Соня ойлгож, энэ тухайд аливаа эргэлзээ замхран үгүйрлээ.
Тэр хоёр юм ярих гэсэн боловч чадах царай алга. Хоюулангийх нь нүдээр дүүрэн нулимс. Хэн хэнийх нь царай эцэнхий цонхигор байна; гэхдээ энэ л туниагүй, цонхигор хоёр царайд шинэчлэгдсэн ирээдүйн гэгээн туяа, сэхээрэн умбах шинэ амьдралын гэгээн туяа гэрэлтээд ирэх нь тэр. Нэгнийх нь зүрх нөгөөгийнхөө зүрхийг тэжээх амьдралын ширгэшгүй ундарга агуулж асны учир хайр сэтгэл мань хоёрыг хийморь лундаагаар тэтгэлээ.

Тэр хоёр тэсэн хүлээхээр шийджээ.


....

Долоон жил, дөнгөж долоохон жил. Аз жаргалын наран гийж буй энэхэн үеийн зарим агшинд мань 2 тэр долоон жилийг долоохон хоног гэж үзэхээс буцахгүй байжухуй.

бичсэн: Friska | уншсан: 372 удаа | төрөл: Ном зохиол
(16) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

одоо үүнээс өндөр болох ч өнгөрсөн байх даа.

Долоон жил...туулаагүй байхад урт хугацаа, туулж байхад ямар нь мэдэгдэхгүй, туулчихаад харахад богино хугацаа.

Зочид нэрээ үлдээж байвал баярлууштай л юм winking
бичсэн Friska цаг: 17:55, 2009-01-26 | Холбоос | |
za za gegeen /bas hungun hungun/ gunig hiigeed suuj baidag uym bi zdee
бичсэн Зочин цаг: 16:34, 2009-01-26 | Холбоос | |
айгүү мундаг фрискадаа баярлалаа. өндөөр болоорой.
бичсэн kechup цаг: 13:46, 2009-01-24 | Холбоос | |
гэм зэмийг эрин галавт бичсэн учраас бас тухайн үеийн монгол хэлнээ хөрвүүлэх нь зүйтэй гэж үзээд монгол бичгийн -жихуй, -жухуй-г хэрэглэсэн байхаа...уйгаржин бичигт -жээ гэхийг тэгдэг биз дээ, тэгэж санагдаад байхым.
сул "л" үсгийн хувьд оросын "с" үсгийг тэгэж орчуулж. оросууд үгийн төгсгөлд зураас татаад с нэмдэг.
бичсэн Friska цаг: 12:03, 2009-01-24 | Холбоос | |
Нэрэндээ зохицох гээд л гуниглаад сууна гэж юу байхав дээ winking
Хөнгөхөөн хөнгөхөн гуниглаад гуниглаад явчихад сайхан шүү дээ. Хүлээхийн жаргал энэ тэр гэж бас зарим нь ярих л юм билээ...
бичсэн xvv цаг: 08:35, 2009-01-24 | Холбоос | |
gunigmaa nerendee zohiogui gegeeleg uym bichsen bn gej...
бичсэн Зочин цаг: 18:26, 2009-01-23 | Холбоос | |
ийм гүн мэдрэмжийг хүн яг мэдэрч байх үедээ мэддэггүйм шиг байгаан. сүүлд нь л тийм агуу байждээ гэж бодно. харин сайхан мэдрэгджээнэ гэж бодогдоод, мэдэрч байгаагаа мэдэрч байвал тийм ч гүн гойд мэдрэмж биш байж таарна.. (зарим үед)
бичсэн bayasum цаг: 14:43, 2009-01-23 | Холбоос | |
nom zohiol deer huleegeel baidiin. amidral deer yaadgiig hurdan uzehsen. harahsan. tesen yadan huleejiinaa.
бичсэн donika цаг: 14:30, 2009-01-23 | Холбоос | |
aanhn
бичсэн Amaraa цаг: 11:25, 2009-01-23 | Холбоос | |
Раскольников нэххх зэвүүн, хэргээ хүлээх гэж явахдаа өмнөх хүүхнийхээ зургийг дэрэн доороосоо гаргаж ирээд үнсдээд дүүдээ өгөхдөө "зөвхөн түүнд л би энэ тухай ярьдаг байсан" гэж хэлдэг, тэр хүүхэн нь нас барчихсан юм. тэгэхээр тэр хүүхэнд их хайртай байсан...тэр 2 адилхан, ойлголцдог байсан учраас...Соня бол яах уу дээ, зөөлөн нь хатуугаагийн зарчмаар юм уу даа...
Аймаар бардам...ирэхэд нь юу ч дуугарахгүй байж байгаад явуулчихдаг...уг нь хайртай болсон байсан л даа, гэхдээ түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй байсан...арай гэж нэг юм төгсгөлд нь. кэкэ.
бичсэн Friska цаг: 08:49, 2009-01-23 | Холбоос | |
ойлгожихуй, байжухуй...

орон сууцанд хурга майлах шиг, эсвэл нэгээ тоон дунд үсэг цохидог шиг л... өмнө нь фриска энийг шүүмжлээд байлуу.

энэ жихуй, жухуй-гийн тайлбар зүүлт энэ тэр нь байвал ухаарч сэхээртэл минь тайлбарлаад өгөөч эрхэмсэг хайрт эх хэлээ хайрлагсад цагаан ногоон хөхөлбөр шаралбар дарь эхэс минь. big hug
бичсэн ketchup (зочин) цаг: 07:44, 2009-01-23 | Холбоос | |
Иймэрхүү мэдрэмжээс л айж байна... Зугтмаар байна шүү... broken heart
бичсэн xvv цаг: 01:14, 2009-01-23 | Холбоос | |
ta 2 yun lagiin
бичсэн g84 цаг: 23:20, 2009-01-22 | Холбоос | |
bi ch bas. gehdee bid 2 shig humuus medremjee yer n bol alddagui baih winking
бичсэн arius цаг: 22:29, 2009-01-22 | Холбоос | |
мэдрэмж...үүнийг л алдчих вий гэхээс айж байна.
бичсэн Friska цаг: 22:20, 2009-01-22 | Холбоос | |



:-)