уранхай

2009-01-24,
Тэлвэзтэй байх сайхан юм...амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөхөөр тооцоолсон тул түүнгүйгээр уйдна гэж сэтгээд кабелаа залгуулчив...өчигдөр оройноос хойш шив шинэхэн, сов соргог мэдээ мэдээллээр тархиа цэнэглэж байна. Эдийн засгийн хямрал чинь болчоод байхад би огт хямраагүйгээр барахгүй мэдрээ ч үгүй явж байдаг...гэснээс манайхан бас энэ хямралт өртөөд цомхотгол хийсэн юм байна, мартахаа шахлаа. Хэд хоногийн өмнөөс л хэд хэдэн хүн цом авнаа гээд өрөө дамжаад гүйгээд байсныг, ямар тэмцээнд түрүүлсийн бол гэх мэтээр хайнгадуухан бодоод өнгөрсөнөөс биш цаад нарийн учрыг ажилдаа түүртээд огт анзаарсангүй л дээ. Зиак тэгээд ТВ-ээр юу гарчаахым, тоймлосуу.
Өчигдөржин, өнөө өглөөжин Монголын "суут" ухаантнууд цуглан эдийн засгийн хямралыг хэрхэн давж гарах талаар ярилцаж байхым...гэснээс би энэ цаас хараад уншдаг үг хэлэлтийг таашаадаггүй ээ...нээх сонин. Баригдмал...муухай. Чулуунбаатар гуай сайхан ярьж ярьж дуусаад (ойлгосон юм ховор оо) дараахан нь Сү.Батболд гарчирээд цаас хараад шүлэг ч юмуу өгүүллэг ч юмуу уншсан чинь бүүр ч ойлгохгүй байгаам. За тэр яахав. Сая Болд гарчээшт. Шинэ клипээ үзүүлжээнаа....Crazy Fashion  гэнээ, сүртэй нэртэй юм. Ер нь дууны үг, гарчиг энээ тэрээ бол энэ орок поп ертөнцөд их ховордсон байх, зовлонг ойлгожийн. Харин клипэн дээрээ майкныхаа урд талыг гэтрүүлээд урчаа юу даа, хамаг сайхан булчингаа гайхуулах гэсэн болтойм...уранхай гэснээс нэг хэсэг чинь уранхай чимшиг хувцас моодонд ороод байхад надад нэг мөр, захных нь тэргээр яг тийм албаар урсан майк байсым...нэг өдөр өнөө майкаа аваал өмссөн чинь мөрөвч нь хүзүү рүү таталдаад нээг л бишээ...гайхаад тайлаад харсан чинь мөрөвчийг нөгөө юутай нийлүүлээд цэмцийтэл оёцон байдаг байгаа...бүүр нэг юу ч мэдэгдэхээргүй сайхан оёсон гэж. Тэгээд энэ бол манай эмээгийн гар урлал байж таарсан юм, урагдчиж гэж бодож л дээ...ханзлах гэж бөөн юм болсон доо, сайн оёсныг ч хэлэх үү.
За за гарч идэх уух юмаа цуглуулий, аягүй бол юмны үнэ нэмэгдцэн дээ...одоо яг хямралыг мэдэрнээ

бичсэн: Friska | уншсан: 455 удаа | төрөл: Элдэв зүйлс
(8) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

кэкэ. би амьд амьд, шинэлээд чухам завгүй tongue

Сургуулий төгссөнд нь баяр хүргий big hug сайхан шинэлээрэй happy
бичсэн Friska (зочин) цаг: 16:12, 2009-02-27 | Холбоос | |
uriankhai gej unshlaa shd, hesegtee almairav big grin
sonin saihan yu baina, amid uu ho? happy

bi surguulia tugstzloo shd cool

sar shindee saihan shinleerei
бичсэн AmonRa (зочин) цаг: 06:12, 2009-02-27 | Холбоос | |
сайхан хөгжилтэй байлаа
бичсэн duurnee цаг: 22:54, 2009-02-08 | Холбоос | |
hahahaha
бичсэн 300-н блог цаг: 20:02, 2009-01-25 | Холбоос | |
Хэ хэ элдүүтэй эмээ вэ?
бичсэн 3apaa (зочин) цаг: 19:43, 2009-01-25 | Холбоос | |
одоо нээрээ tv үзээд ойлгох юм байхгүй болцон байна лээ. суваг сольж шинэ мэдээлэл хайна гэдэг бол бүүр ч худлаа. тэрний оронд зүэээээрр 1 сувгаа үнэнч шиг гөлрөөл гэвтжийсэн нь онох байхшүү. 1 нь нөгөөтэйгээ яг адилхан юм гардаг юм чинь, мэдээ кино гээл. Аан харин эрчүүдийн эрос нэвтрүүлэг гэрдаг бол гүээ мөн сайхнаа.Аа нээрээ бас унтаад сэртэл нил сарнайгаар намайг хуччихсан, заа тэгээд бас гарынхаа хоолыг хийгээд сэрэхийг хүлээгээд, хөрчихнө гээд бариад сууж байдаг ханхүүтэй болмоор байхий tongue
бичсэн director цаг: 15:02, 2009-01-24 | Холбоос | |
эмээ шиг чинь эхнэртэй болмоор байна.
усанд ор гэж үглэхгүйгээр унтаа хойгуур минь өргөж аваачаад бүлэн усанд булхаж булхачихаад оронд минь мэдэгдэлгүй хэвтүүлэн зузаан хөнжилөөр хучаад духан дээр минь үнсдэг. тийм л эхнэртэй болмоор байна.
бичсэн ketchup (зочин) цаг: 14:06, 2009-01-24 | Холбоос | |
Болдын маак хямарцан байсан байшд кк
бичсэн хундага цаг: 13:56, 2009-01-24 | Холбоос | |



:-)